Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон багш ажилчид ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газар багш нарын шаардлагад хариу ирүүлээгүй тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, МСҮТ-ийн багш, ажилчид энэ сарын 21, 26-нд орон даяар ажил хаялт зарлахаар болсон байна.
Харин энэ хугацаанд Засгийн газраас шаардлагад хариу ирүүлбэл жагсаал цуглаан хийхгүй хэмээн мэдэгдэв. Тэд цалингаа 1.6 сая төгрөг болгохыг шаардаж байгаа юм.
Холбоотой мэдээ
-
зочин (September 25, 2017 3:52:32 pm )
Багш нарын цалинг нэмэх юм бол сурагчдад юу зааж ямар төвшинд сургаж байгаа чансаагаар цалинг нэмэх хэрэгтэй ш дээ.. Тэтгэвэртээ гарахдаа 40,30 саяыг авдаг л биз дээ хүүхдүүдэд олигтой юм сургахгүй урсгалаар сургаж байгаа багш нар зөндөө байгаа ш дээ
-
зочин цалин нэмэх шаардлага байхгүй (September 25, 2017 3:55:16 pm )
багш нарын цалинг нэмэхээсээ өмнө хэнд юу сургасныг нь хүүхдүүдээс нь чансааны шалгалт авч тооцох хэрэгтэй байна Тэгэхгүй бол эмч багш нар гэчээд л цалин шаардаад байдаг, Бид эргээгээп тэднээс түрүү нэмсэн цалингийнх нь гүйцэтгэл чансаагы нь шалгах хэрэгтэй байна буцаад хариуцлага тооцох хэроэгтэй ш дээ ,,,,,, Тэтгэвэрт гарахдаа тэд чинь бүхэл бүтэн 1 өрөө байрны мөнгө аваад гарч байна:. Одоо ч цалин хангалттай ,, харин сурагчдыг яаж сургаж байгааг нь тооцох цензур ер байхгүй байна
2 Comments