МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг “Toп ярилцлага” буландаа урьж ярилцлаа.
-Эх орончдын баярын талаар яриагаа эхлэх үү?
-Эх орончдын баяр, Ардын нам үүсч байгуулагдсаны 91 жилийн ой болж байна. Монголынхоо нийт ард түмэнд, эх орноо гэсэн сэтгэлтэй бүх хүмүүст, МАН-ынхаа гишүүд дэмжигчдэдээ МАН, намынхаа даргын нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Аз жаргалыг хүсье. Бүгдээрээ сайн сайхан амьдрахын төлөө тэмцэцгээе гэж хэлмээр байна.
МАН үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж ирсэн улс төрийн ууган хүчин. Айлаар зүйрлэвэл Монгол гэдэг нэг айл. Аав, ээж, ах, дүү, эмээ, өвөөтэй уйлдаг дуулдаг ард түмэнтэй өнөр өтгөн айл. Энэхүү Монгол гэдэг айлын ууган хүү нь МАН гэж би боддог. Айлын ууган хүүд хэлд бүү хэл хөлд ороогүй дүүгээ асрамжлах үүрэг оногддог. Нэг ёсондоо аавын эзгүйд аав болж, ээжийн эзгүйд ээжийнхээ ажлыг хийж, хэдэн муусайн дүүгээ өсгөж өндийлгөх үүрэг айлын ууган хүүд ногддог.
Түүнтэй адил Монгол Улсын хүнд хүчир үед үүрэг ачааг үүрэх түүхэн хариуцлагатай үүрэг МАН-д буюу Монгол гэдэг айлын ууган хүүд ноогдсон юм байна. Үүргээ айлын ууган хүү түүхийнхээ 91 жилийн хугацаанд амжилттай биелүүлж, хэрэгжүүлж иржээ гэж боддог. Ганц тоо хэлье л дээ. 1921 онд Монголын хүн ам 400 мянга байсан. Монгол эр хүний дундаж наслалт 35 байсан юм билээ. Өнөөдөр Монголын хүн ам 2,8 сая.
Монгол хүний дундаж наслалт 68,2 хувь болсон байна. Товчхондоо хүн амынхаа тоог долоо дахин, дундаж наслалтыг хоёр дахин өсгөж чадсан гавьяа энэ намтай шууд холбоотой. Соёл урлаг, сонгодог урлаг, хүн сансарт нисгэсэн, газар тариалан, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, дотоодыг хамгаалах, эрүүл мэнд, шинжлэх ухаан гээд Монголд байгаа бүх зүйлийн үндэс суурийг энэ нам тавьж, бий болгож өнөөдрийг хүртэл авч ирсэн.
-Тэгэхээр МАН Монголын гэдэг айлын ууган хүүгийн үүргээ гайхалтай сайн биелүүлсэн гэсэн үг үү?
-Тийм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгэсэн нам гэхээс өөрөөр юу гэх юм бэ. 1921 оны дайн, 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, алтан амь, бүлээн цусаараа улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж явсан эрэлхэг зоригтой аавын хүүхдүүд энэ намын гишүүл байсан юм. 1941 онд НҮБ-д
Монгол Улсыг гишүүнээр элсүүлж туурга тусгаар Монгол Улсыг дэлхий ертөнцөд зарлаж чадсан нам бол МАН. Энэ намын хийсэн ажил.
1945 оны арван сард бол сон бүх ард тумний санал асуулгыг зохион байгуулж Монгол Улс тусгаар тогтносон улс байх ёстой гэдгийг ард түмнээрээ хүлээн зөвшөөрч, Дундад иргэн улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийсэн нам бол Ардын нам. 1990 оны ардчилсан хувьсгалыг зөөлөн замаар удирдаж, 1992 оны шинэ ”’ Үндсэн хуулийг бичиж, өлгийдөж аван баталж өнөөдөр амьдралд хэрэгжүүлж байгаа, өнөөдрийн ардчилсан нийгэм, зах зээлийг гардан байгуулж байгаа улстөрийн хүчин бол Ардын нам. Энэ бол түүх. Би худлаа яриагүй. Товчхондоо МАН бол ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяатай нам.
Ардын нам айл болгонд амьдардаг. Улс эх орон, ард түмнийхээ төлөө 90 гаруй жил зүтгэсэн. Тусгаар тогтнол, эх орноо хайрлах сэтгэл нь энэ намын үнэт зүйл. Тиймдээ ч эх орончдын өдөр, эх орондоо хайртай хүн бүхний баярын өдөр гээд байгаа юм. Гуравдугаар сарын нэгэн зөвхөн МАН-ын баярын өдөр биш шүү. Монголын бүх ард ч түмний баярын өдөр.
Энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх , төрийн тэргүүний зарлиг ч гарсан. МАН, эх орончидтой холбоотой олон, сайхан үйл явдал болж байна. Түүний нэг нь энэ үзэсгэлэн. 1920-иод оноос эхлээд өнөөдрийг хүртэлх бүхий л плакатнууд тавигдсан. Тухайн үеийн Ардын нам төр засгаас тухайн үеийн нийгмийн дэвшил нь тавигдчихсан зорилт, бодлогуудаа олон түмэндээ ухуулга сурталчилгаагаар хүргэхэд ашиглагдаж байсан палакатнуудаас бүтсэн зурагт үзэсгэлэн. Нэг ёсондоо Монгол Улсын нийгэм ямар замаар хөгжиж, ямар бэрхшээл зовлонг туулж давж ирсний гэрч.
Жишээлбэл “Бүгдээрээ бөөснөөсөө салцгаая, ариун цэвэрч байдлыг сахицгаая” гэсэн плакат байна. Монголын түүхийн нэгэн үе, соёлын довтолгооны, үеийг харуулсан л зүйл шүү дээ. Энэ мэтчлэн түүхийн сонин түүхийг эргэн, сануулсан үзмэрүүдээр үзэсгэлэн нээлээ. Цаашдаа Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт Түүхийн музей байгуулах юм. 1920-иод оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улс тусгаар тогтнолоо хэрхэн байлдан олж, бүрэн эрхт БНМАУ болсон цаашлаад өнөөдрийн энэ сайхан ардчилсан нийгэм, улс орныг бий болгоход ямар хүмүүс, ямар замыг туулж хүчин зүтгэн, халуун амь бүлээн цусаа зориулсныг, энхийн цагт хүч хөдөлмөрөө зарцуулж байсан гэдгийг харуулсан орчин үеийн музейтэй болохоор ажиллаж байна, бид. Музейн ажлын эхлэл маань энэ үзэсгэлэн.
-Хэрвээ таныг плакат зур гэвэл та юу зурах вэ?
-Одоо бүгдээрээ, сайхан хөгжлийн плакат зурмаар байна шүү дээ. Тиймээ. Маш хурдан хөгжих хэрэгтэй, шаардлагатай байна. Бүгдээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаая. Ажилгүй хүмүүс бүгдээрээ ажилтай болцгооё. Ядуу хүмүүс ядуурлаас гарахын тулд өөрөө өөрсдөө хүчин зүтгэцгээе гэж уриалсан плакат хиймээр байгаа юм. Бүх зүйлийг төр засгаас нэхээд найдаад суугаад байж болохгүй. Ерэн онд бид цөмөөрөө зах зээлд шилжицгээе, хүн бүр өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч явахын тулд ажиллаж хөдөлмөрлөдөг тэр нийгмийг сонгоцгооё гээд гараа өргөөд шийдчихсэн. Нэг үгээр бол сонгочихсон. Тийм ч Үндсэн хуультай. Тиймээс хэрвээ намайг плакат зур гэвэл “Бүгдээрээ ажиллацгаая, хөдөлмөрлөцгөөе, өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөдөн татахын төлөө зүтгэцгээе, гэртээ хэвтэхгүй байя” гэж уриалсан л плакат хийнэ.
-Эх орончдын өдөр эх орондоо хайртай хүн бүхний баярын өдөр гэж та хэлсэн. Ингэхэд эх орон гэдгийг хамгийн товчоор тайлбарлаач?
-Эх орончдын баярын өдөр бүх ард түмний баярын өдөр. Эх орондоо хайртай, ээж, аав, энэ Монгол Улсдаа, өөртөө хайртай хүн бүхний баярын өдөр. Нэг үгээр Тусгаар тогтнолын баярын өдөр гэж ойлгож болно. Харамсалтай нь өнөөдөр монголчууд тусгаар тогтнол гэдэг зүйлийг мэдэхгүй байх шиг байна. Бид ямар буу барьж буудалцаж явсан ахмад үеийн дайчид биш. Зүгээр л эх орон гэж цээжээ дэлдээд байна. Эх орондоо хайртай байна гэдэг сайхан хэрэг.
Харин өнөөдрийн нөхцөл байдалд эх орондоо хайртай байна гэдэгт, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа тэр хүнийг л жинхэнэ эх оронч хүн гэж хэлэх болчихоод байгаа юм. Хайртай байна гэдэг нэг асуудал, харин хөдөлмөрлөж эх орондоо хувь нэмрээ оруулна гэдэг өөр зүйл. Адгийн наад зах нь өөрийнхөө амьдралыг өөд нь татаад явчихна гэдэг эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа л эх оронч хүний үнэ цэнэтэй үйлдэл гэж би ойлгодог.
Өөрийнхөө амьдралыг өөд нь татаад хүнээс гуйж, царай алдахгүй, амьдралаа өөрийгөө, гэр орноо өөд нь татаад явчих хэмжээний хүн байна гэдэг хувь хүний эх орондоо оруулж буй хувь нэмэр. Хүн эх оронч байна, эх орондоо байна гэдэг нэг асуудал. Хамгийн гол нь эх орныхоо төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн болгонд байх ёстой энх цагийн эх оронч сэтгэлгээ бол энэ. Дайны үед буу бариад тусгаар тогтнолынхоо төлөө бүлээн цус, халуун амиа зориулж чадаж байгаа хүнийг эх оронч хүн гэх байх. Орчин цагт хөдөлмөрлөж, хөлсөө гоожуулж байгаа хүнийг л эх оронч хүн гэх байх гэж бодож байна.
-АН хамтарсан Засгийн газраас гарах үед та Тэргүүн шадар сайдад нэр дэвшээд дараахан нь нэрээ татсан. Таны эл үйлдлийг олон хүн анхаарлыг сарниулах улстөрчийн холыг харсан нүүдэл гэх юм билээ. Та тухайн үед яг юу бодож байсан бэ?
-Би тэргүүн шадар сайд болсон бол маш сайн ажиллая гэж бодож байсан. Улс оронд жаахан ч гэсэн эмх цэгц, сахилга бат тогтооё гэж бодсон. Замбараагүй Засгийн газрыг журамлаж өгье, өмнө нь сайд байсан Н.Алтанхуягаас ямар ч байсан хэд дахин илүү ажиллая гэж бодож байсан. Бидэнд сахилга бат, дэг журам хэрэгтэй байна. Тиймдээ ч сахилга тогтооё, Засгийн газрыг журамлая, шат шатанд байгаа хариуцлагагүй нөхдийг хариуцлагатай болгоё, хатуухан гараар үзье гэж бодож байсан. Хармсалтай нь тэгэх улс төрийн нөхцөл байдал бүрдээгүй. Тэгээд би, бодсон. Ганцхан Хүрэлсүх гэдэг хүн дээр улстөржиж, улс эх орны өмнө тулгамдаад байгаа олон асууддыг гацааж болохгүй юм байна. Энэ Засгийн газар маш хурдан зохион байгуулагдах ёстой.
Гудамж талбайд хүмүүс ядарч зүдрээд унаж байна, ажилгүй амьдрал зогсох гээд байхад Засгийн газраа бүрдүүлж чадахгүй байж болохгүй. Тэргүүн шадар сайд байх байхгүй нь хамаагүй. Хамгийн гол нь улстөржиж, төр, ажлыг улсын ажлыг гацаж болохгүй. Ард түмний эрх ашгийг улстөржиж гацааж болохгүй. Засгаа хурдан байгуулаг, ажилдаа хурдан орог. Өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг хурдан шийдэх ёстой. Тэгэхийн тулд Хүрэлсүх шадар болохоосоо илүүтэй, энэ засаг төр хурдан байгуулагдах ёстой гэдгийг ухамсарлан ойлгож нэрээ татсан. Миний шийдвэр тухайн үеийн Засгийн газар УИХ, Ерөнхийлөгчийг хүртэл гацаанаас гаргасан гэж бодож байгаа ш дээ. Нөгөөтэйгүүр албан тушаалд шуналтай хүмүүс байдаг даа. Зарим нэг тийм нөхөд бодог, албан тушаалд шунадаггүй хүмүүс байдаг юм байна гэж хараг гэж бодсон. Шаардлагатай гэвэл улстөрчид албан тушаалаа өгч чаддаг улс төрийн соёлтой, ёс суртахуунтай байгаасай, жишээ аваасай гэж бодсон доо.
-Таны хувьд МАН-ын залуучуудын байгууллагыг толгойлж галын шугаман дээр ажиллаж байсан, гал тогоонд нь чанагдаж байсан хүн. Гэхдээ сүүлийн үед МАН-д орж ирж байгаа шинэ үеийнхнийг “зоос”-ны нүхээр шүүгээд байна уу гэх хардлага нийгэмд бий болсон нь нууц биш. Энэ талаар юу хэлэх вэ?
-МАН-д ядуу зүдүү хүмүүс ч, мөнгө төгрөгтэй баян хүмүүс ч байна. Тэгээд ч бидний сонгож авсан нийгэм бүгдээрээ баяжъя гэсэн уриатай биз дээ. Бид материаллаг салбарт юм хийж, материаллаг үйлдвэрлэл явуулж, улсад татвар төлж, олон хүнийг ажилтай болгож, улс орны төлөө зүтгэж байгаа компанийг удирдаж байгаа хүмүүсийг буруушааж болохгүй байх аа. Тэгвэл бид буцаад социализм руугаа орох байх шүү.
Харин ч эсрэгээрээ тэд нарыгаа дэмжих ёстой гэж би ойлгодог. МАН материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, улсдаа юм хийж бүтээдэг хүмүүсийг намдаа элсүүлдэг, албан тушаалд ч тавьж байгаа. Юу нь болохгүй байгаа юм бэ. Хэрвээ бид үүнийг л хүлээн зөвшөөрч чадахгүй байсан бол яах гэж зах зээлийг зорьсон юм бэ. Яах гэж бүгдээрээ баяжъя, иргэн баян бол улс баян гэж яриад байгаа юм бэ. Хуучин социализмын үеийнх шиг баялгаа бүгдээрээ тэгш сайхан хуваарилчихаад л байж байна биз…
Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэдээ хэзээ ч ад үзэж болохгүй шүү. Ад үзээд л эхэлбэл зах зээл, ардчилсан нийгэм рүү алхах бус, буцаад ухарч байна гэсэн үг. Дахиад хэлчихье. МАН-д амьдрал тааруу нэгэн ч бий, боломжийн амьдралтай ч хүн байгаа. Манай нам бол ард түмний нам. Өнөөдөр Ардын намын гишүүнгүй айл Монголд байхгүй. Өөрөөр хэлбэл Ардын намыг дэмждэггүй гишүүнтэй гэр бүл байдаггүй юм. Ардын нам ард түмэн дундаа, өрх гэр дотроо амьдардаг нам байхгүй юу даа. МАН-д гишүүнээр элсэх эсэх нь тухайн хүний л сонголт. Баян байна уу, ядуу байна уу падлий байхгүй, нээлттэй.
-Та улстөрийн талбарт унаж босч үзсэн хүн. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг… Цаашид ч их юм хийх байх гэж боддог. Ингэхэд таны хувьд улстөрийн амьдрал дахь хамгийн бэрх үе хэзээ тохиосон бэ?
-Улстөр гэдэг хатуу хоол. Би нэг зүйлийг үргэлж захидаг. Эр зориггүй бол улстөрд битгиб ороорой. Миний хувьд улстөрийн амьдралд янз янзын л юм тохиолдож байсан. Би улстөрд хөл тавиад 20 жил болж байна. Сайн юм их үзсэн. Сайнаар ч их дуудуулсан, муугаар ч их дуудуулсан. Одоо Монголын ард түмэн У.Хүрэлсүх гэж ямар хүн бэ бараг бүгдээрээ мэддэг болчихсон байх.
Шударга ёсны төлөө тэмцэж яваад шоронд орох шахсан маань миний амьдрал, улстөрийн амьдралд тохиолдсон хамгийн хүнд үе. Би шударга ёс байгаасай, Монголын шүүх хяналтын байгууллага хэзээ ч улстөр болон нэг хүнд битгий үйлчлээсэй гэж хэлэхийг хүсч байна. Би Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед шоронд орох шахаж байсныг бүгдээрээ л мэднэ. Надад зориулж хийгээгүй хэрэг зохиож, хийгээгүй гэмт хэрэгт сэжигтнээр тодруулж, улстөрөөс У.Хүрэлсүх гэдэг хүнийг зайлуулах гэж шүүх дээр аваачиж яллах гэж оролдож байсан тэр үе миний улстөрийн амьдралд хамгийн хүнд бөгөөд хэцүү цаг үе байсан. Би тэр үеийг маш тод санадаг. Иймэрхүү юм улстөрч хүний амьдралд зөндөө тохиолддог юм.
Тийм учраас би Монголын улстөр, тэр дундаа Монголын шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага шударга байгаасай, шударга ёсны төлөө үгээ хэлдэг хүмүүсийг улстөрийн зорилгоор хууль шүүхийн өмнө аваачиж, битгий хэлмэгдүүлээсэй, энх цагийн хэлмэгдүүлэлт битгий хийгээсэй, тийм юм битгий гаргаарай гэж танай эрхэм хүндтэй сониноор дамжуулаад бүх хууль хяналтын байгууллагынхандаа хэлмээр байна. Хүн хэлмэгдүүлсэн хүн хожмын өдөр хариуцлагаа заавал үүрдэг… Үүрдэг юм шүү. Хууль зөрчиж, хүн хэлмэгдүүлсэн хүн тухайн хүнийхээ гэр бүл, үр хүүхдийн өмнө насан туршдаа буруутан болж, ад үзэгдэн хожмын өдөр өөрөө шоронд явах тийм цаг ирдэг юм шүү гэдгийг сануулмаар байна.
-Хүссэн хүсээгүй сонгууль хаяанд ирчихлээ. Монголын хоёр том улстөрийн хүчний нэгнийх нь генсек, гал тогоог хариуцаж буй гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил. Ингэхэд МАН сонгуульд ямар амжилт үзүүлэх бол. Та юу гэж бодож, төсөөлж байна вэ?
-Ардын нам сонгуульд ялна ш дээ.
-100 хувь гэж хэлж чадах уу?
-Ялалгүй яадаг юм бэ. Ялахын төлөө бүх л улстөрийн намууд явж байгаа. Бүх л нам ялахын төлөө сонгуульд амжилттай оролцохын төлөө зүтгэдэг. МАН ч гэсэн сонгуульд амжилттай оролцож, олонх болохын төлөө зорьж ажиллаж байна. Тийм боломж нөхцөл МАН-д бүрэн байгаа. Өнөөдөр МАН 220 мянган гишүүнтэй байна. Энэ олон мянган гишүүдийн итгэл үнэмшил, итгэл зүтгэл байна. Намын өөрийн боловсон хүчний нөөц, үнэт зүйл, засаг захиргаа, нутаг дэвсгэрээр хуваарилагдсан өөрийнх нь бүтэц зохион байгуулалт, олон мянган гишүүд дэмжигчид, үзэл бодол концевци нь бэлэн байж байна. Үнэхээр хүнд хэцүү цаг үед МАН улс орноо удирдаж ирсэн нам. Тийм ч учраас ард түмэн МАН-д итгэдэг юм. МАН хүнд үе, хүнд ачааг нь үүрч ирсэн ард түмний нам. Ард түмэн дотроо амьдардаг. Ард түмнийхээ ажил амьдралыг мэдэрдэг.
Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө 91 жил зүтгэсэн гэдэг утгаараа туршлагатай, алдаж онож үзсэн нам. Бид сонгуульд оролцоход бэлэн байгаа. Би манай нам 100 хувь төгс төгөлдөр гэж хэлэхгүй. Манай намд алдаа, оноо бий. Засч залруулах, ажлаа сайжруулах, шинэчлэх зүйл их байгаа. Бид энэ бүхнийг үе шаттайгаар хийж байна. Ард түмэн ч харж байгаа байх. Ямартай ч ард түмэнд таалагдаж байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд МАН-д 40 гаруй мянган хүн гишүүнээр элссэн явдал харуулсан гэж бодож байна. Намд шинээр элсэгчдийн 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд. Залуу үеийнхэн МАН өөрчлөгдөж шинэчлэгдэн, орчин цагтайгаа хөл нийлүүлж байна. Явуулж буй үйл ажиллагаа, олон улсын нэр хүнд нь сайн байгаа учраас энэ намыг дэмжих ёстой гэсэн итгэл үнэмшил их байгаа юм байна гэдгийг харуулсан явдал гэж би ойлгож байгаа.
-Ардын нам нэрээ сольсны хариуцлагыг толгойгоороо хариуцна гэх мэдэгдлийг та хийж байсан. Тэр үг хэвээрээ юу?
-Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой гэж би боддог. Албан тушаалтнуудыг тэгж хэлдэг байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд тааруу амжилт үзүүлбэл хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь би мөнөөс мөн. Одоо ч энэ үгэндээ эзэн байгаа. Хэн нэгэн хүн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Хэн нэгэн хүн байгууллага, улс, хамт олныхоо өмнө хариуцлага үүрч ажиллах ёстой. Албан тушаалтан хүн хариуцлагаас зуттаж болохгүй. Алдаа хийчихээд дараа нь алдаагаа бусдад нялзааж болохгүй. Хүн ажил үүрчихээд хариуцлага алдсан л бол алдаагаа өөрөө үүрдэг чадалтай байх ёстой. Тийм хүн л ажиллах ёстой. Монголд, ялангуяа ажил хариуцаж буй бүх шатны дарга нарт дутагдаж байгаа зүйл бол алдаа гарвал би хариуцлагыг хүлээнэ гэх үгийг хэлэх эр зориг.
Бүгдээрээ нэг тийм арчаагүй байдалтай байна. Хариуцлагаас зугтсан, ачааны хүндийг үүрэхээс зайлсхийсэн, хариуцлагаас мултрах гэж оролдсон арчаагүй байдал Монгол Улсыг хөгжлөөс дандаа хойш татдаг. Тийм учраас би хариуцлага үүрч чадах дарга нарыг гаргаж тавьж бай гэж хэлж байгаа юм. Тэгж хэлснийхээ төлөө хүн ажилладаг л байхгүй юу. Тэгж хэлдэг хүнийг тавьж бай гэж бүх улстөрийн намууд, ажил албан тушаал шийдэж томилдог дарга нарт уриалмаар байна.
З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2012 11:09:17 am )
Ats chin
-
Anonymous (March 01, 2012 11:17:45 am )
huts muu pizdaaaaaa
-
Anonymous (March 01, 2012 11:34:24 am )
zail muu huuree.MAN-g gazriin horsnoos archnaa muu lalaraa
-
Anonymous (March 01, 2012 11:35:34 am )
T1 svh
-
Anonymous (March 01, 2012 11:40:29 am )
Мафи царайлсан мангар эр
-
Anonymous (March 01, 2012 11:47:50 am )
tiim l hariutslaga uureh estoi gej boddog um bol say tomilson heden said naraa har l daa ichej uhmeer yalna ch geh shig iim yanzaaraa MAN bol suraggui l baih doo am ajil 2 neg shugmand yavah estoi shuu hurelsukh guai
-
Anonymous (March 01, 2012 11:55:08 am )
¿íýõýýð á¿õ àéëûã ýçã¿é áîëãîæ óóãàí õ¿¿ íü ààâûûãàà àëæ äýý./Ààâ ÷èíü ìîíãîëûí àðä ò¿ìýí áàéñàí ãýæ íàéäüÿ.Ýñâýë Øóìÿöêèé þìóó Ðèí÷èíî áîëîâ óó/ Èíãýæ ¿íýíýý õýëæ ÷àäàæ áàéãàà ÷èíü óóãàí õ¿¿ íü í¿ãëýý íàìèí÷èëæ ýõýëñýíòýé àãààð íýãýí .
-
Anonymous (March 01, 2012 11:58:44 am )
Тэр үед шүүх цагдаа шударга зоригтой ажилласан бол мань хүрэлсүх шоронд явах байлаа
-
Anonymous (March 01, 2012 12:03:08 pm )
өнөөдөр монголчууд тусгаар тогтнол гэдэг зүйлийг мэдэхгүй байх шиг байна. Бид ямар буу барьж буудалцаж явсан ахмад үеийн дайчид биш. Зүгээр л эх орон гэж цээжээ дэлдээд байна.МАН материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, улсдаа юм хийж бүтээдэг хүмүүсийг намдаа элсүүлдэг, албан тушаалд ч тавьж байгаа. Юу нь болохгүй байгаа юм бУлс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө 91 жил зүтгэсэн гэдэг утгаараа туршлагатай, аðä ò¿ìíýý áóóäàæ үзсэн нам.
-
Anonymous (March 01, 2012 12:13:47 pm )
ТЭНЭГ ДУРАКАА МОНГОЛЧУУД АЖИЛ ХӨДӨЛМӨР БИЗНЕС ХИЙГЭЭД БАЯЖИЖ БОЛНОО . ХАРИН ЧАМ ШИГ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ТӨРӨӨД БАЙГАА БОЛХООР БУХИМДААД ТА НАРЫГ БУУЛГАХ ГЭЭД БАЙНА ДАА
-
Anonymous (March 01, 2012 12:18:21 pm )
Huuue uugan huu guai ene ger oron chine yaduurch guitslee, harin uugan huu guai gantsaaraa targalaad, huvia hicheegeed heden duu naraa ulsguj allaa sh dee malaa
-
Anonymous (March 01, 2012 12:20:12 pm )
хэ хэ үнэн хэлж, ууган хүү гуай хулгайлж олсон мөнгөөрөө ганцаараа казино тоглож, тансаглаж дууслаа. Нөгөө муу халтар дүү нар, гэр орон нь будаа болж байна. ЛАЛАР ХҮРЭЛШУНАЛаа
-
Anonymous (March 01, 2012 12:20:30 pm )
õ¿ðëýý ÷è áèçíåñýý õèéãýýä òåíäåð öîõèîä ÿâæ áàéâàë ºëçèéòýé þì áèø ¿¿? ǪÂ˪ժÄ
-
Anonymous (March 01, 2012 12:22:23 pm )
энд олигтой сэтгэгдэл нэг ч алга. МАН болон хүрэлсүхтэнгүүдийн рейтинг ийм л байна. угаасаа МАН монголыг авч явна гэж юу байсан юм бэ, 91 жилийн түүх ярих гэж байгаа бол дээр үеийн болон одоо үеийн хэлмэгдүүлэлтээ хааш нь нуухгээд байгаан бэ
-
Anonymous (March 01, 2012 12:39:50 pm )
deerh nohort: teneguud l ooroo oortoo comment bichej nervtej suugaa biz. Ene udaagiin sunguuli-d AH uls toroos archigdah baih. MAH, MAXH 2 olonhi, tsoonhiig burduuleh baihaa.
-
Anonymous (March 01, 2012 12:40:51 pm )
ter ued ymar oor nam bsan bish teneg teneg um yriad l ystoi hudalaa yrij hanahgui luivarchid um bn l daa
-
Anonymous (March 01, 2012 12:43:03 pm )
Энэ одоо юун мөрөөдцийн
-
Anonymous (March 01, 2012 12:58:06 pm )
bi ardiin namd 30jil zutgelee tegsen alban tushaal ch ugui dood shatand tegsen neg zaluu 1terbumiig uguud l ded said ene bol bayachuudiin oligarhiin nam bolson
-
Anonymous (March 01, 2012 1:01:32 pm )
энхбаяр дутуу хор найруулаад өөрөө түүндээ хордсон доо. энэ залууг шууд шоронд илгээх байсан юм. энхбаяраас өөр ямарч тэнэг хүн энэ сагсуу новшоор сонгуулийн менежер хийлгэх вэ. ухсан нүхэндээ унахын үлгэр . энэ муу залуу бөгсийг нь долоож гүйж явсанаа мартдаг,эргээд нулимдаг.уг нь үхэн үхтэлээ энхбаярын ачийг санах учиртай даа
-
Anonymous (March 01, 2012 1:02:44 pm )
Tanai namiinhan huuhen shaasaar baigaad hun amiig ih osgoson yum uu????????
-
Anonymous (March 01, 2012 1:06:40 pm )
CHI HADGALAMJ BANKNAAS IDSEN 14.5 TERBUMAA TOLCHIH TEGEED ULS TOR HII ZAAYU
-
Anonymous (March 01, 2012 1:12:46 pm )
teneg uhna mini chinii chalchihiig sonsoj zalhlaa.humuus songoltoo ali hediin hiichihsen,man-g l lab bish,,.
-
Anonymous (March 01, 2012 1:15:43 pm )
Зочин
Ямар хаширдаггvй юм бэ? Ялна гэхээр л бусдын бурууг єєрсєд дээрээ авчраад байгаа юм биш vv? 208 онд бол ялах нь тодорхой л байсан. Гэтэл Баяр “Ямар ч хамаагvй аргаар намаа ялуулна ” гэснээс болж л одоо болтол бусдын зууш болж явна. 16 жил засаг барьсан ч гэсэн ажлыг нь хийлгэхгvй байгаа шдээ, сєрєг хvчнийхэн. Сая л харин хамтарсан болж жаахан юм хийх аядлаа. Одоо хар, эргээд атагаазлаад сууж байна. Ийм л хамтрагчид байгаа хойно яаж хєгжиж дэвших вэ дэ. Хvрэлсvх минь чамайг дэмжиж бахархдаг. Даанч чиний дайтай эрч хvч гаргах залуус хир олон юм бол? Н. Энхбаярыг дэмжиж байна. Гэтэл та нар ийм балай байх гэж. Э-н тэр асуудал чинь харин Чамайг цэвэр хvн гэдгийг олонд таниулахад тус болсон юм биш vv? Чиний санаа маш зєв байна. Битгий ухарч няцаарай. Ард тvмэндээ итгэ,илvү сайн ажиллаарай. “Ууган хүүгийн” хувьд “дүү” нараа ялгалгүй МОНГОЛ хэмээх гэр бүлээ нэгэн дээвэр дор нэгдэж эвсэж нягтарч хөгжих их үйл хэргийг уриалан өрнүүлээрэй. Бид цөөхүүлээ шүү дээ. “Гэр бүл”ээрээ зөвлөлдөж эрүүл нийгмийг байгуулаарай. Улс эх орныхоо төлөө “БУУЛТ” хийх нь ухаалаг алхам байх болно. Та нар итгээрэй. Би гэр бүл дотроо “нам”-аар талцаад бухимдаж суумааргүй байна. Зохицуулаарай, хүү минь. -
Anonymous (March 01, 2012 1:19:06 pm )
муу лаларийн хүрэлсүх чи монголын ард түмнээр бага тоглоорой каддапи болвоо
-
Anonymous (March 01, 2012 1:32:50 pm )
ШҮҮХИЙН ДЭЭР ХУУЛЬ БАЙДАГ БОЛ ХУУЛИЙН ДЭЭР НАМУУД СУУГААД БАЙНА ТЭГЭХЭЭР УЛС ОРОНД ШУДРАГА ЁС ХӨГЖИХГҮЙ БАЙНА .АРД ТҮИНЭЭ ХУУРЧ БАЙГААГАА МЭДДЭГ БИЗ ДЭЭ .
-
Anonymous (March 01, 2012 1:43:09 pm )
Taniig demjij bna !!! Uls turch bish huwi hun ni ih taalagdaj baigaa!!! Zangragatai Er Hun shu Ta !!! Demjij baigaa olon hun baigaa shu amjilt husie !!!
-
Anonymous (March 01, 2012 1:49:58 pm )
Ataarkhsan baagiinuud ukhlee. Mongol Ardiin Nam buyu MAN zaalttai yalna. MAN unekheer turshlagatai ard tumniikhee toloo yum khiideg, khariutslagaa uurch chaddag nam. Ene namiin toloo sanalaa ogoorei. MAN bolon KHurelsukh mandtugai. Bi bolon minii naiz nokhod bugd KHurelsukhiig demjij baigaashuu.
-
Anonymous (March 01, 2012 1:53:16 pm )
Khurelsukhee demjij baina shuu. ard tumen chamaig udirdagch gedegiig mednee. demjij biana. Muu ardchilsan namiig but nirgeed og. tsaaduul chini odoo gedsendee kholoo khiiltseed ev tunjingui baigaa. ha ha ha
-
Anonymous (March 01, 2012 1:53:50 pm )
MAN iig demjij baina
-
Anonymous (March 01, 2012 1:54:37 pm )
Ardchilsan namiin betegnuudee ta nariin ukhel ene songuuliar irnedee.
-
Anonymous (March 01, 2012 1:59:24 pm )
harnaa amisgaa mine
-
Anonymous (March 01, 2012 2:00:01 pm )
salaavch medevuu.
-
Anonymous (March 01, 2012 2:02:10 pm )
NANANGAAS TUN UDAHGUI SALNAA ZA TOGMID MINI BUU ONGIR CHAMAIG HOTLOJ ULS TORD ORUULSAN ENHBAYR AHIIGAA MUULAH TUSAM TANAI NAN YLAGDANADAA UR MINI BUU ONGIR BUU SAGSUUR
-
Anonymous (March 01, 2012 2:25:33 pm )
ODOO YANAA SONGUULIIN DARAA DAIN GARAHIIG ENE HUN URAILCHLAA ODOO YANAA ARD TUMEEN
-
Anonymous (March 01, 2012 2:59:57 pm )
ene teneg sdanuudiig xen daxij songox yum be, ard tumniig munxag gej boddiin bx da, muu novshnuud, zailaachee
-
Anonymous (March 01, 2012 3:07:14 pm )
2 nam alinch garahgui bugd nairamdah nam garna harj bgaarai
-
Anonymous (March 01, 2012 3:12:58 pm )
Солиор муу гичий Хүрлээ минь
МАН ялбал Монгол шууд сөнөнө -
Anonymous (March 01, 2012 3:32:43 pm )
суг хүрлээ одоо болоо ш дээ ард түмэн туйлдаж гуйцлээ зайлаад өгөөч дээ
-
Anonymous (March 01, 2012 3:38:17 pm )
Харнаа чамайг
-
Anonymous (March 01, 2012 3:42:39 pm )
MAN MONGOL ULSIIG AVARNAAAAAA ENE BOL MARGASHGVI VNEN.HYATADIIN GAR HOLNVVD BITGII EH ORONCHDIIG VGVISGEED BAI.TA NAR AMJIHGVI SHVV. BID BOL TUSGAAR MONGOL ULS.
-
Anonymous (March 01, 2012 3:44:31 pm )
HEZEE CH OROS HYATAD AMERIKAD NAIDAHGVI.BID OORSDDOO ARD TUMENDEE ITGEDEG.MAN DAHIN 1000 JIL TOR BARIH BOLNO.
-
Anonymous (March 01, 2012 3:50:08 pm )
shaadag garuudaa
-
Anonymous (March 01, 2012 3:55:34 pm )
tanai namiig demjij bna shuu amjilt khusie
-
Anonymous (March 01, 2012 3:58:02 pm )
bitgii neg khun luu dairaad bai. ali ch nam ni ard tumnii amidraliig deesh-j chadakh uu
-
Anonymous (March 01, 2012 3:59:17 pm )
2012 onii songuuliig zov khii-ee.
-
Anonymous (March 01, 2012 4:07:23 pm )
bi lav MAH songoj bna
-
Anonymous (March 01, 2012 4:08:53 pm )
ali ch nam ni adilhan luivarchid
-
Anonymous (March 01, 2012 4:19:36 pm )
tsarai ni yamar muukhai bol-o ve
-
Anonymous (March 01, 2012 4:30:08 pm )
luivardaj l gardaggui yum bol goridood hereggui shu tanai namiig yag gargaj haragdaach malaa soliotoi novsh
-
Anonymous (March 01, 2012 4:38:26 pm )
MAN songuuld ylahgyi ee,mash tsoohon suudal avna.
-
Anonymous (March 01, 2012 4:45:31 pm )
songuuli yavuulah hereg bga yumu yalah ni todorhoi yum bol hurelsuh luibardaad garchina geed ih itgeltei bga yum bish u ard tumeen
-
Anonymous (March 01, 2012 5:01:10 pm )
YALIISHDEEEEE. YAHIIN. SONGUULIIN UDUR BUGD AN-IIN GISHVVNIIG DUGUILSAN BAISAN CH XU YALNA. CHADAJ BAIGAA YUMAND ARGA BAIHGUI EE.
-
Anonymous (March 01, 2012 5:41:19 pm )
Үхэрсүх ахдаа амжилт хүсье. хадгаламж банкнаас шаасан мөнгөөрөө майн шоудаарай
-
Anonymous (March 01, 2012 5:42:42 pm )
Baliar shar semjilsen muu uhna hurelsukh.zailaachee haltar tsaraitaa
-
Anonymous (March 02, 2012 10:28:14 am )
Shunalsuh Hadgalamj banknaas shaasan munguu tulchih.
-
Anonymous (March 02, 2012 10:36:39 am )
songuulid yalagdsniihaa hariutslagaa yaj zuuluun huleehee bodoj suu. barag gogtsootoi olsond tolgoigoo shurguulaad baga huugeeree sandalaa ushigluulvel hamgiin zuulun hariutslaga huleej bui helber munuus mun bulguu. um maani badme hum……………
-
Anonymous (March 02, 2012 10:46:47 am )
MAN-iin Nobshuud ta nar ard tumnee bodood usand jibsen hurelsuh met ybaach
-
Anonymous (March 02, 2012 11:28:17 am )
amjilt khusie.
-
Anonymous (March 02, 2012 11:29:16 am )
tanai namiig demjdeg shuu.
-
Anonymous (March 02, 2012 12:25:03 pm )
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХАЙЖ БАЙНА
Төв зам дагуу автобусны буудлын дэргэд байрлалтай 1000мкв талбайтай обьект газар дээр хамтарч барилга барих хөрөнгө оруулагчтай хамтаран ажиллана. Санал сонсоно.Утас:88488888 -
Anonymous (March 02, 2012 12:58:41 pm )
тэнэг хүрэлсүхээ бүгдээрээ сайхан амьдрахын төлөө тэмцье гэж юу гэж солиороод байнаа.Бүгдээрээ сайхан амьдарч чадахгүй байгаагийн гол буруутан нь чи болон луйварчдаас бүрдсэн МАНАН-гийн удирдлага шүү дээ. МАНАН-г улс төрийн давцангаас зайлуулсан цагт бүгдээрээ сайхан амьдрах боломж буй болно.
-
Anonymous (March 02, 2012 12:59:59 pm )
ҮХЭРСҮХ ГЭЖ ГОЁ НЭРЛЭСЭН БАЙНА ШҮҮ ХЭХЭХЭХЭХЭ
-
Anonymous (March 02, 2012 1:07:09 pm )
kadafi bolgo
-
Anonymous (March 02, 2012 3:17:21 pm )
buur zalhchihlaa ter saihan amlalt ene terees ni odoo bolidoo ooroo zalhahgui yumdaa hoorhii,zugeer l nudnees dald orood ogooseidoo
-
Anonymous (March 02, 2012 3:46:05 pm )
MAN. ene songuuliin daraa ta nar shorond orj shond ulguulehee medej baina uu .herev tanai nam luivardaad yalval Mongold irgenii dain garna ene bol etssiin unen shuu.
-
Anonymous (March 02, 2012 4:28:41 pm )
uhan guain huu yamaa mine ene olon hun chamaig yuch hiigeegui geed bn erthen zob shudrga humuust zai taij og mongoliin ail ger eh ornoo gesen humuus amidardag yum tanai namiin tuuh eh oronoo herhen busdiin zuush bolgoh tuhai shuudee uhaantai yum bol chamd gants ug helie manai ger nam amidardagui minii hairtai humuus amidardag tania gert nam amidardag yum uu ta namiin meem hohoj osson yum uu tania nam uurend horoond baidag bizdee urbagch mine minii saihan eh ornoos zail chamd ochih gazar bhgui doloon uuliin tsaaguur dald or dahin minii ard tumniig buu zoboo
-
Anonymous (March 03, 2012 5:04:43 pm )
diilenh humuus esreg sanaltai baina. tsuun gants neg hun denjij baina gej baina ene bol man-aas ugjij huhuj baigaa tsuun toonii heden gulugnuud shuudee. uneheer luivar hiij garahgui bol uur garts daanch haragdahgui baina daa avilgachid mini.
-
Anonymous (March 04, 2012 3:51:06 pm )
SHAADAG PIZDA VE! BANKNII MUNGUUR SOLONGOSD KAZINO TOGLOOD YAVSAN BIZDE. BI TIIM YUM HIISEEN GEED YZYYLCHIH YU BNAA CHAMD?
-
Anonymous (March 05, 2012 10:14:55 am )
chi bol 1 muu buuni nohoi shvv dee hudalch archaagvi nowch
-
Anonymous (March 05, 2012 7:19:06 pm )
залуучуудын байгууллагад өгсөн фургон машиныг Ухнаагийн Хүрэлсүхийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан чинь худлаа юу? тэгээд шоронд байж байх ёстой хүн бол чи.
-
Anonymous (March 05, 2012 7:27:41 pm )
neg khun luu yamar muukhai dairdag yum be.naaduul chin bugdl yag adilkhan
-
Anonymous (March 06, 2012 1:03:37 pm )
MAN DANDAA YALNAA.YAG OROSIIN PUTIN SHIG.
72 Comments