antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2017 5 comments

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг бүрэн ашиглалтанд орууллаа

нийтлэсэн Admin
      Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын ажлыг “Тотал инж” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 330 мянга гаруй хүн амтай том дүүрэг болсон. Толгойтын замыг шинэчлэх нь хотын удирдлагуудын хувьд чухал асуудал байсан. Энэ зам хоёр жил дамжин хийгдсэн. Зам хийгдэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байлаа. Өнөөдрийн замын нээлтээр энэ жилийн нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байна. Бид тавьсан зорилтоо бүгдийг нь биелүүлж чадсан” хэмээв.
“Аливаа улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын санхүүжилт нь цаг хугацаандаа олгогдоод явбал хувийн хэвшлийн байгууллагууд ажлаа цаг хугацаанд нь хийж болдог гэдгийг энэ зам харууллаа” хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярилаа.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа “СХД-ийн олон хороодын нутаг дэвсгэрийг дамждаг томоохон зам байгаа. Дүүргийн иргэд энэ замыг шинэчлэх хүсэлтийг олон удаа ирүүлж байсан. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ зам маань цаг үеэ олсон маш чухал ажил бож байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • sanaa (October 25, 2017 4:08:56 pm )

    Жижиг замын нээлтэнд юун олуулаа тууз хайчилдаг юм бэ дээ. 100 ямаанд 60 ухна

  • zochin (October 25, 2017 7:39:07 pm )

    Энэ зам тавиад нээхэд их хурлын гишүүд ямар хамаа байнааа бялдагуудаа битгий дуудаж тууз хайчлуул наадуул хууль санаачлах хууль тогтоох байгууллагын л гишүүд малууд вэ.

  • zochin (October 25, 2017 8:40:09 pm )

    nyambaatar teneg mal songinoos zailsnii hvchind ene zam tawigdsaniig bvgdeere medej baigaa.4 jil songini hurliin darga hiihdee yuch hiigeegvig songinochuud medne shdee. odoo hvmvvsiin hiisen yuman deer ireed tuuz haichlaad ooriigoo reklamdah hereggvi shdee bandiaa

  • zochin (October 25, 2017 8:51:22 pm )

    ene nyambaatar zamiin tsagdaa nar jolooch nariig vleelgj shalgaad baigag hvnii erh zorchij bna vleelgj shalgahaa zogsoo gj hutsaad baihiin. vleelgj shalgahgvi bol mashin barij yawa sogtuu jolooch nariig yaaj ilrvvlj avaar osloos sergiileh ve. iim medrel muutai gar baij gantsaara huuli zasaad l busadda zagnuulj suuhin oromdmoor ch golog yum doo

  • ИРГЭН (October 30, 2017 9:50:30 am )

    ЭНЭ УНДАРМАА САЛТАЙ НЬ ОНГОЙЧХООД ХҮНЫ ХИЙСЭН ЮМАН ДЭЭР ЮУН СҮРТЭЙ ГОКО АВАХ САНААТАЙ ЗОГСОНО ВЭ ЗАЙЛУУЛ??? ЁР НЬ МАН ЖОРЛОН БАРЬСАН Ч ТУУЗ ХАЙЧЛДАГ БОЛЖЭЭ???? ЭД ХҮНИЙ ДУРГҮЙ ХҮРГЭХ ЮМ Л ХИЙХ ЮМАА???? ДАХИЖ БОСОХГҮЙ БОЛТЛОО УНАНАДАА????

antalya rent a car