antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2017 9 comments

Манай Төгсцогт Мэйвезерийн “хүүхэдтэй” тулалдана

нийтлэсэн Admin

Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа ирэх арваннэгдүгээр сарын 18-нд хийх боллоо.

KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг , энэ жил 25 настай Төгсцогт маань мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ.

Манай тамирчин Premier Boxing Champions production –д харьяалагддаг бөгөөд Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь домогт дэлхийн аварга, мэргэжлийн боксын хамгийн тод одын нэг, цуут Флойд “ Money” Мэйвезерийн өөрийнх нь Mayweather Promotions-ий тамирчин АНУ-ын Хавьер Аугустин Мартинес байх нь.

Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн Хавьер Мартинес энэ жил 19 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж , бүгдэд нь ялсан ажээ. Үүнээс зургаан тулааныг КО-оор дуусгажээ. Түүний биеийн өндөр 173 см буюу манай Төгсөөгийн өндөртэй яг адилхан юм.

Хэн хэн нь мэргэжлийн рингэнд ялагдал амсаж үзээгүй, амбиц их, нас залуу, ирээдүйн зорилго том хоёр боксчны тулаанаас ёстой л “ гал гарах” байх. Хоёр боксчин 10 раунд тулалдах бөгөөд хэн хэнийх нь хувьд мэргэжлийн замналд нь тун чухал тулаан болох нь гарцаагүй.

Тулаан мэргэжлийн боксын дэлхийн “өлгий” болсон АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо The Cosmopolitan цогцолборт болох бөгөөд тасалбар нь хэдийнээ www.ticketmaster.com дээр 29$ -149$ -ийн үнэтэй худалдагдаад эхэлжээ. Мөн Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулах юм.

Ийнхүү манай спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан King TUG Төгсцогтын маань ээлжит тулаан айсуй!
Монгол хүн мэргэжлийн боксын дэлхийн аварга болж чаддагыг “Пан” Дугарбаатарын Лхагваа маань “Тэнгэр нь уйлсан” Токиод нутгийн аваргыг нь хүнд цохилтоор ялж, япончуудыг давхар “уйлуулан” харуулж байсан тээр жил, дэлхийн аварга цолоо дархалж , цуут Лас Вегасын Мандала Бэйд хоёр дахиа дэлхийн аварга болж байсан тэртээх өдрүүд саяхан л мэт тодхон санагдана.

Тэгвэл дахиад нэг монгол хүү мэргэжлийн боксын дэлхийн аварга болох замдаа хэдийнээ гарсаан. Зорилгодоо хүрэх Төгсөөгийн маань тэр зам дардан, богино, бас амархан байхгүй нь тодорхой ч “Дэлхийн аварга” хэмээн цолоо дуудуулж, Монголын Нямбаярын Төгсцогт гээд зарлуулах мөч ирнээ!

Тун хариуцлагатай, маш чухал, ихээхэн хүнд тулаан биднийг хүлээж байна.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (October 25, 2017 5:50:23 pm )

    АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Bi (October 25, 2017 8:14:01 pm )

    Good luck.

  • Иргэн (October 25, 2017 8:46:09 pm )

    Монгол хүүдээ амжилтын дээдийг хүсье.

  • Тугбадрах (October 26, 2017 8:48:54 am )

    Сайн сайхан бүхнийг хүсье.Төгсцогт хүүгийн амжилт МОНГОЛЫН БАХАРХАЛ

  • зочин (October 26, 2017 8:59:57 am )

    Амжилт хүсье. Манай телевизүүдээр хэзээ үзүүлэхийн бол

  • зочин (October 27, 2017 12:49:23 pm )

    Сайхан Монгол залуудаа амжилт, бүтээлийн дээдийг ерөөе.

  • cx (October 29, 2017 9:37:15 pm )

    amjilt

  • ganaa (November 01, 2017 7:51:11 pm )

    tugsuu ahiin dyy hyn albaa tegesgeed uuruu meden biz amjilt

  • чингис (November 04, 2017 9:06:34 pm )

    Монгол эр хүний хатан зориг, бие, сэтгэлийн бяр тэнхээ, хийморь сүлдийг харуулж тойготой бүхнийг сөхрүүлж, толгойтой бүхнийг бөхийлгөн алдар ялалтын алтан буухиагаа үргэлжлүүлэгтүн. Мөнх Тэнгэр чамайг ивээх болно. Уухай, уухай, уухай

antalya rent a car