Дорноговь аймгийн Айраг сумын засаг дарга Б.Баяраа, Байгаль орчины төлөөх хуульчдын холбоо ТББ-ын удирдах
зөвлөлийн гишүүн В.Ганболд нар ашигт малтмал олборлох ажлаас тус аймагт үүдэн гарсан асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Аймгийн нийт газар нутгийн 22.8 хувьд нь ашигт малмал олборлох тусгай зөвшөөрөл олгожээ. Гэвч Бужгар орчмын газрууд, Сайн Ус Багийн Дай уул, Алтат, Нүдэн багийн Хайрт, Самартай орчмын сүйдсэн газруудад нөхөн сэргээлт огт хийгдэхгүй өдийг хүрчээ. Журмаараа бол Монголросцвет нэгдэл, Хөх төр ХХК, Металлтехник интэрнейшнл ХХК, Бочу трейд ХХК, ИХ талст компаниуд дээрхи газруудад нөхөн сэргээлт хийх ёстой юм байна.Түүнчлэн сумын төвийн баруун хойд талд төмөр замын гаалийн ачих буулгах талбай байрласнаас агаарын бохирдол их гардаг тул удаа дараа төмөр замын удирдах дээд байгууллагад нь нүүлгэн шилжүүлэх тухай албан бичгээр хандсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй гэнэ. Эдгээр асуудлуудаас болж Ашиглалтын тусгай зөвшөөрөл ААН-үүдэд уурхайгаасаа олборлоогүй тохиолдолд экспортын зөвшөөрөл олгохгүй байх,тээвэрлэлтийг зөвхөн сайжруулсан замаар хийлгэх, замаа сайжруулаагүй ААН-үүдийн үйл ажиллагаа зогсооож тээвэрлэлт хийлгэхгүй байх, нөхөн сэргээлт хийгээгүй буюу огт ажиллахгүй байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэх мэт ажлууд хийх саналыг дээд удирдлагуудад тавилаа.
www.INET.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.