antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2017 14 comments

Гурван настай охин төрсөн эцэгтээ хүчирхийлүүлдэгээ ээждээ хэлэхийг оролддог байжээ

нийтлэсэн Admin

Тавхан настай бяцхан охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн гэх аймшигт хэргийн дуулиан намжаагүй байтал гурван настай охин төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх аймшигт хэрэг дахин гарсан байна. Төв аймагт гарсан энэхүү хэргийн золиос болсон гуравхан настай охин өдгөө ээжийнхээ хамт аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг баттай эх сурвалж мэдээлэв.

-ОХИН “ААВ НАМАЙГ ӨВТГӨӨД БАЙНА” ГЭЖ ЭЭЖДЭЭ ХЭЛДЭГ БАЙЖЭЭ-

Энэхүү жигшүүрт хэргийн дуудлага мэдээлэл энэ сарын 22-нд Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн бөгөөд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Улмаар асуудлыг тодруулж үзэхэд хүчирхийлэл үйлдэгч төрсөн эцэг нь өөрийн төрсөн охиныг ганц удаа ч биш олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Охин энэ талаар ээждээ “Аав намайг өвтгөөд байна” гэж хэлдэг байсан ч ээж нь үүнд нь итгэхгүй, охиныхоо үгэнд биш нөхрийнхөө үгэнд итгэсээр өдийг хүрсэн тухайгаа мэдүүлсэн байна. Тиймдээ ч охиноо хүчирхийлэлд өртдөг байсныг нь өөрөө мэдэж, дуудлага мэдээлэл өгөөгүй бөгөөд охин эмнэлгийн үзлэгт хамрагдах үед энэ нь илэрч, эмнэлгийн ажилтнууд Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага өгчээ.

-ХҮЧИРХИЙЛЭГЧ ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ-

Хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага аавыг нь цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг этгээд 30 орчим настай бөгөөд охиноо хүчирхийлээд зогсохгүй эхнэрээ ч байнга хүчирхийлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд байсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага баримтжуулан шалгаж буй юм байна.

Бага насны хүүхдүүд хамгийн ойр дотны хүмүүстээ хүчирхийлүүлжээ гэх сэтгэл зүсэм хэргүүд ингэж ойр ойрхон, ар араасаа хөвөрч буй нь туйлын санаа зовоох асуудал болоод байна. Тиймээс энэ асуудлаар холбогдох байгууллагууд эхнээсээ дуугарч, хүүхдийн хүчирхийллийн эсрэг үгээ хэлж, тэмцэж эхлээд буй юм.

Өнөөдөр 11:00 цагт “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд “Нүдээ нээ” хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар эцэг эхчүүд, томчууд биднийг бага насны хүүхдээ энэ мэт харгислалаас хэрхэн хамгаалах талаар соён гэгээрүүлэх мэдээлэл өгөхөөс гадна сүүлийн үед гарсан энэ мэт аймшигт хэргүүдийн талаар мэдээлэл өгөх юм байна.

Б.ЦЭЛМЭГ 

Эх сурвалж: Medee.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочин (October 30, 2017 5:45:17 pm )

    хууль хяналт сул байна шүү дээ Цаазалдаг болмоор, малаас дор ийм новшнуудын хүний эрх гэж юу байх вэ

  • Иргэн (October 30, 2017 5:57:50 pm )

    МУУ МУУХАЙ БУЗАРУУДЫГ ХАТУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.

  • zochin.... (October 30, 2017 6:25:25 pm )

    13 nastai ohinii hergiig martaj bolohgui shu

  • ЭЭж (October 30, 2017 6:43:50 pm )

    Шууд цаазлах хэрэгтэй

  • ss (October 30, 2017 6:50:44 pm )

    shuud tsaazlah heregtei nobsh gej,mongold maani yu bolood bna be

  • Anonymous (October 30, 2017 9:55:54 pm )

    Tsaazlah heregtei

  • Zochin (October 30, 2017 9:56:57 pm )

    Tsaazlah heregtei

  • od (October 30, 2017 10:54:42 pm )

    sanaand ch bagtaj ogohgui yamar hetsuu adguusnii rochin be

  • od (October 30, 2017 10:55:52 pm )

    sanaand ch bagtaj ogohgui yamar hetsuu adguusnii orchlon be

  • Eej (October 30, 2017 11:03:13 pm )

    Buzar bulai novsh ve alaach olnii nuden deer yargalay

  • цогоо (October 30, 2017 11:22:08 pm )

    цаацлах ч багдана тамлаж алах хэрэгтэй

  • Болор (October 31, 2017 12:24:36 am )

    Наад муу малаа цаазлаад өгөөч ээ! Монгол эрчүүдийн нэрийг гутаасан эцэг бх эрхгүй малаас дор юм амьд бж чхдгийн! Цаазлаач!

  • za za (October 31, 2017 12:37:07 am )

    er khund itgekheer erkhii khuruundaa itge gedeg ug cchin zugeer ch khelsen ug bish bn sh uu dee Khajuudaa baigaa er khuistei bolgoniig uzen ydakh setgegdel turj bn Ymar muukhai tsubuun tsag bolj bn aa Ukhaant khun turlukhtun chin sunuj bgaa yum bish uu adguusnaas doloon dor yum sonsogdood baikh bolloo Er ni zarim munag khumuusiig olnii nuden deer tsaazalj bolokhgui negiig ni taigan bolgobol yasan yum be

  • эмэгтэй (October 31, 2017 5:44:38 pm )

    СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХААНЧ ХЭРЭГГҮЙ НОВШЫГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ

antalya rent a car