antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2017 22 comments

Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байна гэж дэмжиж байгаа

нийтлэсэн Admin
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна?
-Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийн зүгээс Засгийн газарт тавьсан дүнг дагахаас өөр арга байсангүй. Хэрэв Засгийн газар байгуулагдахаасаа эхлээд Сонгуулиар амласан шигээ мэргэжлийн байж олон нийтэд үнэлэгдэх хэмжээнд ажилж чадсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Засгийн газар маань эдийн засгийн нөхцөл байдал бидний бодож, төсөөлсөнөөс огт өөр байжээ, үнэхээр дампуурчихсан байсан юм байна гэснээр асуудлаас мултарчихгүй. Тэр тусмаа нэг жил шахуу АН-тайгаа Манантаж хамтарчихаад мэдэхгүй царайлж болохгүй. Мөн Сонгуульд оролцож олон нийтийн саналыг авахдаа ямар ч хүндрэл байсан туулаад гарна л гэсэн. Тэд амлалтаа нэхэх нь зүйн хэрэг. Ямар ч шалтаг тоочоод үүнээс мултрахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол манай намд өгч буй урьдчилсан том сануулга.
Сонгуульд амжилтгүй оролцоход олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ Засгийн газрын ажлын үр дүн бол хамгийн гол хүчин зүйл байдаг. Ажлын үр дүнгээс гадна бодлогын алдаа ч их гаргасан. Наад зах нь ОУВСангийн хөтөлбөрт яагаад нэг сар хүлээгээд сонгуулийн дараа хамрагдаж болохгүй гэж. Хөтөлбөрийн асуудал бүлгээр яригдахад “Нэг сар хүлээ” гэсэн саналыг би болоод олон гишүүн хэлж байсан. Үүнийг огт тоогоогүй, хүч түрээд л явсан. Одоо болохоор өөрсдөө санал оруулчихаад, “УИХ зөвшөөрсөн ш дээ” гэсэн юм яриад л сууж байна.  Ер нь тэтгэврийн насыг нь татвартай нь хамт нэмчихээд халамжийн мөнгийг нь багасгана гэхээр хэн санал өгөх юм. Үүнд л олон түмэн дүнгээ тавьж, бид түүний дагуу хариуцлага тооцсон. Тодруулбал, 2020 оноо бодож л ийм алхам хийсэн.Үлдэж буй хугацаанд ард түмэнд амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулж, амлалтаа хэрэгжүүлэх ёстой.
-Ард түмэн МАН-ыг хоёр фракци бүлэгт хуваагдаад нам дотроо учраа олж чадахгүй байна гэж харж байгаа. Үнэхээр УИХ дэх МАН-ын гишүүд хоёр тал болоод хуваагдчихсан хэрэг үү?
-Тэгэж бодож огт болохгүй. Жишээ нь, би ямар нэг бүлэглэлд хамрагдаж хэн нэг хүний  далбаан доор амьдардаггүй. Одоогийн болоод байгаа үйл явдал бол фракци, бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөх тулаан бус цаашид хэрхэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх бэ гэдэг дээр гарч буй гишүүдийн байр суурийн ялгаа. Намын бүлгийн гишүүдийн маань нэг хэсэг нь Засгийн газарт зарим нэг өөрчлөлт хийгээд үргэлжлүүлээд зүтгүүлээд үзье гэж байхад, нөгөө нэг хэсэг нь, амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулаад үлдсэн хугацаанд зүтгээд үзье л гэсэн хэрэг шүү дээ. “Дараагийнх нь хоолонд орох” тухай ярьж буй хүмүүс бол өөрсдөө Засгийн ажлыг хоол гэж хардаг хүмүүс л байхгүй юу. Уг нь бол их зүтгэл шаардсан нүсэр ажил, том хариуцлага л байгаа юм.
-Ингэхэд 60 тэрбумын асуудлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Прокурор энэ хэргийг хянаад эвлүүлэг гэж үзэн хэрэгсэхгүй болгочихлоо. Тэгсэн хэрнээ 60 тэрбумыг босгох төлөвлөгөөг боловсруулахад оролцсон НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорчихлоо  шүү дээ?
-Энэ асуудал саяын Сонгуулийн ярианы нэг сэдэв байлаа. Иргэдэд тайлбар хийхээр наадхи “Засгийн газрын гишүүдээ хар л даа, батлагдаж байгаа биздээ” гээд хэдэн сайдын нэр дурьдаад унана. Маш зовлонтой байсан. Миний бодлоор тийм яриа болсон юм шиг байгаа юм. Эвлүүлэг ч биш болов уу. Гол нь иргэд, ийм яриа болж байхад М.Энхболд дарга загнаад хөөгөөд гаргах ёстой, түүнээс биш ийм жишиг байна уу гээд сууж байж болохгүй л гэдэг юм билээ. Ер нь энэ асуудлыг нэг мөр цэвэрлэж байж дараагийн сонгуульд орохгүй бол олигтой үр дүн гарахгүй.
-Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн хийх ёстой гэсэн яриа байдаг. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ?
-Яриа бол яриа шүү дээ. Ерөнхий сайдын асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин ямар ч хуулинд тийм заалт байхгүй.
-Улс төрийн намуудын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Эсвэл Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой юу?
-Намын дүрэм хууль биш учраас намын дарга нь заавал Ерөнхий сайд байх албагүй. Харин намынхаа хүрээнд ийм зохицуулалт хийх боломж байна гэсэн үг. Олон улсын практикт Засгийн газрыг тогтвортой байхын нэг үндэс нь парламент дахь олонхийн намын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүлэх явдал гэж үздэг юм билээ. Тэр талаас нь бодолцож манай намууд дүрмийнхээ хүрээнд ийм зохицуулалт хийсэн байдаг.
-Нам үл харгалзан байгуулагдсан эрх мэдэл, албан тушаалын бүлэглэл улс орны хөгжлийг боомилж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлдэг. Энэ бүлэглэлээс чинь болоод мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус баг яамдад очиж салбарын ажлыг унагаж байна. Салбарын ажил унахаар улсын ажил унаж, эдийн засаг хямарч байгаа талаар би байнга ярьдаг. Нааштай ахиц гарахгүй байна. Одоогийн шинээр байгуулагдах Засгийн газарт дахиад л энэ асуудлыг тавина. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр бид хямралаас гарч чадахгүй, олигтой хөгжихгүй.
-МАН-ын нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгааг ил цагаан зарлалаа. Таны хувьд эдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой байна вэ?
-Өнөөдрийг хүртэл намаас албан ёсоор хэн нэгнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүй байна. Хаанаас тийм нэр гараад байгааг би мэдэхгүй. “Чи нэрээ дэвшүүл, дуугүй сууж болохгүй” гэх хүн ч л байх юм. Төрд бэлтгэгдсэн талаасаа ямар ч албыг хашчих л байх. Гэхдээ юманд цаг хугацаа, улс төрийн эрэмбэ гэж бичигдээгүй хууль бас байна аа. Жишээ нь, өнөөдрийнх шиг улс төр тогтворгүй байгаа үед улс төрийн эрэмбэ, нөлөөтэй байдал талаас нь бодолцож Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зөв байх. Бидний хэсэг нөхөд тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байх болов уу гэж дэмжиж байгаа. Ер нь бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна. У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл.
Даргын ая талд нийцэж ажилладаг, бөөрөнхий зантай хүн Ерөнхий сайд болвол даргын эрх ашиг хангагдаад улс орны, олон түмний нийтлэг эрх ашиг хохирчихдог. Тиймээс Ерөнхий сайд наад зах нь өөрийн бодолтой, шийдвэр гаргах чадвартай, шинэтгэл хийх эрмэлзлэлтэй хүн байх ёстой.
-АТГ-ыг улс төрчдийн захиас даалгавраар ажиллаж байна гэж олон нийт хардах болсон. Та ийм итгэл үнэмшилтэй санал нийлэх үү?
-Наадах асуултанд чинь хариулахын тулд хоёулаа ганцхан жишээ татъя. Жишээ нь, С.Баярын байрны асуудал болон Оюу толгой, Дубайн асуудлаар С.Баярцогт, Сайханбилэг нартай илт хариуцлага тооцохгүй байхаар ард түмэн тэгэж хардах нь зөв шүү дээ. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч асан маань улс төрийн өрсөлдөгч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараа авилгалын асуудлаар намнасан атлаа тэднээс хэд дахин их олон арван сая доллартай холбогдсон дээрхи эрхмүүд лүү хатуу үг хэлэх нь битгий хэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Элчин сайдад дэмжсэн.
-Энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаар намын даргыг шинээр сонгох асуудал яригдах байх. Та Бага хурлын гишүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?
-Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин намын Их хурлын товыг тогтоож, зарлана. Дүрмээрээ намын даргыг намын Их хурлаараа сонгодог. Манай нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 2020 онд ялагдаж болохгүй. Тиймээс бүлэглэл, бизнесийн явцуу сонирхолд автаж, намын нэгдмэл эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж болохгүй гэж хэлмээр байна.
-Монгол улсын эдийн засгийн хямралын нэг үндэс бол Монгол банкны буруутай үйл ажиллагаа, бодлоготой холбоотой гэж та ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Хямралын гол шалтгаан Монголбанкны буруутай үйл ажиллагаа гэсэн миний урьдын байр сууриа хэвээрээ байгаа. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор хэдэн их наяд төгрөг хэвлэж, түүгээрээ импортыг дэмжиж Валютын нөөцийг шавхаж ханш өсгөсөн нь үнэ өсгөж, амьдралыг үнэтэй болгож, ядуурлыг улам нэмэгдүүлсэн. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хэдэн төгрөг, хуримтлал нь цаас болсон. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй учраас иргэд үнийн өсөлтийг зээл авч нөхсөн. Компаниудын борлуулалт буурч, орлого хумигдан авсан зээлээ төлж чадахгүй болсон. Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2014 онд 241 тэрбум төгрөг байсан бол одоо 1 их наядыг хол давчихлаа. Ийм л эдийн засгийг бий болгосон. Энэ нөхцөл байдалд хүргэсэн Төв банкны өмнөх удирдлагатай заавал хариуцлага тооцох ёстой, ингэж байж дараагийнх нь улс орныхоо төлөө ажилладаг болно.
-Ойрын жилүүдэд эдийн засаг үнэхээр хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна вэ?
-Нэн тэргүүнд Хөгжлийн загвараа тодорхойлох хэрэгтэй. Одоогийнх шиг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт дагасан маягаар амьдарч болохгүй. Үнэ унахаар сөхрөөд, үнэ өсөхөөр түр өндийдөг байдлаар л амьдарч ирлээ. Мөнгө босгож, санхүүжилт хийхэд уул уурхай хэрэгтэй. Харин тэр олсон орлогыг юунд зарцуулж тогтвортой хөгжих бэ гэдэг л гол асуудал. Миний бодлоор хамгийн тогтвортой орлогын эх үүсвэр бий болгох салбар бол бэлчээрийн мал аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм.Энэ чиглэлд газар нутаг, бэлчээрийн мал гээд манайд асар их давуу тал байгаа учраас дэлхийд өрсөлдөх чадвар бий. Тиймээс манай орны хөгжлийн оновчтой загвар бол Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл гэж боддог. Тэгээд энэ бүтцээ урт дунд хугацааны бодлого, төлөвлөлттэй хөгжүүлж, мэргэжлийн Засгийн газраар хэрэгжүүлээд явбал бид хөгжинө. Манайхтай адил 3 сая гаруйхан хүн амтай Уругвай улс Хөдөө аж ахуйг хөгжүүлж дэлхийг тэжээж 50 тэрбум ам долларын эдийн засагтай болсон байна. Хичнээн хямарч байсан ч хүн идэхээсээ татгалзахгүй. Машин унаа тансаг зүйлээсээ бол татгалзаж чадна. Тиймээс ХАА тогтвортой хөгжлийг бий болгодог. Тогтвортой эдийн засаг бусад салбараа чирээд хөгжүүлээд явчихна. Ялангуяа хүний хөгжил боловсролын асуудал жижиг оронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бид баялаг бүтээж, мөнгө бий болгодог хүний хөгжлийг дэмжиж байж хөгжих бизээ. Одоогийнх шиг бүтээсэн мөнгийг дээрэмддэг ов заль, хулгай луйвраар хол явахгүй. Нэг л өдөр төгсгөл нь ирнэ.
Тиймээс иргэдээ халамжинд сургах бус баялаг бүтээгч байх чиглэлд багаас нь бүх шатны сургалтаар дамжуулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Алмазнаас бусад бүх баялагтай оронд ядуу амьдарч буй нь бидний өөрсдийн арчаагүйнх юм. Иймд дээрээсээ буюу нийтийн эрх ашгийн төлөө явдаг төртэй болохоос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байна. Хувиа бодсон шуналын сэтгэлээр бус улс орноо гэсэн чин сэтгэлээр, оновчтой бодлого, цэгцтэй төлөвлөлтөөр хандвал өргөн уудам нутагтай, асар их баялагтай, 50 сая малтай, том орны тосгоны хүн амтай Монгол орныг хөгжүүлнэ гэдэг нэг их хүнд асуудал биш юм. Эцэст нь хэлэхэд биднийг өнөөдрийг хүртэл хөгжүүлэхгүй байгаа зүйл бол бүлэглэл, даргын гэсэн явцуу эрх ашгийг төлөө төрөө чиглүүлээд байгаа явдал юм. Ийм шалгуураар төрийн албыг бүрдүүлж байгаа нь төрийн ажлыг нурааж, түмний эрх ашгийг хохироож, улс орноо хямруулж байна.
М.МӨНХЦЭЦЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • зочин (September 25, 2017 2:42:25 pm )

    маш үнэн

  • Anonymous (September 25, 2017 2:49:17 pm )

    Даваасүрэн сайн түшээ төрийн хар хүн Хүрэлсүхийн талаар үнэн юм ярьж б\а бич дэмжиж

  • Anonymous (September 25, 2017 2:54:19 pm )

    Даваасүрэнг ЕСайд болоосой гэж хүсэж б\а эс бөгөөс Сангийн сайд болоосой ерөөе

  • Anonymous (September 25, 2017 3:07:38 pm )

    Ashig sonirholgui l gj helhiin boddoggui um bhdaa.10 hubiin davka gk her udaan yablaa daa

  • Дур гутах (September 25, 2017 3:32:38 pm )

    “том орны тосгоны хүн амтай Монгол” гэнэ үү, ямар даварсан хулгайч вэ? 3 сая хүнтэй тосгон гэж хаана ч байхгүй. Муу урвагч, 10 хувийн Даваасүрэн ард түмнээ ингэж доромжлохгүй шүү, зайл новш оо

  • ЗОЧИН (September 25, 2017 5:08:07 pm )

    ДАВААСҮРЭН ГИШҮҮН ШУДАРГА УЛС ТӨРЧ ШҮҮ ДЭЭ. ГИШҮҮНИЙ САНАЛ ЗӨВ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

  • Anonymous (September 25, 2017 6:44:30 pm )

    Davaasuren gishuun tusuv sanhuu medeh Sangiin said bolohod tun tohiroh hun mun duu

  • мэдлэг (September 25, 2017 7:47:21 pm )

    чуха үнэнийг цөөн үгээр л хэлж. харин хэлсэн шигээ байдаг болов уу энэ хүн. нэг л доошоо харцтай юманд гүнзгий оролцдоггүй, дээр нь 10 хувийн гээд нэрнийхээ урд 2013 оноос эхлэн сэтэртэй юм байна лээ. манай хоймор нутгийнхан дахин дахин сонгоод байхийг бодоход ов зальтай л нөкөр байх. хамт сонгогдсон энхамгалан бол хужаа. монголоо л сонго л доо монголчуудаа

  • зочин (September 25, 2017 8:03:29 pm )

    ДАВААСҮРЭН ГИШҮҮН ШУДАРГА УЛС ТӨРЧ ШҮҮ ДЭЭ. ГИШҮҮНИЙ САНАЛ ЗӨВ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

  • Зочин1 (September 25, 2017 9:06:36 pm )

    Энэ удаа намыг зөв замд нь оруулах хүн бол зоригтой, шударга л хүн байх ёстой. Энхтүвшин, Н.Энхболд нарт тийм зориг зүрх байхгүй. Цаадуулаас нь их дарамт ирэх магадлал ихтэй. Тэгээд тэд яаж ч чадахгүй. За ийм л байна даа. Гарцыг нь тэгэж л бодож байна.

  • Zochin Doogii (September 25, 2017 10:21:33 pm )

    U.Xurelsuhiis demjij bna Dabaasuren gishuun ner tseber , tuushtai shudraga uls turch hun l de, zub l yarij bna Dabaasuren harin sangiin said bolbol ashig sonirholiin zurchilgui sain ajillah bh gej bodoj bna

  • Zochin Aagii (September 25, 2017 10:47:40 pm )

    Dabaasuren gishuun yag unen ug helsen bna ,ter Elbegdorjiin hiisen uil ajillaga buhen mongolchuudad mash ih gai gamshig abshirsan gedgiig jinhen mongol hun buhen sain medersh bga Xurelsuh zaluu hun ,zorigtoi zub shudraga l ajillah baih,uuriin naminhaa bulhaig il gargaj temstsen zorigtoigoor ajillaj chadsan hun ,demjij bna …

  • ИРГЭН (September 26, 2017 11:18:36 am )

    МИ ОВОГТ БОЛОН НОХОЙ ХАЯНХЯРВАА НАР ХЭЗЭЭЧ ТА НАРЫН ЭСРЭГ ЮУ Ч ХИЙЖ МАГАДГҮЙ.УИХ-ААР ТА НАР Л ШИЙДЭЖ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ ГЭЭД Л БУХАЖ БАЙГААС НЬ ХАРАХАД ЯАЖ Ч АЛЖ МЭДЭХ ГАРУУД ШҮҮ. ТИЙМЭЭС ТЭДЭНТЭЙ МАШ БОЛГООМЖ ХАРЬЦАЖ ЗАЙГАА ЗӨВ АВААРАЙ.ХЭТ ОЙРТОХ ХОЛДОХОД НАМ ЦОХИУЛНА ШҮҮ.

  • Зочин (September 26, 2017 12:13:42 pm )

    Даваасүрэн гишүүн шиг 30 хүн УИХ-д гарчихсан чболоосой тэгвэд улс төр арай өөр байх боловуу

  • oD (September 26, 2017 12:20:04 pm )

    yug zub shu de iim l xumuus olon baix xeregtei, zub xumuusiig zub gazar ni tabij meregjliin baguudaar burduulex xeregtei

  • бц (September 26, 2017 12:56:21 pm )

    Одоо хүрэлсүх үнхээр шудрага эх оронч хүн мөн үү гэдэгийг харах л үлдлээ Даваасүрэнг зөв хүн гэж харж явдаг сангийн сайд байвал зохих хүн дээ

  • vngvngb (September 26, 2017 1:47:39 pm )

    Даваасүрэн төрд бэлтгэгдсэн улс төр ч яах арггүй мөн шүү? амжилт хүсье.

  • зочин (September 26, 2017 2:45:06 pm )

    ДАВААСҮРЭН САНГЫН САЙД БОЛООРОЙ МАШ ЗӨВ ШҮҮ??? ХҮРЭЛСҮХ ОДООНАМАА БОЛОН ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭДЭГЭЭ ХАРУУЛАХ ЦАГ ҮЛДЛЭЭ???БАГШ ЭАРЫН ЦХЛИН ГЭЭД ШИЙДЭХ АСУУДАЛ ИХ ШҮҮ????????

  • зочин (September 26, 2017 2:48:35 pm )

    НОМГҮЙБАЛАЙ,ЧОЙЖООБАЛАЙ 2оос МАН мөнч их хохирол үзлээдээ??? энэ 2 балайгаас мөнгөө олж аваарай??? ард түмэн шаардаж бна?үгүй бол огцорно шүү???????

  • би (September 26, 2017 4:55:44 pm )

    цагийн эрхээр юм бүхэн зогсоолдоо. авилгалын талаар оновчтой зүйрлэж, зүтгээрэй ээ.

  • Зочин (September 26, 2017 8:12:35 pm )

    Үнэхээр л төрийн түшээ гэж энэ хүнийг л хэлэх байна. Ямар ч нөхцөлд эх орноо гэсэн сэтгэлтэй тууштай хүн юмаа, Танд ажлын амжилт сайн сайхныг хүсэж байна

  • Зочин (September 26, 2017 8:36:03 pm )

    Даваасүрэн гишүүнээс төрийн хүнд байдаг бүхий л зан чанар,төлөвшил, мэдлэг чадвар, төрийн хүний ноён нурууг харж болно, Энэ хүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй л болов уу

antalya rent a car