antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2017 7 comments

Б.Даш-Яндаг даргаа тэшүүр хэрэгтэй юу

нийтлэсэн Admin

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдсэн эмнэлгийг оруулж батлан, менежментийн гэрээгээр ажиллах эхлэл тавигдсан цагаас хойш өдгөө 20 жил өнгөрчээ..Энэхүү тендерт Б.Даш-Яндаг ахлагчтай баг шалгарч, 1997 оны долдугаар сарын 1 нд НЭМГ-ын дарга, БЗД-ийн Засаг дарга, эмнэлгийн удирдлагын багийн ахлагч Б.Даш-Яндаг нар гэрээнд гарын үсэг зурж “Баянзүрх нэгдсэн эмнэлэг”-ийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тодотгож хэлбэл, Баянзүрх эмнэлэг нь хувьд шилжсэн цорын ганц эмнэлэг юм. Мэдээжийн хэрэг хувьд шилжсэн эмнэлэг учраас юм бүхэн нь төрийн өмчит эмнэлгээс тэс өөр, наад зах нь төлбөрийн систем байхаас гадна элдэв үйлчилгээ нь дэндүү хувийн шинжтэй гэх нь ч бий. Хамгийн ойрын жишээ дурдахад нийслэлд анхны цас ороод багагүй хугацаа өнгөрчээ.

Тэгэхэд тус эмнэлгийн хүлээн авах хэсгийн үүдний цас нь бүр мөс болоод үүдний зогсоол талбай гэхээсээ илүүтэй мөсөн гулгуурын талбай гэж хэлэхэд болно. Эмнэлэгт үйлчлүүлж эрүүл болохоор ирэгсэд нь энэхүү мөсөн гулгуурын талбай дээр тэшиж бэртэл гэмтэл авмаар. Уг засаг захиргааны нэгжийн хууь дүрмээр төрийн болон төрийн бус байгууллагууд гадна талбай ойр орчмынхоо цасыг цэвэрлэх ном журамтай санагдах юм. Эмнэлэгт үйлчлүүлэхээр хөлтэй хөлгүй өндөр настай, нялхас гээд буман хүмүүс зорчиж байгаа. Тэгэхээр Баянзүрх эмнэлэгт үйлчлүүлэхээр тэшүүр өмсөж ирэлтэй биш дээ. Хувьд гарсан гэхээр, миний хувийн өмч би яасан ч яахав хэмээн ийн аашилж болохгүй шүү дээ. Захын нэг жижигхэн дэлгүүр хүртэл цас мөсний дараа үүд орчмоо цэвэрлэчихээд болоод байхад бүхэл бүтэн дүүргийн эмнэлэг ийнхүү цас мөсөн талбайтай болчихоод байгааг юу гэж үзэх вэ. Таны эмнэлг эрүүл энхийг уриалах бус гэмтэл бэртлийг уриалж байна, Б.Даш-Яндаг даргаа.

 

Б.Баатар

Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (November 15, 2017 11:49:46 am )

    uudee garch tseverleh setgelgui yu aimaar humuus be

  • бб (November 15, 2017 2:10:12 pm )

    цас, мөсийг далимдуулж хүн, зоныг халтирган унагаагаад өөрийн хувийн эмнэлэгтээ асар өндөр төлбөртэйгөөр эмчилсэн нэр авах гэсэн авлигачины дүр төрх байна.

  • Anonymous (November 15, 2017 6:27:42 pm )

    Uvurhangain uudgvi hulgaichdiin neg. Ulsiin emneleg luivardaad huvidaa avchihsan novsh. Morg dotroo hevtvel taarna. ATG shalgah heregtei

  • zochin (November 16, 2017 9:24:28 am )

    myngy l olj baibal busad ni xamaagvi gej xandaj bga ym ENXTAIBAN Dashyndag 2

  • санал (November 17, 2017 1:57:01 pm )

    ЗАЛЬНЫ УУРХАЙ ЯНДАГАА АДГАЛААД НААД МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЭЧ ЧИ …

  • Anonymous (November 18, 2017 9:45:04 am )

    Хувьд гарснаар эмнэлэг өнгө үзэмж тохь тух нь зарим зүйл дээр гайгүй боллоо ч үндсэн үүрэг болох эмчилгээ сувилгааны чанар муу болдог жишээ цаг алсрах тутам анзаарагдах юм Эмчилгээ хийлгэх гэсэн хүмүүсийн хүлээлтээр бизнес хийх тал нь сүүлийн үед энэ эмнэлэгт хэт давамгаалах болсон нь ядуу монголчуудад дарамт болжээ Оргүй гэх нэрээр 2-3 хоног заавал төлбөртэй өрөө дамждаг нь хэцүү Тэгээд хэвтээд ороод үзэхээр төлбөргүй сул ор байхаас гадна төлбөргүй 4 хүний ор байх газар 6 ор тавьж өвчтөний тав тухыг алдагдуулдаг,төлбөргүй орны хүнд эмчилгээ гэж бараг үгүй, тэгээд сүүлийн үед эмч нар нь өвчтөнүүдтэй бүдүүлэг дээрэнгүй харьцдаг гээд яриад байвал зөндөө хэцүү зүйл энэ эмнэлэгт бий Өвчтний хоолны порцыг нэг шалгаад үзээрэй дээ Эргэлт авахгүй хүн бол өлсөөд сульдахаар шүү

  • зочин (November 18, 2017 3:25:08 pm )

    хүмүүсийн зовлонгоор хөлжигчид хоол болох болов уу дарга нь харах царайнаасаа ойлгомжтой л бга биз дэ хар энергитэй царай

antalya rent a car