-Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг анхааруулж байна-
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрийн 6, гал түймрийн зөрчлийн 6 дуудлагатай байлаа.
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхисноос гал түймрийн улмаас амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9 дүгээр гудамжны дугаар тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:12 цагт ирүүлснээр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1 дүгээр тасгийн гал сөнөөгчдийг газар дээр нь очиход 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтрааж ажилласан байна.
Тус гал түймэрт 5, 7 настай хүүхдүүд өртөж амиа алджээ. Гал гарах үед харгалзах хүнгүйгээр гаднаасаа цоожлуулсан байдалтай байжээ.
Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээч ажиллаж байна.
Бага насны хүүхдүүдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхисноос шатаж амиа алдах хэрэг ийнхүү гарсаар байна.
Он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр СХД-т мөн гэртэй байсан хоёр хүүхэд шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тиймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас дахин анхааруулж байна.
М.Жаргал
Холбоотой мэдээ
Comments are closed.