antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2017 40 comments

У.Хүрэлсүх 11 сайдаа зарлаж, гурван гишүүнийг нэр дэвшүүлэхээс татгалзжээ

нийтлэсэн Admin

МАН-ын бүлэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар өчигдөр хуралдлаа.

Уржигдраас хойш МАН-ынхан хэд гурваараа нийлж, бие биеийнхээ өрөөнд, Төрийн ордны хонгилд, тэр бүү хэл Төрийн ордны ойролцоох кофе, хоолны газруудаар “хуралдсан” юм. МАН-ын бүлэг албан ёсоор хоёр хуваагдаж, тэр нь дахиад хэд ч болсон юм, бүү мэд. Сайд болох сонирхол МАН-ынхныг хоёроос илүү хувааж буй гэх мэдээлэл байна.

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг танилцуулжээ. Тэрээр 11 сайдыг хариуцах яамтай нь танилцуулсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.

Мөн тэрээр Хотын фракцынхны санал болгосон гурван хүн дээр асуудал байгааг бүлгийнхэндээ дуулгажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “…”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй тул Засгийн газартаа сайдаар ажиллуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад тэнцэхгүй учир нэрийг нь дэвшүүлэхгүй” гэсэн байна.

Эрхэм гишүүд Ерөнхий сайдын энэ үгний дараа “…Ялгаварлан гадуурхлаа” гэцгээж тал талаасаа хэсэг хэрэлдэцгээжээ. Ингээд эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Дээрх гурван гишүүний оронд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг маргааш гэхэд надад өгөөрэй. Хэрвээ өгөхгүй бол би өөрөө мэдэж нэр дэвшүүлэх болно” гэжээ. Ийн МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас гарч буй хэдэн сайдын нэрийг сонсоод, хэсэг маргалдаж байгаад таржээ.

Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • Anonymous (October 11, 2017 10:00:45 am )

    3 сартай засгийн газар

    • KK (October 11, 2017 11:02:51 pm )

      TOR Zasag dampuursan gedeg estoi ynen bnaa

  • 11254 (October 11, 2017 10:30:02 am )

    ЧӨТГӨРИЙН ТОЙРГООС ТУХАЙН СИСТЕМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХ БОЛОМЖГҮЙ ЮМ БАЙНА. ХҮЛАЭЭЛТТЭЙ БАЙГАА АРД ТҮМЭН ИДЭВХ ГАРГАЖ УДИРДАГЧАА ТӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙН БН

  • 65-No (October 11, 2017 10:48:55 am )

    65-ын тал хувь нь шинэ хүмүүс сайн байна. Намын нэгдэл гэж олон жил ярьж зальт этгээдүүдийн золиос болж байна. Одоо цэг тавиад намаа нам шиг болгох цаг нь болсон. МАНХ гэхэд хуучнаараа байж байгааг нь хардаа. Харин МАН харьцангуй шинэ хүмүүсээр бэхжиж эхлэж байна. Нам шинэчлэгдэнэ гэдэг нь шинэ хүмүүс удирдлагад гарч байхыг л хэлнэ шүүдээ.

  • Нутгийн ах. (October 11, 2017 10:50:45 am )

    Монгол улсын суулийн уеийн тогтолцоог эсэргууцэж гарч ирсэн У.Хурэлсухийн засгийн газарт саад болох нэг хунийг энд дэвшуулсэн байна. Тэр нь Цогзолмаа юм. Цогзолмаа нь “Найрамдал” зусланд булгийн багш хийж байхдаа амрагч хуухдийн монго хулгайлж байгаад баригдаж булгийн багшаас хоогдож байсан хун л дээ. Ийм балаартсан хун л одоо Боловсролын сайд болж болохгуй шуу дээ. Ер нь МАН-ыг БУТЭН БАЛЛАХ гээгуй л юм энэ Цогзолмааг сайд балгохоо боль. Мон УИХ-ын гишуун ямар ажлыг хийдэг болохыг бурэн ухаараагуй Ц эрэнбат, Содбилэг нарыг ч больсон нь дээр. Хурэлсухээ хэлсэн ярьсан чинь унэн л юм бол эдгээр хумуусийг сайд болгох оо боль. Бизнесийн ашиг сонирхолтой хумуусийг сайд болгох оо боль. Хурэлсух ээ чиний гарт МАН-ын ТОМ ЭРХ АШИГ байгаа ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ оо МАР. !!!!!!!

  • zochinэнерелZochin (October 11, 2017 10:52:00 am )

    Hurelsuh MAH gishuudiig yalgabarlan uzej bna

  • Иргэн (October 11, 2017 11:05:39 am )

    МЭРГЭЖЛИИН ХҮМҮҮС ТОМИЛОГДВОЛ САЙН БАЙХ ЮМ .ГЭВЧ ОФШОРТОНООС ЭХЛЭЭД МЭРГЭЖЛИИН БУС АМБИЦИТАЙ ЮМНУУД БАЙХ ЮМ ЭНЭ ЗАСАГ 6САРААС ХЭТРЭХГҮЙ ШҮҮ.НЯМДОРЖИИГ ЗАСАГТАА ОРУУЛМААР ЮМ

  • Ахмад настан (October 11, 2017 11:23:21 am )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Ахмад настан (October 11, 2017 11:23:51 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана. !!!!

  • Ахмад настан (October 11, 2017 11:24:09 am )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг мөхөлд хүргэдэг нууц Америк технологи юм.

    • zaluuchuud (October 11, 2017 12:19:21 pm )

      Ta bitgii mahnii mashin shig ym yriad bai

  • Ахмад настан (October 11, 2017 11:24:52 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!!!!

  • Ахмад настан (October 11, 2017 11:25:16 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/!!!

  • Ахмад настан (October 11, 2017 11:25:32 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Ахмад настан (October 11, 2017 11:25:47 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (October 11, 2017 11:26:20 am )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкийн тусгай албадын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны аюулыг манай хоёр их хөрш ОХУ, Хятад улс одоогоос арав, хорин өмнө танин мэдээд ардчиллын бус хөгжлийн замыг сонгоод амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс өнөө хүртэл гайт Ардчиллыг магтан дуулсаар….

  • Зочин (October 11, 2017 11:26:35 am )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • Зочин (October 11, 2017 11:26:50 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Зочин (October 11, 2017 11:27:08 am )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 11, 2017 11:27:40 am )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.!!!!!

  • Зочин (October 11, 2017 11:27:55 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Зочин (October 11, 2017 11:30:31 am )

    Монголчууд тэнэг бус харин Ардчилал монголчуудыг тэнэг төдийгүй ёс суртахуунгүй, хүн чанаргүй адгуусан амьтан болгож байгаа юм .

  • ЯАНА ДАА (October 11, 2017 11:57:49 am )

    Цогзолмааг сайд болгож болохгүй шүү. Багш нар бид эрс эсэргүүцнэ. Шинжлэх ухааныхан хүлээн авах уу? Үгүй. Ж.Бат-Эрдэнийг сайд болгох гэж үү? Өмнөх засгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байхад би дараагийн газрыг огцруулах болно гэж хэлж байсан тэнэг дээ. Ийм хүн өөрийгөө унагах нь дээ.

  • 123457896 (October 11, 2017 12:10:22 pm )

    Топор ч ёстой баларч байгаа юм байна даа, МАНгарууд үнэхээр Монголын ард түмнээр тоглож дуусаж байнаа, Нөгөө бүлт бүлт аваад байсан нөхөр яаж байна, Женко болон 32 -ийнхоо барьцаанд орчихсон өмдөндөө тавихна шив дээ. Хулхи хурандаагаар удирдуулсан, топор нэртэй Женкогийн бөөс удахгүй ээ.

  • Зочин (October 11, 2017 12:12:51 pm )

    Энэ засгийн газарт сайд болох хүн олдохоо болио юу. Ичмээр юм. Боловсролтой олон арван залуус байна шүү дээ.

  • СУМЬЯА УУЛ УУРХАЙН САЙД АСА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БАЙХ ЗӨРЧИЛ БИШ ҮҮ? (October 11, 2017 12:46:36 pm )

    Сарангэрэл Цогзолмаа Батзориг Сумьяабазар нар бол биш юмаа.Хүрэлсүх ард түмнээ тонгорлоо.Мэрэгжлийн засгийн газар нь ийм л байна даа.Уул уурхайн сайдаар зууралддаг бөх Сумьяа очиж очиж ах Аса нь Ерөнхийлөгчийн зөвлөх байхад шүү.

  • ИРГЭН (October 11, 2017 3:09:06 pm )

    АЛУУРЧИНЫ ХҮҮГ САЙД БОЛГООД ҮЗ,,ЦОГЗОЛМААГ ЭНХБОЛД ХУСДАГ УЧРААС ХУДЛАА БОЛСОН НЭРЫГ ДЭВШҮҮЛЭЖ БГА БАЙХГҮЙ ЮУ?

  • ёох (October 11, 2017 5:46:05 pm )

    арай ч биш хүмүүс байнаа. Монгол орны эдийн засгийн хөдөлгөгч хүч уул уурхай, ХАА,багахан гэсэн хөнгөн үйлдвэр биздээ. ядаж ийм салбараа чадвартай, мэрэгжилтэй өөрийн оюун ухаанаар асуудлыг шийдчих чадвартай хүн олоод тавьчихдаггүй юм байхдаа. Монголын өнөөдөр маргаашийг тодорхойлдог эрүүл мэнд , боловсролын сайд бишээ. Сарангэрэл парламентэд олон жил суусан сайн сэтгүүлч л дээ . Эрүүл мэндийг авч явахад ийм л хүн хэрэгтэй гэж үзсэн гэжүү?
    ЗА ЭЦЭСТ НЬ БОЛОВСРОЛ ЗОЛИОСНЫ САЛБАР УУ? ЦОГЗОЛМАА ШҮҮ ЁОХ

  • Зочин (October 11, 2017 7:43:11 pm )

    Монгол улс Засгийн газаргүй болж байгаа юм байна л даа. Өөрөөр хэлвэл УИХ нь газрын наймаачин тэрбумтан М.Энхболд толгойлсон дээд танхим, казино тоглодог тэрбумтан У. Хүрэлсүх толгойлсон доод танхимтай болж байгаа юм байна л даа .

  • Зочин (October 11, 2017 7:43:27 pm )

    Засгийн газар нь танхимаа бүрдүүлэхийн тулд УИХ-аа авилгалдаж байгаа юм байна л даа. Нөгөө авилгалын эсрэг хууль, Ашиг сонирхолын тухай хууль Эрүүгийн хууль бүгд будаа болов.

  • Зочин (October 11, 2017 7:43:44 pm )

    Нөгөө хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал Монголд будаа болов.

  • zochinzochin (October 11, 2017 11:32:13 pm )

    hohi ni hurelsuh geed shuteed uheh duhuu biz dee ene saidiig har erunhiilugchiin ugeer AN-in ugeer baina daa …

  • Зочин (October 12, 2017 10:33:13 am )

    Энэ тэгээд Засгийн газар юм уу? Парламентын доод танхим юм уу?

  • ол (October 12, 2017 10:39:21 am )

    Хүрэлсүх ямар тэнэг залуу вэ өөрийнхөө авсийг бэлдлээдээ

  • Зочин (October 12, 2017 2:07:16 pm )

    УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгож байгаа нь УИХ-ыг авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм.

  • хөлсний бичээч (October 12, 2017 8:54:18 pm )

    МАНАН улам өтгөрлөө. Чөтгөрийн тойргоос хэзээ ч гарахгүй юм байна л даа. Уг нь Хүрэлсүхэд бага зэрэг найдлага тавьж байлаа. Эцсийн дүнд албан тушаалд л хүрэх зорилго нь байсан юм байна. Асуудлыг нударгаар шийддэг бага даргад итгэж байдаг би бас тэнэг хүнээ.

  • мн (October 13, 2017 8:30:03 am )

    НАМ МОДНООС ГАРАСАН ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИХ БОЛНО

  • эрүүл мэнд (October 13, 2017 11:03:25 am )

    Эрүүл мэндийн сайд юу л бол доо нэг л сэтгэлд буухгүй юм. Та нар чадах зүйл ээ л хий л дээ. Эд эсийн түвшинд ажил мэргэжил чинь яригдана шүү. Яасан зоригтой юм бэ болих хэрэгтэй. Мэргэжлийн хүнээ байлгасан чин дээр шүү. Муу ч сайн ч хамаа алга.

  • зочинзочин (October 13, 2017 6:33:13 pm )

    ж.Эрдэнэбатын засгийн газраас долоон дор юм болж байна. Сахил хүртээд дордов гэгч болж байна. Хүрэлсүх сандал суудал хөөцөлдсөнөөс улс орны төлөө ажиллах сэтгэл байсан юм уу .ЭМ ийн сайд хуучин хүн нь байсан дээр ЭМ ийн байгууллагынхан босох хэрэгтэй

  • toko bunga kelapa gading (October 13, 2017 6:52:29 pm )

    Veгy soon thіs web page will Ƅe famous among all
    bⅼogging and site-building ᴠisitors, ɗue to it’s nice cⲟntent http://Www.szwkdldz.com/comment/html/?27147.html

antalya rent a car