antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2017 41 comments

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг хэн, хэнд хэдэн төгрөгөөр захиалан амийг нь бүрэлгэсэн юм гэдгийг зарла

нийтлэсэн Admin

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажлаа авангуутаа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, дараахь асуудлаар үүрэг чиглэл өглөө. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

1. Эрүү, Зөрчлийн хууль батлагдсан энэ хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүс цагдаагийн албан хаагчид байгаа. Энэ хуулийн давуу тал, сөрөг тал юу байна вэ. Энэ чиглэлээр нарийн сайн судалгаа гаргаж, засч залруулах санал байвал яаралтай өгөх шаардлагатай байна. Ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийж танилцуул.

2. Намайг явснаас хойш 5 жилд янз бүрийн л юм боллоо. Төвөгтэй нөхцөлд ажиллах шиг боллооШинэ хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, мөн чанараар хэрэгжүүлэх хэрэгтэй.

3. Удирдлагуудын харьцаанаас шалтгаалж, яам, цагдаагийн байгууллагын харилцаа төвөгтэй байдалд орсон гэж дуулдсан. Өнөөдрөөс эхлээд ийм асуудал огт байж болохгүй шүү. Сайд нь сайдаараа, яам нь яамаараа, цагдаа нь цагдаагаараа байна. Хуулийн хүрээнд яамнаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана аа. Эс тэгвээс хариуцлага байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бүгд сайдын өмнө, сайд Засгийн газрын өмнө, Засгийн газар, УИХ-д ажлаа хариуцаж, хамгаална. Энэ бол хүний харилцаа. Таалагддаг, таалагддаггүйгээс шалтгаалахгүй.

4. Монголын ард түмний анхаарлыг татаад байгаа талийгаач С.Зоригийн хэргийн шийдвэрлэлттэй холбоотой хэрэг байна. Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа гол шалтгаан энэ. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллээр яриад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ.

Энэ хэрэгт цагдаагийн байгууллага хайхрамжгүй ханддагаа таслан зогсоо. Шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч болоод байгаа Ц.Амгаланбаатар олон хэргийг өөртөө хүлээж байсан. Цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж, худлаа гэдгийг нь нотолж байсан юм билээ. Архангайн цэнхэр суманд гурван хүний амь сэжигтэй байдлаар хохироосон хэргийг хүлээсэн. Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсээс баахан хүмүүс бөөн ажил болж шалгахад худлаа байсан шүү дээ. 2007 онд Эрдэнэтэд хүний амь нас хохирсон хэргийг ч мөн хүлээсэн байдаг. Энэ бас л худлаа байсан. 2007 онд Эрдэнэтэд нэг айлын 4 хүн гэртээ шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнийг шалгаад цахилгаанаас үүдэлтэй хэрэг гэж цагдаагийнхан үзсэн. Гэтэл сүүлд нь Ц.Амгаланбаатар энэ хэргийг өөрөө үйлдсэн гэж мэдүүлэг өгөөд энэ дагуу хэрэг өөр тийшээ явсан байдаг. Энэ юмныхаа талаар танилцуулга өг. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Хуулийн мэргэжилтэй байтугай, жирийн хүн яриад сууж байна. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртлөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг.

Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Бид эцэг эхтэй, ах дүүтэй монгол хүмүүс. Цагдаагийн хуулийнхны хатуу сэтгэлээс гадна хүний нинжин сэтгэл байх ёстой шүү дээ.

Хилс шийтгүүлчихсэн юм бол ар, гэрт нь өчнөөн хүн дээлтэйгээ хатаж байна шүү дээ. Өрөвдөх сэтгэл гэж зүйл байх ёстой биз дээ. 75 настай хоёр чавганц нэг нь Эрдэнэтэд нөгөөх нь Дундговьт байна. Хоёр гэр бүлийн амьдрал бүтэн сүйрлээ. Цагдаа, хуулийнхан ийм хэрцгий байж болох уу. Захиалагч гэж үнэхээр байдаг юм бол нийтэд зарлацгаа. Байхгүй юм бол гаргасан алдаагаа зас. Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна.

Сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр надад гаргаж өг.

5. Улс төрийн тэмцэл дагасан аливаа үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага огт оролцож болохгүй. Нэг хүнийг огцруулах асуудал яригдахад өглөө нь нөгөө хоёр хүний нэгэнтэй нь холбоотой хэвлэлийнн хурал хийж байдаг. Ингэж огт болохгүй. Улс төр, улстөрчдийн даалгавар та нар падлийгүй. Гүйцэтгэх ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Эрүүгийн хэрэг дээрээ л гүйцэтгэх ажлаа хуулийн дагуу хийцгээ.

6. Эрдэнэтийн асуудал дээр албан тушаалаа урвуулан ашигласан байдал хэрээс хэтэрсэн. Гэтэл хууль хяналтын байгууллага ерөөсөө хөдлөхгүй байгаа. Монголбанк, Хөгжлийн банк, Чингис, Самурай бондыг тойрсон асуудал байна. 60 тэрбум, оффшор гэхмэтчилэн Эрүүгийн нөхцөл байдлыг маш их хүндрүүлж байгаа асуудал шүү. Үүн дээр эрх бүхий албан байгууллагынх нь эрх мэдэл дутаж байгаа юм бол харилцан мэдээлэл солилцох, хамтарч ажиллах хүчээ нэмэгдүүлэхэд тус дэм болох чиглэлд ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хариуцдаг. Засгийн газарт гэмт хэрэгтэй тэмцдэг Цагдаа, Тагнуул хоёр газар байдаг. Энэ яриад байгаа асуудал хуулиар харьяалуулсан байна уу, эс харьяалуулсан байна уу хамаагүй гэмт хэрэг мөн биз. Тиймээс дээрх асуудлаар та бүхэнд мэдээлэл байвал хөдөлгөх асуудлыг ярьсан нь дээр шүү. Наанадаж 60 тэрбумын эцсийн үнэнийг Монголын ард түмэнд хэлэх хэрэгтэй. 

Сүүлд нь хэлэхэд цагдаагийн байгууллагын сахилга хариуцлага ямар байна вэ. Дүүрэг, нийслэл, аймгийн хэмжээнд удирдлагын түвшний томилгооны асуудлыг түр зогсоо. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагын боловсон хүчний томилгоо хэтэрхий их хийгдсэн. Улстөрчдийн захиалгаар томилгоо хийдэг байдлаа одоо болио. УИХ-ын гишүүн нь гишүүний, сайд нь сайдынхаа, цагдаа нь цагдаагийнхаа ажлыг хийдэг бай.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • 65-No (October 23, 2017 1:54:33 pm )

    Үнэхээр Зоригийн асуудлыг үнэн зөвөөр шийдвээс шудрага ёс ирж магадгүй. Хуулийнханд итгэх итгэл өснө. Хуулийхны ажил үндсэндээ цагдаагийхны ажлаас л эхлэдэг биздээ

  • Зочин (October 23, 2017 1:54:59 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Зочин (October 23, 2017 1:55:19 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Зочин (October 23, 2017 1:55:43 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгчид мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Зочин (October 23, 2017 1:56:02 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 23, 2017 1:56:32 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна.

  • Зочин (October 23, 2017 1:56:50 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Зочин (October 23, 2017 1:57:13 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна.

  • Зочин (October 23, 2017 1:57:31 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Зочин (October 23, 2017 1:58:08 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол бусдын үйлдвэрлэн бүтээсэн нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Зочин (October 23, 2017 1:58:31 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • Зочин (October 23, 2017 1:58:54 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Зочин (October 23, 2017 1:59:11 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Зочин (October 23, 2017 1:59:29 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Зочин (October 23, 2017 1:59:58 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Зочин (October 23, 2017 2:00:15 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Зочин (October 23, 2017 2:00:48 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Зочин (October 23, 2017 2:02:05 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Зочин (October 23, 2017 2:02:23 pm )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Зочин (October 23, 2017 2:02:41 pm )

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

  • Зочин (October 23, 2017 2:03:00 pm )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

  • Зочин (October 23, 2017 2:03:49 pm )

    Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)

  • Зочин (October 23, 2017 2:04:52 pm )

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.!!!

  • Зочин (October 23, 2017 2:05:11 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 23, 2017 2:05:29 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • Зочин (October 23, 2017 2:05:49 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Зочин (October 23, 2017 2:06:14 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (October 23, 2017 2:06:31 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (October 23, 2017 2:06:58 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (October 23, 2017 2:07:31 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (October 23, 2017 3:24:54 pm )

    ЗОРИГИЙН ХЭРЭГТ ЯМАР ИХ АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА ЭНЭ ИХ АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙГАА НЬ БҮҮР СҮҮЛДЭЭ НЯМДОРЖ ХОЛБООТОЙ БОЛООД ИНГЭЖ ИХ УЛААРЧ БАЙГА ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА

  • zochin (October 23, 2017 4:08:53 pm )

    Erdetiin asuudliig mash hurdan shiideh heregtei luivarchidad hatuu hariutslaga huleelge

  • МОНГОЛ (October 23, 2017 4:10:53 pm )

    Хүн гэдэг амьтан ядаж үхсэн хойноо ч гэсэн яс нь өндөлзөхгүй баймаарсан. С.Зоригийн үхлийг захиалсан эздийг олон түмэнд ил болгоод ялыг нь үүрүүлж С.Зориг гэдэг хүний ядаж ясыг нь амраахсан даа, ум мани бад ми хум

  • ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЗОРИГЫН ҮХЭЛ ХОЁР НЯМДОРЖИЙН АМЬДАРЛЫГ ШИЙДНЭ ГЭЖ (October 23, 2017 5:11:13 pm )

    ЭНЭ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ БАЙГАА. ЭНЭ НЯМДОРЖИЙГ ТА НАР САЙН ХАРДАА. ЗОРИГЫГ ЭРДЭНЭТЭЭС БОЛООД АЛЧИХСАН. ЭРДЭНЭТЭД НЯМДОРЖ ШАХАА ХИЙДЭГ. ЭРДЭНЭТИЙГ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА АВЧИХСАН ЧИНЬ БООЖ ҮХЭХ ГЭЭД ДЭЭРЭМДЭЖ АВАХ ГЭЭД ҮЗЭЭД БАЙНА. БАС ЗОРИГЫН ХЭРЭГ ИЛЭРЧИХСЭН ЧИНЬ НЯМДОРЖ БАС Л БООЖ ҮХЭХ ГЭЭД ЗАХИАЛАГЧ НАРЫГ НЬ ИЛЭРЧИХВИЙЙ ГЭЭД ГАЛЗУУРАХ ДӨХӨЖ БАЙНА. ХӨӨӨРХИЙ ГАЛЗУУРАГДОО ЮМ ЖАМААРАА ЯВЖ БАЙГАА ЮМ БАЙГАА БИЗ. ЭВИЙ ЭВИЙ ЭНЭ ХҮҮХЭД НЭЭРЭЭ БУЛАВЧ БУЛТАЙНА ГЭЖ ҮГ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА

  • ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЗОРИГЫН ҮХЭЛ ХОЁР НЯМДОРЖИЙН АМЬДАРЛЫГ ШИЙДНЭ ГЭЖ (October 23, 2017 5:20:59 pm )

    ЭНЭ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ БАЙГАА. ЭНЭ НЯМДОРЖИЙГ ТА НАР САЙН ХАРДАА. ЗОРИГЫГ ЭРДЭНЭТЭЭС БОЛООД АЛЧИХСАН. ЭРДЭНЭТЭД НЯМДОРЖ ШАХАА ХИЙДЭГ. ЭРДЭНЭТИЙГ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА АВЧИХСАН ЧИНЬ БООЖ ҮХЭХ ГЭЭД ДЭЭРЭМДЭЖ АВАХ ГЭЭД ҮЗЭЭД БАЙНА. БАС ЗОРИГЫН ХЭРЭГ ИЛЭРЧИХСЭН ЧИНЬ НЯМДОРЖ БАС Л БООЖ ҮХЭХ ГЭЭД ЗАХИАЛАГЧ НАРЫГ НЬ ИЛЭРЧИХВИЙЙ ГЭЭД ГАЛЗУУРАХ ДӨХӨЖ БАЙНА. ХӨӨӨРХИЙ ГАЛЗУУРАГДОО ЮМ ЖАМААРАА ЯВЖ БАЙГАА ЮМ БАЙГАА БИЗ. ЭВИЙ ЭВИЙ ЭНЭ ХҮҮХЭД НЭЭРЭЭ БУЛАВЧ БУЛТАЙНА ГЭЖ ҮГ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА…

  • Зочин (October 23, 2017 6:20:36 pm )

    БҮХ ЮМЫГ МӨНГӨӨР ХАРААД СУРСАН ХУЛГАЙЧ ШҮҮ. ХЭДЭН ТӨГРӨГӨӨР АЛУУЛСАН ГЭНЭ. МӨНГӨ ӨГЧ АЛУУЛСАН ГЭДГИЙГ ӨӨРӨӨ МЭДЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

  • Зочин (October 23, 2017 7:02:57 pm )

    НЭГЭН ЦАГТ ЭХ ОРНООСОО УРВАЖ, ХЯТАДЫН ТАГНУУЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮН ХУУЛИЙН САЛБАРЫГ УДИРДАХ ГЭЖ. ӨМНӨ НЬ САЙД ХИЙЖ БАЙХДАА ЯМАР АЖИЛ БҮТЭЭВ. САЙН БОД ИРГЭДЭЭ

  • Зочин (October 23, 2017 7:31:20 pm )

    энэ хэргийн захиалагч нар нь угаасаа тодорхой. тухайн үеийн улс төрийн луйварчид шүү дээ. Зоригтой илрүүлсэн Чингис даргадаа талархая

  • зЗочинзочининзочин (October 24, 2017 6:49:19 pm )

    Нямдоржид хань болж тэмцээрэй залуучуудаа

  • zochin (October 26, 2017 12:29:05 am )

    Сайд ямар гоё унэн шудрага асуудал хондож ажлаа эхлэж байгаад талархаж бна яАмжилт

  • ИРГЭН (October 26, 2017 12:30:31 pm )

    ТЁГын дарга ХУРЦ маш их ноотой нөхөр бнаа? хуулын хүн байж эрдэнэтд шахаа хийдэг хүн болоод зхиалагч этгээдыг нь гаргаж тавих гээд байна гээл хээв нэг ярих шигээ??? энэ хурц гэдэг нөхөр чинь хэдэн жилийн өмнө ХҮҮХЭН хүчиндсэн хэрэг мандуулаж бйгаад сураг тасарсан хулгайч мөн бздээ??? үл бүтэх нөхөр шүүдээ???? НЯМДОРЖ ДАРГАА,,,таны эсрэг ажилууд ар араасаа гарч ирнээ шантарч болохгүй биздээ??? ард түмэн үнэний талд шүү?????

antalya rent a car