Улс орны эдийн засгийн байдал хямарч, нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед “шинэ баян цээж өвчтэй” гэгчийн үлгэрээр нийслэл хотын төвийн дүүргүүдийн нэг Чингэлтэй дүүргийн удирдлагууд бэл бэнчин, хөрөнгө чинээгээрээ гайхуулав. 2016 оны орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт МАН олонхи болж , орон нутгийн удирдлагыг гартаа аван ажиллаж байгаа. Тус дүүргийн ИТХ-ын даргаар өмнө нь НАЗГ-ын даргаар ажиллаж байсан, хуурамч дипломтой, дүүгийнхээ нэрээр сургууль төгссөн гэж яригддаг Д.Бат-Эрдэнэ ажилладаг бол Засаг даргаар өмнөх дарга, одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболдын “гарын хүн” гэгддэг Ж.Эрдэнэбат ажилладаг.
Чингэлтэй дүүргийн удирдлагууд дүүргийн 25 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэн, ойн хүрээнд одон медаль, ном товхимол, урлаг соёлын арга хэмжээ, бөхийн барилдаан, хүлээн авалт зэрэг олон арга хэмжээн зохион байгуулахаар төлөвлөжээ.
10, 20, 50, 90, 100 жилийн түүхэн ой бол бас яахав гэтэл Чингэлтэй дүүргийн дарга нар дүүрэг байгуулагдсаныхаа 25 жилийн ойг ийнхүү сүр дуулиантай тэмдэглэх шийдвэр гарган татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй салхинд хийсгэж байгаад харамсах хүмүүс олон байна.Ингэж дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын цаана дүүргийн дарга удирдлагууд нэр хүндээ өсгөх, зардал сүйтгэлээс нь хувь хүртэх далд санаа нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Одоогоос 5 жилийн өмнө буюу дүүрэг байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдрийн 25 жилийн ой шиг сүр дуулиан багатай, энгийн байдлаар тэмдэглэн өнгөрүүлсэн гэж гэрчлэх хүмүүс байна. Мөн 20 жилийн ойн медаль, 25 жилийн медалийн хувьд ялгагдахааргүй ижил болсныг та зургаас үзэж болно.
Дүүргийн 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ямар хэмжээний зардал гарсныг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар дүүргийнхээ иргэдийн өмнө ил тод тайлагнана биз. Зүй нь бол 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойн одон медаль хийх энэ хэмжээний зардлаар дүүргийн алслагдсан гэр хороололд 1-2 цэцэрлэг барьсан бол илүү иргэд олон нийтэд тустай хэрэг болох байсан. Тэгээд ч бид коммунист дэглэмтэй БНАСАУ биш дээ хүн тоотой бүхэнд медаль нэртэй том шар төмөр өгөх хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу. Чингэлтэй дүүргийн удирдлагуудын энэ арга барилаас коммунист стил, жанр нэвт “үнэртэж ” байна.
АТГ болон Нийслэлийн аудитын байгууллага тэргүүтэй хууль хяналтын холбогдох байгууллагууд Чингэлтэй дүүргийн дарга, удирдлагуудын бэл бэнчингээрээ чинээрэн, түүхэн цаг хугацааны бус ойн өдрийг зардал сүйтгэл гарган тэмдэглэсэн дээрх үйлдлийг шалгаад үзэхэд гэмгүй биз ээ.
П.Долгор
Эх сурвалж: Tashuur.mn
Холбоотой мэдээ
-
зззозочин оззочинчинчининзочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (September 15, 2017 5:20:20 pm )
Ингээд бодхоор иргэдийн татварын мөнгөөр ч эрх тушаалтнууд мөн ч их тоглох юмдаа даан ч энд нар ажилчин хүн яаж зовдгийг ойлгох бишдээ гартаа ганц удаа хүрз барьж үзээгүй дээрэмчид
-
Эрдэнэбат (September 15, 2017 7:34:47 pm )
Хэзээ ч хэнд ч дийлдэшгүй гарамгай луйварчин хуурамч нэр дипломтой , төрсөн ах Дамжингийн Бат-Эрдэнийн нэрээр амьдарч яваа Бат-Эрдэнийн багийг та нар хуулж чадах болов уу? Увс аймгийн Цагаанхайрхан суманд амьдарч буй ах Бат-Эрдэнэ энэ хүн 2-ын регистр яаж бүртгэгдсэн бол доо . Та минь ээ та нар 3 жил хуурамч диплом хадгалсан бол яаж хүчинтэй болдог талаар Батмөнх буюу Бат-Эрдэнэ , үүрэг гүйцэтгэгч ивээн тэтгэгч сайд Мөнхбаяр нараас туршлага судлаарай
-
ganaa (September 16, 2017 11:02:38 am )
tsagaandaa garsan deerem gedeg ene bolovuu ?
-
DABAA (September 16, 2017 6:13:27 pm )
KOMINIST NAM ZASAGLAAD 25 JIL BOLJ BNA DAA ENE DUUREGT YAAG HOID SOLONGOS UNERTEED BAIDAG
-
Anonymous (September 17, 2017 9:20:03 pm )
ene olon temdeg xiilgejee. bvvn zardal. ulc mvngvtei l baina daa. demii vrj baixaap emnelgee zacaach. stesterleg bariach
-
pk (September 18, 2017 11:20:12 am )
eniig hun bur l medej bgaa tegsen ch toohgui l bur shagnaad bgaa biz dee MAN ingetlee yalzarsan bn
-
Anonymous (September 19, 2017 7:10:03 am )
Увсууд шуналын далай
7 Comments