Моннис Моторс компани Ниссан болон Инфинити автомашин худалдан авагч харилцагчдынхаа хүсэлтээр сар бүр цоо шинэ Nissan March автомашин хожих хонжвортой 40-г харьцах 1 сугалаат худалдаагаа өнөөдрөөс эхэлж байна.
Өмнө нь тус компаниас зохион явуулж байсан Премиум сугалаат худалдаатай ерөнхийдөө адил боловч сар бүр автомашин хожно гэдэг утгаараа худалдан авагч, харилцагчдад илүү давуу талыг бий болгож байгаа юм.
Азтаны хожих Nissan March автомашины нэр нь Монгол хэлээр 3-р сар гэсэн утгыг илэрхийлдэг болохоор ч тэр үү энэхүү Премиум сугалаат худалдааг 3-р сарын 1-ний өдрөөс эхэлж, бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сугалааны журмыг товчхон танилцуулахад Моннис Моторс компаниас Ниссан эсвэл Инфинити автомашин худалдан авсан харилцагч нь худалдан авсан автомашин бүртээ 1 сугалаа авах эрхтэй болох ба 40 сугалаанд 1 цоо шинэхэн 2012 оны загварын байгаль орчинд ээлтэй, зарцуулалт багатай, хотын хэмнэлд хамгийн тохиромжтой Nissan March автомашин хожих азтан тодрох юм.
Сугалааны азтанг сар бүр тодруулахдаа сугалаат худалдаанд оролцогчдыг урин хамгийн шударга системээр тодруулахаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн юм.
Иймд 1 машины үнээр цоо шинэ 2 машинтай болох боломж та бидний өмнө нээлттэй байна.
Дашрамд дуулгахад тус компани нь оны өмнө оруулж ирсэн автомашинуудаа онцгой албан татварын нэмэгдэлгүй үнээр борлуулж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.