antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 28, 2012 6 comments

50 сая төгрөгийн зээлд хамрагдахад сар бүр 322,393 төгрөг төлнө

нийтлэсэн Admin

50 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ АВАХАД ДООРХ ТООЦОО ГАРЧ БАЙНА
Орон сууцны үнэ 50 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр 15 сая төгрөг
Зээлд хамрагдах дээд хэмжээ 35 сая төгрөг
Жилийн Хүү 24 хувь Зээлийн хугацаа 180 cap
Сард төлөх тоггмол төлбөр 720395 төгрөг
Өрхийн доод орлого 1,600,878 төгрөг

Дээрх тооцооноос харахад бага дунд орлоготой иргэд авна гэдэг хүндрэлтэй. Харин 100 айлын орон сууц хөтөлбөрийн дагуу 50 сая төгрөгийн үнэтэй байр авахад
Орон сууцны үнэ 50 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр 5 сая төгрөг
Зээлд хамрагдах дээд хэмжээ 45 сая төгрөг
Жилийн Хүү 6 хувь
Зээлийн хугацаа 240 cap
Сард төлөх тогтмол төлбөр 322,393 төгрөг
Өрхийн доод орлого 716,429 төгрөг

100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл
зээлийн нөхцөл

Зээлдэгчийн хувьд:
-Зээлдэгч нь анх удаа орон сууц худаддан авахаар хүсэлт гаргасан иргэн байна.
-Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
-Зээлдэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.
-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны / цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна.

-Зээлийн зориулалт: “100 мянган айлын орон сууц”-ны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.
-Зээлээр худалдаж авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55 м2-аас ихгүй байна.
-Зээлийн хэмжээ 50.0 / тавин сая/ хүртэл төгрөг байна.

-Зээлийн хүү, хугацаа: Зээлийн хүү жилийн зургаан хувь, хугацаа нь 20 хүртэл жил байна.
-Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна.
-Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна.
-Зээлийг хугацаанаас өмнө урьдчилж төлөх: Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах уүднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зээл ашигласан хугацаагаар хүүг тооцно.

ЗЭЭЛ ОЛГОХ ҮЕ ШАТ
Нэгдүгээрт: Зээл хүсэгч нь орон сууны санхүүжилтийи корпорацид хүсэлт гаргаж дараах материалыг бүрдүүлнэ.
1. Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан байх/
2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа
3. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож байгуулсан гэрээ /нотариатаар баталгаажуулсан байх/ 4.Худалдан авч буй орон сууцны урьдчилгааг төлсөн баримт
Хоёрдугаарт:
-Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банканд ОССК хуваарилан хүргүүлнэ.
-Арилжааны банканд хуваарилагдсан зээл хүсэгч нь арилжааны банкны шаардсан материалы нэмж бүрдүүлэн, тавигдах шаардлагыг хангасан байна.
-Арилжааны банк ОССК-аас хуваарилан ирүүлсэн иргэдмйн материалыг хүлээн авч судлан зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ИРГЭД ОССК-Д БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БИЧИГ БАРИМТЬШ ЖАГСААЛТ
-Зээлийн хүсэлт
-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/
-Анх удаа орон сууцтай болохыг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа / гэр бүлийн гишүүд/
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ буюу захиалгын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Урьдчилгаа төлбөр төлсөн баримт

Э.Сүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (February 28, 2012 6:36:48 pm )

    bairshil haana yamar gazar ochij uulzahiin todorhoi zovlomj ogno uu

  • Anonymous (February 28, 2012 6:41:15 pm )

    net sain uhal daa nzaa http://www.ossk.mn

  • Anonymous (February 28, 2012 7:09:49 pm )

    cain bain yy? 100n mygan ailiin oronsuuts hutulwurt hamragdah gesiimaa medej bgaa hvmvvs todorhoi helj uguuch. haan hanwalboloh bee?

  • Anonymous (February 29, 2012 10:52:58 am )

    100мянган айлын орон сууцны жагсаалт нь ашиглалтанд орсон олон байр байхын гэтэл тэр ашиглалтанд орсон байр бүгд зарагдсан одоо 7 8 сард ашиглалтанд орох нь жижиг метр кв-тай байр нь алга. Тэгээд шинэ гэр гэх мэт хороолол нь mcs группын ажилчид л хамрагдах боломжтой гэхийн энэ хамрагдах орон сууцны жагсаалтаа дахиж авч хэлэлцэхгүй юм байхдаа. Яг байраа олоод хөөцөлдөе гэхээр үнэндээ ийм л байхын байна шдээ. Бас болоогүй би 45 метр квадраттай байр олоод 1 м кв-г хамгийн багадаа 1400000-1700000-р худалдаж авах гэхээр зэээлийн хэмжээ 50саяас дээш болчоод байхын за яахав 45 сая-ыг нь л зээлэе бусдыг нь аргалаад төлөе гэхээр 18-20 сая төгрөг төлөөд бас дээр нь 5-10 сар хүлээгээд орохын байна лдаа. За бүүр болъё 30-37 м кв байр олъё гэхээр байхгүй тэгээд баригдахыг нь хүлээнэ бас 50% баригдсан байх ёстой гэвэл мянгуужингийн үлгэр байгаа биздээ. Энэ бол бодит байдал.

  • Anonymous (February 29, 2012 11:18:43 am )

    ene uneheer zaluuchuud bid naraar togloj bn sh dee tor zasag uneheer teneg duraak umaa bair bairl geh um umaa ogoj chadahgui bj lalariin tor

  • Anonymous (February 29, 2012 4:14:51 pm )

    huuhdiin too hamaarah ymu sudalj uzsen 4-s deesh huuhedtei aild hamaarna geed bhiin unen u

antalya rent a car