
ПХЕНЬЯН. /СТЦМА/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ “Хэрвээ шаардлага гарвал манай улс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгосыг бүрэн устгах болно” гэж хэлсэнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өчигдөр орой мэдэгдэл хийснийг Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлаг /СТЦМА/ уламжилжээ.
Ким Жөн Уны мэдэгдэлд “Умард Солонгосыг бүрэн устгах болно гэж АНУ түүхэн дэх хамгийн хэрцгий мэдэгдлийг хийлээ. Бид ч бас түүхэн дэх хамгийн хатуу чанга хариуг түүнд барих болно. Д.Трампын мэдэгдэл сонгосон замаасаа буцаж болохгүйг надад ойлгууллаа. Бид цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй. Харин ч цөмийн зэвсэг болон пуужингаа илүү боловсронгуй болгох болно” гэжээ.
Мөн тэрбээр Д.Трампын НҮБ-ын индрээс хэлсэн үгний тухай дурдаад “Айсан нохой илүү чангаар хуцдаг юм” гэсэн байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
-
Зочин (September 22, 2017 6:17:27 pm )
айсан нохой чангаар хуцдаг нь чи өөрөө юм биш үү.
-
zochin (September 23, 2017 1:19:43 am )
Улсаа хамгаалах нь тууний уурэг байхаа.
-
Зочин (September 23, 2017 9:16:23 am )
Ene Solongosiig oroldood baikhgvi bol ed nar muruuruu l.baitsgasna bizdee.Ut khvrtel biyend ni khvrekheer atirdag shdee.
-
zochin (September 23, 2017 1:05:35 pm )
ulsaa hamgaalah bish ulsaa daramtalj zovlond unagaj baigaa KIMLADEN gedeg chini ene muu gakhai baikhgui yu>>>
-
zochin (September 23, 2017 9:38:28 pm )
Yaahaaraa amerik nohoinuud tsomiin zevsegtei busad ni zevseggui baih ystoi gej
-
Бат (September 24, 2017 5:54:11 pm )
Яалт үгүй нэг гашуун үнэн бол их гүрнүүд юу хийх нь хэнд ч хамаагүй бусад орнууд бол хамаатай түүний тод илрэл л Сонлогосчууд шүү дээ
6 Comments