antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2012 Comments are off

Зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргах тухай

нийтлэсэн Admin

Зээлийн зориулалт:
100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.

Зээлийн нөхцөл:

1. 55м2 хүртэл талбайтай орон сууц худалдан авах.
2. Зээлийн хэмжээ: 50.0 сая төгрөг хүртэл
3. Зээлийн хүү: Жилийн 6 хувь
4. Урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь байна.
5. Барьцаа хөрөнгө нь: Зээлээр худалдан авч буй орон сууц байна.

Зээлдэгчид тавигдах шалгуур:

1. Зээл хүсэгч анх удаа орон сууц авч буй иргэн байна.
2. Зээлдэгчийн сард төлөх зээл хүүгийн төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
3. Зээл хүсэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй байна.
4. Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны бусад шалгуурыг хангасан байна.

Зээл олгох үе шат:


Нэгдүгээрт:

Зээл хүсэгч нь Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргаж дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр болон шуудангаар хүргүүлнэ.
1. Хүсэлт. ossk.mn-ээс татаж авч болно. (http://www.ossk.mn/ossk/100000_huselt.pdf)
2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас архивын түүхчилсэн лавлагаа.
3. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож, байгуулсан гэрээ.

Хоёрдугаарт:

1. Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг ОССК Хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.
2. Зээл хүсэгч нь тухайн арилжааны банкны шаардсан бусад материалыг нэмж бүрдүүлнэ.
3. Арилжааны банк нь зээл хүсэгчийн материалыг судлан, шалгуур хангасан иргэдэд зээл олгоно.

Иргэн хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ?. (Жишээ)

 Зээлийн хэмжээ     Зээлийн хугацаа         Өрхийн цэвэр орлого           Сард төлөх нийт төлбөр
50.000.000

240

796.035

358.216

40.000.000

240

636.282

286.573

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 1907, 98771907 дугаарын утсанд холбогдох буюу www.ossk.mn, www.barilga.mn цахим сайтуудаас авах боломжтой юм байна.

 

Н.Дэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car