
АНУ-ын баруун нутгийн Колорадо муж улсын Денвер хотын супер маркетад нэгэн этгээд гал нээсний улмаас гурван хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар лхагва гарагийн орой Денвер хотын захад орших “Уолмарт” супер маркетад энэ хэрэг болжээ. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн амь үрэгдсэн байна. Гэрчүүдийн ярьснаар, супер маркетад бараг 30 орчим удаа буун дуу сонсогджээ.
Сэжигтэн хэргийн газраас оргон зугтжээ. Цагдаа нар түүний зургийг нийтэд дэлгэж, мэдээлэл өгөхийг олон нийтээс хүсэж байна.
Тус улсын Лас-Вегас хотод кантри хөгжмийн наадмын үеэр нэгэн зэвсэгт этгээд 58 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гараад удаагүй байхад энэ хэрэг боллоо.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.