antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 5 comments

Хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ

нийтлэсэн Admin

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөний дотор  хөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг  таслан зогсоохыг үүрэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хирнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй.  Тиймдээ ч улсын эмнэлэгт хэвтэхээс өөрөөр эрүүл мэндийн даатгалыг ашиглаж чаддаггүй гэж бухимдах нь элбэг.

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл даатгуулагч  хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм. Гэвч энэ мэдээлэл иргэдэд дутмаг байдгаас энэхүү хөнгөлөлтөө эдлэж чаддаггүй. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон хэрхэн худалдан авах тухай хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг эмийн сангууд хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.

Мөн хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоох үүргийг сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • иргэн (November 06, 2017 5:41:59 pm )

    баярлалаа

  • D Dandar (November 06, 2017 9:05:22 pm )

    Zuv.baina emiin sangiinhan uursdoo biznis hiigeed ard tumend ugdgui shuu.dee

  • irgen (November 06, 2017 9:06:09 pm )

    Zuv.baina emiin sangiinhan uursdoo biznis hiigeed ard tumend ugdgui shuu.dee

  • Нямаа (November 07, 2017 12:33:12 pm )

    Юуг нь зөв гээд, юунд нь баярлаад байгаа юм юм бэ? Ийм үүрэг өгөөд асуудлыг шийднэ гэвэл дэндүү өрөвдмөөр юм. Яагаад 1, 2 хоногт хөнгөлөлттэй эмийг худалдаалдаг юм бэ?. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас өгдөг өчүүхэн мөнгө нь нэг хоёр хоног олгоод л дуусчихдаг учраас тэр. Хэрэв эрүүл мэндийн даатгалын сангаас хангалттай мөнгө өгдөг бол иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр олон хоног өгч болно. Гарах гарц юу вэ? Ёрдөө энгийн. Эрүүл мэндийн сангаас олгох мөнгийг л нэмэх. Өөр асуудал байхгүй. Нэмчихвэл асуудал шийдэгдэнэ. Гэтэл асуудлынхаа мөн чаанарыг Яам нь ойлгохгүй байгаа нь харамсалтай

  • бб (November 07, 2017 3:05:55 pm )

    мөнгөндөө биш ээ ? гол асуудал нь нөгөө ченжүүд дундаас нь орж заваардаг, танил тал найз нөхөдтэйгөө сүлжээ үүсгэж, олсон орлогоо хоорондоо хуваадаг арчаагүй зан, эмнэлгийн ажилтнуудын ихэмсэг зан гээд олон шалтгаан байгаа юм биш үү ?
    дэд сайд байсан амраагийн зөвөлгөөг эрхэм сайд та сайтар уншиж, авах гээхийн ухаанаар хандаж чадвал таны болоод, эрүүл мэндийн салбарын нэр хүнд гайгүй болох магадлалтай

antalya rent a car