Манай улс умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтыг шинээр нэвтрүүлэх гэж байна.
Америкт үйлдвэрлэсэн “Gardasil” вакцин өчигдөр онгоцоор ирсэн гэнэ. Энэ вакциныг хэрхэн хийх талаар аймаг, дүүргийн эмч, мэргэжилтнүүдийг маргааш сургалтад хамруулаад, энэ сарын 12-нд вакцины эхний тунг 11-15 насны охидод хийх болсон тухайгаа өчигдөр албаны хүмүүс мэдээллээ. Монголын мянганы сорилтын сангийн санаачилга, санхүүгийн дэмжлэгтэйгээр хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт хийх Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөртэй Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргийнхнийг эхний ээлжинд дархлаажуулахаар төлөвлөжээ.
Манай эмэгтэйчүүдийн 80 хувь нь хөхөнцөр вирусийн халдвар тээж явдаг ч бүгд өвчилдөггүй. “Gardasil” нь хавдраас гадна хүний хөхөнцөр вирусийн хамгийн түгээмэл тохиолддог дөрвөн хэв шинжээр үүссэн умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, хошногоны хорт хавдар, бэлгийн үү зэрэг өвчнөөс 70-90 хувь сэргийлэх гэнэ. Насанд хүрсэн эмэгтэй хүн шинжилгээ хийлгээд хөхөнцөр вирусийн халдвар аваагүй байвал сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой. “Булчинд тарьдаг уг вакциныг гурван удаа хийснээр 10 жилийн дархлаа тогтоно. Хоёр дахь тунг ирэх тавдугаар сарын 20-25-нд, гурав дахийг есдүгээр сарын 10-14-нд хийхээр төлөвлөсөн” гэж ХӨСҮТ-ийн Халдварт өвч ний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнханд ярив.
Энэ вакцины тун тус бүрийн үнэ нь 130- аад ам.доллар бөгөөд бүрэн тунгаар хийлгэхэд 400 орчим ам.доллар болно. Эхний ээлжинд тус бүр хоёр аймаг, дүүргийн 14.5 мянган охидод дархлаажуулалт хийх санхүүжилтийг Монголын мянганы сорилтын сангаас гаргажээ. “Дэлхийн олон улс орон хэрэглэж, үр дүнтэй болох нь тогтоогдсон, ДЭМБ-ын стандартыг хангасан хүний хөхөнцөр вирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг манай улс үе шаттайгаар нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санхүүжилтийг тэ гүүн хатагтай Х.Болор маагийн тэргүүлдэг “Болор сан”-гийнхан олохоор болсон” гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Манай халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн яриагаар бол хөхөнцөр вирусийн эсрэг вакцин зайлшгүй хэрэгтэй. Гэтэл АНУ-д ийм вакцинаас болж олон охид амиа алдсан тухай мэдээлэл гаднын цахим сайтуудаар дүүрэн байна. “Gardasil” вакцин хийлгээд нас барсан 21 настай Мегений ээж энэ вакцины эсрэг уриалга гаргажээ. “Олон эмэгтэйчүүдийг үхэлд хүргэсэн “Gardasil” вакциныг зогсооход туслаач” хэмээн охидоо алдсан ээжүүд чин сэтгэлээсээ гуйж байна. Ийм зовлонтой олон ээжийн дүрс бичлэгийг интернэтийн “Youtube” сайтад байрлуулжээ. Тэр бичлэгийг үзсэн, хөөрхий эхийн яриаг сонссон бол Эрүүл мэндийн яам, асуудал ха риуц сан эмнэлгийн мэргэжилтнүүд шалтгааныг нь хайх ёстой байсан.
“Gardasil” эрүүл мэндэд аюулгүй гэсэн баталгааг энэ дархлаажуулалтыг удирдан явуулах мэргэжилтнүүдийг гаргаж өгнө үү хэмээн хүсэхэд “Баталгаа өгөхгүй. Бид ДЭМБ-ын зөвлөмж болгосон вакциныг нэвтрүүлдэг” гэж хариуцлагаас зайлсхийв. Тариа нь онц сайн юм бол тарихдаа алдаа гаргасан байж болно. Ямартай ч баталгаатай, зөвшөөрөлтэй гэж итгэл төрүүлээд байгаа ДЭМБ-аас учир шалтгааныг нь асуухад болохгүй юмгүй. ДЭМБ-аас шахсан болгоныг ард иргэддээ туршихыг зөвшөөрч болно гэж үү. Энэ вакциныг Америкт анх нэвтрүүлснээс хойш 4-5 жилийн дараа л судлаачид, хагацал үзсэн иргэд хор нөлөөг нь мэдэрч эхэлжээ.
Хөхөнцөр вирусийн эсрэг вакцин тархи, нуруу нугас, мэдрэлд гэмтэл учруулдаг гэж байна. Гэтэл дархлаажуулах ажлыг удирдан явуулах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд энэ вакцин эрүүл мэндэд халтайгаар барахгүй Америкт 70 гаруй охид эмэгтэйчүүд амиа алдсан тухай мэдээллийг “Анх удаа л сонсож байна” хэмээн мэдэн будилж сууна. Энэ вакцины тухай хэвлэлд нийтлэгдээд эхлэхэд яав ийв, юу болов хэмээн сандралддаг, адаг лаад л сэтгүүлчдийн “ам таглах” хариулт хайж эхэлдэг байх ёстой албаны хүмүүс яагаад загас шиг дуугүй байна вэ? 10 хоногийн дараа дархлаажуулалт эхэлнэ. Сайн дурын дархлаажуулалт учир охиддоо вакцин хийлгэх эсэх нь эцэг, эхчүүдийн шийдэх зүйл. Аав, ээж нь зөвшөөрсөн бичигт үндэслэн вакцин хийнэ гэж байна лээ. Тэгэхээр тэд асуудалд арай ч гоомой хандахгүй биз ээ.
Харин Эрүүл мэндийн яамныхан арай л яаруу, гоомой хандах гээд байх шиг. “Бусдын мөнгөөрөө авч өгсөн тариаг зүгээр хаялтай биш” гэж хандаж болно л доо. Гэхдээ үүний цаана 11-15 насны цэцэг цэврүү шиг охид, монгол удмын хувь заяа, хүний амь нас байгааг яагаад анхаарахгүй байна вэ? Вакциныг хийхийн өмнө эхлээд цахим сайтууд дахь мэдээллийг няцаа. Дараа нь аюулгүй гэсэн баталгаагаа өг. Тэгж байж ажлаа эхэл. Эрүүл мэндийн яам байна даа, эрхбиш. Ямар багийн малын эмч биш. Гоомой яам, “Gardasil” хоёроос болгоомжлогтун.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 03, 2012 8:26:04 pm )
энэ талаар сэтгэгдлээ бичихгүй байгааг бодоход монголчууд өөрсдийнхөө амь насны талаар хэрхэн анхаардгийн нэг жишээ л харагдаж байна. энэ вакцин гэдэг сүлжээ дэлхийд ядуу буруу орнуудыг ашиглан мөнга угаадаг арга болж ядарсан хоцрогдсон олон түмний эрүүл мэндээр тоглож байгаа хүн бүр анхаарах хэрэгтэй. Монголд орж ирсэн вакцины талаар эрүүл мэндийн яам яаралтай тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй
-
Anonymous (March 05, 2012 5:06:35 pm )
энэ тэгээд 10-жил хамгалдаг бол хийлгээд байх шаардлага байгаа юм уу 15-охидод хийгээд 25 нас хүрнэ ийм насны эмэгтэй хүн хавдар тусах магадлал бараг байхгуй юм биш үү умайн хүзүүны хавдар чинь 35-дээш насны хүн өрттөг л гэж зөвлөөд байдаг биз дээ ойлгомжгуй байна шүү
-
Anonymous (March 09, 2012 12:50:49 pm )
ЭНЭ БОЛ МЯНГАНЫ СОРИЛЫН САНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСЛИЙН ЗАХИРАЛ МӨНХТАЙВАН ГЭГЧ ХАНАЖ ЦАДАХАА МЭДДЭГГҮЙ ЛУЙВАРЧИН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНЫ АМЕРИКИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ОЛОН АРВАН САЯ ДОЛЛАРААР ГАРАА УГААЖ БАЙГААГИЙН НЭГ ЖИШЭЭ.
ҮҮНЭЭС ГАДНА ГЕРМАНЫ ЭПОС ГЭДЭГ ХУЛХИ КАМПАНИАС ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭНЭ ГЭЖ ОЛОН АРВАН САЯ ДОЛЛАРЫН ГЭРЭЭГ ХИЙСЭН НЬ ӨНӨӨДӨР ХИЙСЭН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ ХЭДХЭН ХАЛТАН ТАЙЛАНГААС ӨӨР ЮМГҮЙ ХОЦОРЧ. ЭНЭ НОВШИЙГ АТГ САЙН ШАЛГАВАЛ ИХ ЮМ ГАРНА ДАА.
3 Comments