antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2017 1 comment

Лас Вегаст юу болов

нийтлэсэн Admin

-Хамгийн сүүлийн мэдээгээр амь насаа алдсан хүний тоо 59-д хүрч 500 гаруй хүн шархдсан гэсэн мэдээлэл байна.

“РИА Новости” агентлаг  АНУ-ын Лас Вегас хотын “Мандалай Бэй” казино, зочид буудал орчимд үл таних этгээд гал нээсэн талаар мэдээлжээ. Лас Вегас бол казиногийн том төв, аялал жуулчлалын хот юм.

Тус хотын цагдаагийн газраас твиттер хуудсаараа дамжуулан “Бид Мандалай Бэй Казиногийн 32 завхар дээрээс  гал нээсэн хэргийг шалгаж байна. Хэрэг гарсан газрыг яаралтай орхин явахыг анхааруулъя” хэмээн мэдэгдсэн байна.

“Hollywood reporter”-т мэдээлснээр, зэвсэгтэй этгээд тасралтгүй гал нээсний улмаас багадаа 20 гаруй хүн амь насаа алджээ. Тухайн үед “Рейрер” хоёр хүн амиа алдаж, 24 хүн шархадсан хэмээн мэдээлж байсан  ч энэ тоо нэмэгджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр амь насаа алдсан хүний тоо 59-д хүрч 500 гаруй хүн шархдсан гэсэн мэдээлэл байна.

Гэмт этгээд “Мандалай Бэй” зочид буудлын тагтан дээрээс буудсан байж болзошгүй байгаа аж. Тэрээр зочид буудлын ойролцоохон болж байсан кантри хөгжмийн наадамд оролцогчдыг онилжээ. Хотын бусад газарт буун дуу сонсогдсон байна. Цагдаа нар хэргийн газрыг бүхэлд нь хамгаалалтад авч, олон улсын Мак-Карран нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Гэмт этгээдийг цагдаа нар устгасан бөгөөд урьдчилсан байдлаар нутгийн хүн болохыг тогтоожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • mmm (October 03, 2017 11:42:10 am )

    УЖАС

antalya rent a car