antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2017 13 comments

Төрийн сангийн зээлээр суралцсан ч сураггүй болсон А.Ундраа, Б.Саранчимэг нар УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

нийтлэсэн Admin
АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан билээ. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарлав.
Тодруулбал сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, заасан хугацаанд ирээгүй 393 иргэний нэрсийг албан ёсоор зарласан юм. Сонирхолтой нь эдний дунд УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нар байгаа нь анхаарал татна. 1997-2001 онд төрийн сангийн 8.3 сая ам.доллароор суралцсан 393 хүн өнөөг хүртэл эргэж холбогдоогүй, сураггүй байгаа юм. Тус байгууллагаас “сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан дараах иргэд Боловсролын зээлийн сангийн /хуучнаар “Сургалтын төрийн сан”/ холбогдох мэргэжилтэнтэй 2017.11.07-2017.12.08-ны хооронд ирж уулзана уу. Заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхаарна уу! гэсэн зар гаргажээ. Иймээс УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нарт энэ зарыг хүргэж өгөхийг сонгогчдоос нь хүсэж байна.
Нэрсийн жагсаалтыг дараах линкнээс үзнэ үү?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • xxx (November 10, 2017 12:17:34 pm )

    Toriin tolgoid garsan luivarchid bolon Bolovsrolin yamni avilgachdin khiisen ajil. Yag ergen tolj kharasgdaach. Udakhgui tsairuulj khuchingui bolgono doo. Ard olni tatvarin mongiig ard tumend bus luivarchid, avilgachdin ur khuukhed khamaatnuud iinkhuu salkhind khiisgej bna

  • ИРГЭН (November 10, 2017 12:46:35 pm )

    ТЭЖЭЭСЭН БЯРУУ ТЭРЭГ ЭВДЭНЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. ТӨРӨӨР ТЭЖЭЭЛГЭЖ ТЭТГҮҮЛЖ БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛЧИХООД ТЭЖЭЭСЭН ТӨРДӨӨ САЛААВЧ ӨГӨГЧИД УИХ-ААС САЙН ДУРААРАА ОГЦОСОН НЬ ДЭЭР ШҮҮ.

  • Uragshaa (November 10, 2017 4:20:47 pm )

    Harvaas ene huuhnuud turd ard tumen you hiihev dee bugdhuuruu turd garaa bij

  • Цөөхөр С.Б. (November 11, 2017 6:19:37 pm )

    Baliar nuhduudees zardliig aldangi, torguulitai ni darui garguulan tcecerleg bariulah heregtei.

  • Anonymous (November 11, 2017 6:42:35 pm )

    Эд нарт ер нь өөрийнхөө мөнгөөр авсан юм зарцуулсан зүйл гэж бна уу??????

  • Anonymous (November 11, 2017 8:09:14 pm )

    сургалтын төлбөрийг 10 дахин ихэсгэж эргэн төлүүл

  • ардууд (November 12, 2017 7:16:49 am )

    Арай ч дээ,,ичих нуур алга,зайлуул

  • баагий (November 12, 2017 2:17:04 pm )

    Ийм эргүүнүүдийн зардалыг төлж сургасан улс ИЧМЭЭР юм. Ухамсаргүй ЛУЙВАРЧДААС төлбөрийг нь 2-3 нугалж аваарай наадуул чинь одоо БАЯЖСАН ХУЛГАЙЧУУД шүү.

  • цэргийн хүүгий аав (November 14, 2017 9:18:06 am )

    уих гишүүнээс эргүүлэн тат, яасан ичдэггүй новшнууд вэ

  • Иргэн (November 14, 2017 10:08:33 am )

    Төрийн санд ажиллаж цалин авч байгаа мануухайнууд ажлаа хийгээч

  • ЗОЧИН (November 14, 2017 4:46:33 pm )

    зээлээ Ундраа нь төлөөгүй юм уу. Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн тамгын газарт дүү нь ажиллаж байх даа төсвийн 5 сая төгрөг зувчуулан хулгайлан алга болж байсан биз дээ

  • Ах (November 14, 2017 6:38:46 pm )

    ИЙМ ШЭЭСНҮҮД ТӨРД БАЙХААР БИДНИЙ АМЬДРАЛ ЯАЖ ДЭЭШЛЭХЭВ ДЭЭ ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ БИЗ МУНХАГ АРД ТҮМЭН

  • ЗОЧИН (November 20, 2017 5:44:01 pm )

    ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР СУРСАН ХҮМҮҮС 1994 ОНООС СУРСАН ТӨГСӨӨД ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ГЭСЭН ГЭРЭЭГ ЗДТГАЗАР ХИЙДЭГ ГУРВАЛСАН ГЭРЭЭТЭЙ БАЙСАН ҮҮНИЙГ БОЛОВСРОЛЫН ЯАМ.БОЛОВСРОЛЫН ГАЗАРЧ БИЛҮҮ НЭГТГЭДЭГ БАЙСАН МОНГОЛД АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ МАШ ОЛОН ХҮН БИЙ ТӨГСӨЖ ОЧООД ТЭР ГАЗРАА ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД ДИПЛОМОО АВДАГ БАЙСАН ЗДТГАЗРЫН ОВСГООТОЙ НЭГЭН МӨНГИЙ НЬ АВААД ДИПЛОМЫГ НЬ ӨГДӨГ БАЙЛАА ЭНЭ ТООЦОО БАЛАРСАН БАЙХ ШҮҮ НЭР ТӨРТЭЙ НЭГ НЬ ЭНЭ 2 БОЛОХООС МАШ ОЛОН ХҮН БИЙ ШҮҮ ДЭЭ МОНГОЛ УЛСАА ГЭЖ ДААНЧ ХАРИУЦЛАГАГҮЙН ҮҮРТЭЙ БОЛСОН ОРОН

antalya rent a car