МАХН-ын дарга Н.Энхбаярын “ялтай байдал” дуусгавар болжээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн цагаас Н.Энхбаярын “ялтай байдал” дуусгавар болсон байна. Учир нь шинэ Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэдэг зүйлийг бүрэн мөсөн авч хаяжээ.
Ялтай байдал гэдэг нь ял эдэлж дууссанаас хойш 5, 8 жил гээд тодорхой хугацаанд ялтайд тооцох хугацаа юм. Харин ялын хугацаа гэдэг нь оноосон ялыг нь хэлж байгаагаараа ялгаатай.
Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын хугацаа, ялтай байдлын хугацаа аль аль нь дууссан тул тэрбээр сонгуульд өрсөлдөх, төрийн албанд ажиллах гээд бүх “эрх” нь нээгдэж байна.
Түүний ялын хугацаа 2015 оны зургадугаар сард дууссан. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс 2.6 болгож бууруулсан.
Дээд шүүх шийдвэрээ 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд гаргасан. Тэгэхээр түүнээс хойш 2.6 жилийг тооцохоор 2015 оны зургадугаар сард ялын хугацаа нь дуусгавар болсон байгаа юм. Харин ялтай байдлын хугацаа нь уг хугацааг дууссанаас хойш 5 жилийн хугацаанд тооцогддог аж.
Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэсэн боловч “сэжигтэн”-ээр татагдсан байсан, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэсэн боловч “ялын хугацаа дуусаагүй”, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн энэ шалтгаанаар боломжоо хаалгаж байв.
Бүх боломжоо зөвхөн “ялтай байдлын хугацаа дуусаагүй” гэх шалтгаанаар хаалгаж байсан түүнд одоо бүх боломж нээгдэж эхэллээ.
Хэрэг явдлыг сануулбал, одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны наймдугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг Д.Дуламсүрэнтэй бүлэглэн “Өргөө” зочид буудал, Д.Чулуунбаатартай хамтран “Улаан баатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж авсан, ТВ-9 телевизийн тоног төхөөрөмжийг завшсан хэргээр яллаж байв.
Ингэхдээ шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын 25 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, долоон жилийн хорих ял, эрх мэдлээ урвуулсан үйлдэлд нь төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, мөн ТВ-9 телевизийг хурааж, улсын орлого болгох, Н.Энхбаяраас 54 сая төгрөг гаргуулж, Гандантэгчилэн хийдэд олгох, 9.8 сая төгрөг гаргуулж, “Эрдэнэт” үйлдвэрт олгох, Хаан банкны …. тоот дансан дахь 89 мянган ам.долларын Н.Энхбаярт ногдох хэсгийг хурааж хохиролд тооцох шийдвэр гарч байлаа.
Улмаар долоон жилийн хорих ялын гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсанаар тэрбээр дөрвөн жилийг биечлэн эдлэхээр болсон юм. Гэвч тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр давж заалдаж, Улсын дээд шүүхээс ялыг нь 2.6 жил болгон бууруулсан.
Харин яг жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлсэнээр тэрбээр суллагдаж байсан юм.
Б.Чимэг
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 12, 2017 12:25:43 pm )
ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-
Anonymous (September 12, 2017 3:08:46 pm )
Монголчууд гадныхны захиалгаар аль хэрэгтэй чадалтай хүмүүсээ улс төрөөс холдуулж оронд нь боловсролгүй хорчин рекет маягийн хөгийн гарууд гарч ирээд бн. Энхбаярын араас энхболд эрдэнэбатыг зайлуулах захиалгаар ажиллаж бн. Женко хүрэлсүх 2 нийлээд улсаа аварна гэвэл лөөлөө болох блгүй горьдсоны чинь зовлон чадахгүй
-
зочин (September 12, 2017 3:37:49 pm )
Энхбаярын үед улс орны хөгжил , ард түмний амьдрал яаж дээшилснийг ард түмэн мартаагүй, одоо хүний эх оронч бодлого хэрэгтэй байгаа нь үгүйлэгдэж байна.
-
irgen (September 12, 2017 5:20:18 pm )
heden terbumaar ni idcheed ingeed zugeer bolno gej ene muu luivarchingaas bolj mongol uls iim avilgachin uls bolson sh dee
-
ЗОЧИН (September 13, 2017 5:42:08 pm )
МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРД Н.ЭНХБАЯРЫН ОРОН ЗАЙ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА. МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХАД ГАНЦ ХУРУУ ДУТАЖ БАЙНА. Н.ЭНХБАЯРЫГ ХАРЛУУЛАХЫН ТУЛД МАНАНГИЙН БҮЛЭГЛЭЛ ИХ ХӨРӨНГӨ ХАЯЖ БАЙГАА НЬ АРД ТҮМЭНД ТОДОРХОЙ БАЙНА. ЭНЭ ХҮН ТУГ Ч БАРИЛАА, ТУГАЛ Ч ХАРИУЛЛАА ОДОО МОНГОЛЫГ СЭХЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГАА ГЭДЭГТ МИНИЙ БИЕ НАЙДАЖ БАЙНА. ЗҮГЭЭР Л ИРГЭН ХҮНИЙ ҮГ ШҮҮ. ЗА ТЭГЭЭД МАНАНГИЙН НӨХДҮҮД БИТГИЙ ОЛОН МУУ ҮГ ШИДЭЭРЭЙ ДЭЭ.
-
Anonymous (September 13, 2017 9:08:55 pm )
манайхан хулхидуулж сураагүй биш яадгийн дахиад нэг туршаад үзэхэд алдах юу байдгийн угаасаа бүгдээ тавьж дуусч байгаа юм биш үү
-
-
bandar judi bola sbobet online (September 14, 2017 8:46:19 am )
Ꮤoaһ! I’m гeally diging the template/theme of thjiѕ site.
It’s simple, yet effeϲtive. A llot of times it’s hard to get that “perfect balance” between user fiendliness and аppearance.
I must say you have dne a very good job with this.Additionally, the blog loads еxtremely quicқ for mе on Firefox.
Exceptional Blog! http://torrento.webgift.kr/index.php?mid=torrent_game&document_srl=1901528 -
тарвага (September 14, 2017 11:21:26 am )
тарвагадорж байсан бол бас нэг хэрэг гялс олоод тохчихно .нүхэндээ шургасан нь болж дээ
8 Comments