antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2017 2 comments

МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит ялалтаа байгууллаа

нийтлэсэн Admin

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо “The Cosmopolitan” цогцолборт сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт , МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа дөнгөж сая хийлээ.

“KING TUG” Н.Төгсцогт өмнө нь мэргэжлийн бокст найман тулаан хийж, бүх өрсөлдөгчөө нокаутаар цэвэр ялсан билээ.

Тоглолт эхлээд эхний үед Н.Төгсцогт илүү оноо авсан бол Филиппиний боксчин Хармонито Дела Торре 2-4 үед 9-10 харьцаатай илүүрхэв. “KING TUG” Н.Төгсцогт 5-7 үед илүү тоглож /66-66/оноогоор тэнцүүлсэн юм. Шийдвэрлэх наймдугаар үед Кинг Төгсөө өрсөлдөгчөө оновчтой цохилтоор цохиж, өөртөө бараг хүргэсэнгүй. Дела Торре манай хүнийг оновчтой цохиж оноо авч чадсангүй. Ингээд хонх цохиж тулаан өндөрлөлөө.

Шүүгч нар ялагчийг зарлахад Tugstsogt Nyambayar хэмээн ордон даяар цууриатлаа.

Ирэх жилдээ Дэлхийн аварга болоорой Кинг Төгсөө


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (November 21, 2017 9:34:32 am )

    Монгол хүү сайн байна Баяр хүргэе Их спортод амжилтаа үзүүлчихсэн Одоо мэргэжлийхэд улам их амжилт хүсье

  • Dari Sukhbaatar (November 21, 2017 11:12:13 am )

    Mundag

antalya rent a car