antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 29 comments

“ХУРЦ” улс төр

нийтлэсэн Admin

Сүнс байдаг гэх далд итгэл хүмүүст байдаг. Үүнтэй адил манай улс төрд “бүлэглэл”  гэж юм байна гэж ардууд өөр хоорондоо шивнэлдэх болжээ.

Үүний өмнөхөн бид чинь  МАНАН гэдгийг найзынхаа нэрийг хэлж байгаа юм шиг ярьдаг болчихсон. Өнөөдөр, маргааш шартаад, нөгөөдөр бас шартаад түүний маргааш бас… гэх зэргээр хийх ажилгүй, тавьсан зорилгогүй сууж буй нь “МАНАН-ийн Пи- нараас болсон” гэж бухимдах сайн эрчүүд ч байна. МАНАН гэсэн том хэнээрхэлдээ бид өөрсдөө  манантаж байна гэсэн үг. Нийгэмд нэг ийм нэг буруутан заасан далд мессеж тодрох тусам цаана нь жинхэнэ үнэн бүдгэрч байдаг. Ашгүй гэтэл… өнгөрөгч өдрүүдэд манай улс төрд “бүлэглэл” гэдэг бодитой  байгаа талаарх тагнадаг чагнадаг тун детектив төсөөллийг баталсан үйл явдал болж, оргилдоо хүрээд намжлаа.

Юун түрүүн хэлэх зүйл бол энэхүү бүлэглэл гэдгийг сайн мэдэж байгаа улстөрч өдөр өдрөөр нэмэгдэх болов. … Бүгдийг  би мэдэж байгаа. Цаад эзнийг нь нэрлэнэ. Гэхдээ цаг нь болоогүй байна. Ер нь аймаар идсэн уусан бүлэглэл, хулгайчууд байгаа гэж улстөрчид мэдэгдэнэ… Ийм мэдээнд иргэд наанаа шохоорхож хандах ч цаанаа айдастай, ирээдүйдээ итгэлгүй гутранги болсоор байна.

Б.Хурцын мэдэгдэл С.Зоригийн хэрэг буюу одоо захиалагчийг нь  илрүүлэх болоод буй хэргийн хувь заяа,ирээдүйг бодсон зовинол байсан юм болов уу. Гэвч гол сэдвийнхээ ард бас нэг бүлэглэл байгаа талаар дуугарлаа. “Эрдэнэтийн шахаа” гэж товчилж болох энэ бүлэгт хонь чоно шиг харагддаг хоёр намын гурван хүн нэр цохогдов. Өнөөх МАНАН-гийнхан л нийлцэн байна гэж иргэд энийг цаг агаарын мэдээ шиг хэвийн хүлээж авдаг болж.  Байнга  МАНАН -гийн тухай ярьсаар бидний оюун санааг ч сайн манантуулжээ. Уул нь тагнуулын экс дарга нь бол нэр зааж байгаад хэдэн улстөрчийг том шахаатай гэж нэр цохон мэдэгдэж байгаа юм. Үүнийг нь МАНАН-гийн хийдэг том юмны нэг жижиг хэсэг гэж бид ердийн хүлээж авах. Шударга ёсны амыг барьж буй  дарангуйлалд яасан их дасч байна аа, энэ нийгэм.

Б.Хурцын мэдэгдлийн дараа шахаанд нэр холбогдсон Д. Дорлигжав хариу ярилцлагыг Ийгл ТВ-ээр илгээв. Мэдээж Б.Хурц тагнуулч юу яриад байгаа ба хэлсэн зүйлс нь үндэслэлгүй. Бас л хэлээгүй, мэдэж байгаа  юм өөрт нь байгаа . Харзнаж байгаа. Цаг нь ирэхээр хэлнэ,ил болгож тавинаа гэлээ.  Шахааны бүлэглэлд нэр багтсан Н. Алтанхуяг бол аль эрт дуугараад эхэлсэн байсан. Хүчний байгууллага, АТГ нь улс төрийн захиалгат намнаач болсон  гэж ил тод зарласан. Хүргэнээ торны цаанаас одоо ч салгаж авч чадаагүй.  Зөвлөхөө хүртэл хэрэгт тавиад туучихсан. Их хилэнтэй, ууртай  байсан хүн. Гэвч Б.Хурцын нэр заасан мэдэгдэлд хариу өгөх гэж яарсанүй. Түүний энэ дуугүй байгаад ямар нэг тайлбар алга. Манай хүн бас нэг юм мэдэж л байгаа. Хэлэх цаг нь болоогүй л хэрэг гэж МАНАН судлаач болсон иргэд нь таамаг өрж сууна.

Томчууд “том” асуудал дээр бүгд нэг юм мэдээд байгаа ч ард түмэндээ илчлэх цаг нь ирдэггүй. Дөрөв дөрвөн жилээр сунасаар тэвчээрийг нь барж байна. Ингэсээр тэдний мэдэж байгаа юм нь  мананд сарнидаг мэт. Таг чиг….

Энэ бүхний эцэст МАНАН будаа болж, цаг нь болохоор хэн нь ямар бүлэглэлд байсан нь тодорно… гэж бид бас манантан итгэж үлдлээ.  Үнэндээ бол тийм юм болохгүй.  МАНАН-д   гарт баригдах юм байдаггүйн адил манай улс төрийн хутгуурт үнэн баримттай байлаа ч гэм зэмтэй улстөрч гэж байхгүй. Маш сайн гүрийдэг. Хууль гайхалтай барьж ярина. Өчигдөр чуулганы танхимын уур амьсгал  үүнийг дахин харуулсан. Ерөнхийлөгчийн ярьдаг 30 баян гэр бүл тэлж 3000 лицензийг атгаж буй 300 гэр бүл болж үржив. Уул уурхайн том төлөөлөгч нь Сангийн сайд байсан, лиценз зарсан талаарх олон баримт гаргаж хориг тавьж үзлээ. Энэ хоригоо Их хурлаар хэлэлцүүлж, Сангийн сайдыг нь сугалах шахаад алдсан ч улс төрийн хожил нь том гарлаа. МАН-ын хана баганыг дахин доргиож, эрх ашгийн цавуунд эвлэж байсан ан цавыг нь дахин  томсгож амжив.  Улс төрийн тоглоомны хөнгөхөөн нүүдэл Ерөнхий сайдыг хөөрхөн сандаргаж, Ерөнхийлөгчийн ээлжит сануулгыг дамжууллаа.

Энэ бүхний ард Б.Хурцын мэдэгдлийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг дүгнэн харж болохоор дүр зураг тодорч байна. Б.Хурцын хийсэн мэдэгдэл сонин хэвлэл, сайтын уншилт хандалтыг нэмэгдүүлэх цагаахан зорилготой байгаагүй нь тодорхой. Нийгмийг сэргээж хөдөлгөөнд оруулах гэж улстөрчдөө том хэрэгт дайраагүй нь ойлгомжтой.

Хууль зүйн сайдын яаруу хийсэн хариу мэдэгдлээс Б.Хурц мөн л нэг бүлэглэлийн гол хүн болоод ирэв. Эндээс манай хоёрын ард хоёуланд нь хуурай ах, дүү нарын бүлэглэлүүд байна гэсэн логик үүснэ.  Энэ бүлэглэлүүдийн тэмцэл хурцдаж манай хоёрын амаар ноцтой мэдэгдлүүдийг хэлүүлээд байгаа гэж таамаглах болж байна. Тэгээд бүлэглэлүүд нь тохирсон бололтой. Б.Хурц нь хусагдаж Ц.Нямдоржийнхоо нөлөөтэй, хэлсэндээ хүрдгийг баталж тус болов. Хариуд нь зүгээр өнгөрөөгүй бололтой, Элчин сайдаар “цөлөгдөх” шийтгэлийг сонгожээ. Улс төрийн том дуулиан ингээд л гэнэт эхэлсэн шигээ гэнэт намжив. Улс төр хурцдаад ирснийг,  бүлэглэл гэдэг нь бодитой оршиж байгааг, мөн хоорондын дайн нь ширүүсч том буугаа барьж авсныг өрнөж буй үйл явдлууд харууллаа. Хууль үйлчилдэггүй “ХУРЦ” улс төрийн шинэ анги ингээд өндөрлөлөө. Мэдээж үргэлжлэл бий…

Пүрэвжавын Баярхүү / тоймч 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • УВСЫН ДАЙСАН (November 06, 2017 11:54:15 am )

    ХУРЦ УВСЫН АРД ТҮМНИЙГ ГИТЛЕР ЕВРЕЙЧҮҮДИЙГ БУРУУТГАСАН ШИГ ЯС ҮНДСЭЭР ЯЛГАВАРЛАЖ БҮЛЭГ БОЛГОЖ БУРУУТГАСАН НЬ МОНГОЛ ТӨР НАЦИСТ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛДЭГИЙГ ИЛЧИЛСЭН ҮР ДАГАВАРТАЙ

  • Mendee (November 06, 2017 12:47:50 pm )

    Mantuu tsarailsan Lalariin har pizdaa bnlee! Hooson tolgoi yaaj mongol ulsiin ATG darag hiij bsan yum boldoo bogs yumaa

  • Anonymous (November 06, 2017 1:00:56 pm )

    Хулгайч,новш

  • Ganbaa (November 06, 2017 1:45:29 pm )

    Svvliin heden jil Buunii Nohoi hiij olson heden tsaasaa Solongos ulsruu zugtaaj vreheer sanaarhaj bga Muujgai. Chi ter chigdee zailaarai Mongol cham metiin boosoor dutahgui shuu. Ohhhh hulgai hiisen heden tsaasaa Bulshrugaa awaad orooroi.

  • Anonymous (November 06, 2017 2:24:12 pm )

    ЦАГДААГИЙН ДАРГА АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ ХҮНИЙГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦХГДААГИЙН ДАРГААР ТОМИЛЖЭЭ ШУДАРГА ЁС ЯРЬСАН ХҮРЭЛСҮХ НЯМДОРЖ НАРЫН ШУДАРГА ЁС ҮНЭН ТӨРХ ЭНЭ МӨНҮҮ ГҮЛДГЭРҮҮДИЙГЭЭ ЯВАХ УУ ЕРӨНХИЙ САЙДАА ХУУЛЬ ЗҮЙН САЙДАА ЦАГДААГИЙН БАГЙУУЛЛАГА АВЛГИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ТОГТООЖ ХАЛЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭН МЭДЭЭЛЭЛ ХЭВЛЭЛИЙН ШАР ХУУДСАНАА ҮЛДЭЖ

  • Бат (November 06, 2017 2:29:57 pm )

    Мэдээж идэж ууснаа илэн далангүй ярьсан улс төрчиддөө баярлаж байна. Үүнийг нарийн шалгаж ард түмэнд яагаад мэдээлэхгүй байна

  • үнэн (November 06, 2017 3:04:19 pm )

    БИД луйварчид үүрлэсэн МАН д төрөө бариулж байгаагаа сайн мэдэж авлаа.

  • zozchin (November 06, 2017 3:10:18 pm )

    ter tsergiinhvv gedeg nuhur chini avilgiin jinhene zagalmailsan etseg hvn Mun tursun dvv Munhamar ni ahiinhaa neriig barij dandaa zalilan hiij yavdag bas neg pizda bgaa. Luivarchdiig gerchleh amid gerch bgaa

  • баагий (November 06, 2017 11:24:02 pm )

    Энэ төр ЛУЙВАРЧДЫН үүр болчихсоныг өөрсдөө нотлоод өгөв. Ард түмэн ХАШИРДАГГҮЙ юм байна.

  • зочин (November 07, 2017 9:45:43 am )

    Батзандан чи ард түмэнтэйгээ нийлж Сүхбаатарын талбайд Хурцыг дуудая, ярилцая, санаа бодлоо нэгтгэе, үнэн гэж байдаг бол ард түмэнд хариу өгөе.

  • Зочин (November 07, 2017 1:39:43 pm )

    Энэ бүлэглэлийн том төлөөлөл нь манай ерөнхийлөгч дөө

  • Баянаа (November 07, 2017 4:55:36 pm )

    Наадахаа солонгос руу явуулчих тэнд увсууд олон бий гоё юм болно ха ха ха

  • Зочин (November 07, 2017 5:01:59 pm )

    Октябрийн хувьсгал бол хүн төрөлхтнийг нам дамнасан улс төрийн бүлэглэл, олигархиуд, авилгагчид, мафчид, өмч хувьчлагчид, уул уурхайн баялагийн дээрэмчид, ффшорчид, гадаадын хөрөнгө оруулагчдаас салгах шударга ёсны хувьсгал байсан бөгөөд энэ агуу их хувьсгалын шударга үзэл санааг үл тоомсорлогчид амаараа яаж шороо үмхдэгийг Монголын ардчиллын 28 жилийн түүх яруу тодооор нотлон харууллаа. Бидний хоёр агуу их хөрш ОХУ, Хятад улс одоогоос 20, 30 жилийн өмнө Ардчиллыг таягдан хаяад агуу их Октябрийн үзэл санаагаар замнаж явааг бид олж харахгүй сохорчихсон явна.

  • Бат (November 07, 2017 7:32:06 pm )

    Төрөөр тоглогчид ил болчихлоо .Одоо дараагийн ажилдаа ормоор юм даа

  • Dondov (November 07, 2017 11:03:08 pm )

    hov heruulee boliod ajilaa hiigeechee

  • Anonymous (November 08, 2017 8:08:39 am )

    hynig boldogdo surtsan pizda geed bga biz tsag ni bolohoor ooroo ch joohon hyyhded yavdaa

  • АНАНД (November 08, 2017 11:33:23 am )

    Хууль зүйн яамны сайд нь Хурцыг мафийн толгойлогч , идсэн уусан хулгайч гэж хэлсэн мөртлөө гадаад улсад Монгол улсаа төлөөлсөн консулаар тавихад яах ч гүй байх юм. Мафийн толгойлогч луйварчин хүн Монгол улсаа төлөөлж болдог юм байх даа. Монгол улсаа төлөөлж суух дифломат ажилтан нь ийм хүн юм бол монголчууд бүгдээрээ мафи хулгайч луйварчин гэсэн үг үү.Хариуцлагатай албанд сайд байгаа Нямдорж энэ хүнээ шалгаж хуулийн хариуцлага тооцохгүй юм байх даа.Өөрөө мэдэж байгаа мөртлөө.

  • 00 (November 08, 2017 11:39:36 am )

    царай нь хүртэл хүний зэвүүг хүргэж байна муухай царайтай бас улсын луйварчин

  • БАТЗАНДАНГ ДЭМЖИЖ БАЙНА (November 09, 2017 6:51:17 pm )

    УИХ-ЫН ГИШҮҮН БАТЗАНДАНГИЙН МЭДЭГДЭЛ ЗӨВ ШҮҮ. ХУРЦЫГ СОЛОНГОСТ ЭЛЧИНГЭЭР ЯВУУЛАХ ГЭЖ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ. ХУРЦЫН ГАРААР ХЭЛМЭГДСЭН ИРГЭД БИЗНЕСМЕНҮҮД УДАХГҮЙ ҮГЭЭ ХЭЛЖ ЭХЛЭНЭ. ИНГЭЭД ХУРЦ ГЭДЭГ ГАЛЗУУ БАРЫГ ТУН УДАХГҮЙ ТОРОНД ХИЙХИЙГ ХАРАХ Л ҮЛДЭЖ БАЙНА.

  • Зочин (November 10, 2017 11:32:26 am )

    Дамирангийн Энхбат өнөөдөр амьд сэрүүн байж болох л байсан шүү дээ.Зөв зүгээр амьдарч байсан хүнийг авчирж алчихаад өнөөдөр юу ч болоогүй юм шиг “амьдрах” эрх Хурц болон Хүзүүгүй пздк нарт бий гэж үү.

  • ЗОЧИН (November 13, 2017 3:03:00 pm )

    НЯМДОРЖОО ХУРЦ ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД ХИЙХ ЦАГАН БОЛСОН АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ САЙН МЭДНЭ БАТЗАНДАНТАЙ ХҮЧ ХАВСАР АМЖИЛТ ХҮСЬЕ ТЭГЖ Л ШУДАРГА БОЛНО

  • ЗОЧИН (November 13, 2017 3:05:41 pm )

    БАТЗАНДАН Г ДЭМЖИЖ БАЙНА НЯМДОРЖОО ШУДАРГА ШОРОНД ШАА ЭЛБЭГЭЭ ХУРЦ ЛАЛАРИЙГ Ч ШОРОНД ШАА АРД ОЛОН ДЭМЖИНЭ

  • air max 2018 (November 15, 2017 4:02:13 am )

    Needed to create you the bit of observation so as to thank you yet again just for the pretty tactics you have discussed above. This is certainly surprisingly open-handed with you to deliver unreservedly exactly what a few people would have marketed as an electronic book to help with making some money for themselves, principally given that you could possibly have tried it if you desired. The solutions additionally served to become good way to recognize that someone else have the identical interest really like mine to know more with respect to this issue. I’m certain there are many more enjoyable periods ahead for those who check out your blog.
    air max 2018 http://www.nikeairmax2018.us.com

  • Danielniz (November 15, 2017 6:29:08 am )

    Hi! best online canadian pharmacy excellent internet site.

  • 57 (November 16, 2017 11:39:18 am )

    ХУРЦЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖСЭН 20 ГИШҮҮД ГАР ЦЭВЭР ГЭСЭН ҮГ.БОХИР БОЛД ОРОХГҮЙ.БУСАД НЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОРОЛЦУУЛААД 57 УЛС ТӨРЧ НЭЭНТЭГТЭЙ БОХИР ХҮМҮҮС ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО

  • Зочин (November 16, 2017 12:24:21 pm )

    “Тагнуулын байгуулагын үндсэн үүрэг нь Үндсэн хуулийн байгуулалгыг хамгаалах явдал юм” гэж нэрт хуульч М.Чимид гуай хэлжээ. Энэ нь тагнуулын байгуулагын үндсэн чиг үүрэг нь хууль бус төрийн эргэлт гарахаас хамгаалах явдал юм гэсэн үг ажээ. Энэ бүхнээс үзэхэд Монголын тагнуулын байгуулага нь үндсэн чиг үүргээ умартаж хүмүүсийн бөгс ухдаг байгуулага болон хувирчээ.

  • Зочин (November 16, 2017 10:04:00 pm )

    Хурц бол мэдээж өөрийгөө аюулд оруулж худлаа ярихгүй байх. Бүгдийг нь тагнаж, шалгаж мэдээд өөрөө итгэл үнэмшилтэй болсон тул өөрийг нь оролдоод ирэхээр тэвчээр нь барагдаад тэсэрч байгаа гэж ойлгож байна.Яагаад Хурцыг буруутгаад луйварчдыг өмөөрөөд байгаа юм. Хурц лав таамаглаж ярих хүн мөн үү. Залуу хүн улсынхаа төлөө л яваа биз.Тэгээд л тэвчээр нь барагдаж байна. Хариу наадуул нь харин хачин л юм хийх байхдаа.

  • Anonymous (November 17, 2017 8:45:51 pm )

    энэ хүнийг гишүүд нэртэй хулгай ч луйварчид өөрсдөө шахаанд оруулж юм асуучихаад дараа нь намайг гүжирдлээ гэж яаран сандаран мэдэгдэл хийгээд байгаа нэг асуудал байгааг илтгээд байгаан.

  • зочин (November 19, 2017 9:10:44 pm )

    тэнэг

antalya rent a car