antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 10, 2017 Comments are off

БНХАУ-ын төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийг 0.36 хувиар чангаруулав

нийтлэсэн Admin

БНХАУ-ын Төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийг 0.36 хувиар чангаруулж, 6.5032 нэгжид тогтоолоо. Пүрэв гарагийн хаалтын арилжаагаар юанийн ханш 16 сарын хугацаанд анх удаа 6.5 нэгжээс доошилсон байна.

Юанийн ханш БНХАУ-ын зах зээлд 0.55 хувиар чангарч, 6.4908 нэгжид хүрээд байсан юм. Харин баасан гарагийн нээлтийн арилжаагаар олон улсын валютын зах зээлд юанийн ханш 0.14 хувиар суларч, 6.4956 нэгжид хүрсэн байна.

БНХАУ-ын валютын ханш өнгөрсөн сард гурав орчим хувиар чангарсан нь Азид тэргүүлэх үзүүлэлт болсон юм. Тус улсын Төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийн өөрчлөлтийг хоёр хувьд барих бодлого баримталж байна.

Энэ нь тус улсын бодлого тодорхойлогчид ирэх аравдугаар сарын 18-нд зохион байгуулагдах Коммунист намын бага хурлаас өмнө валютын ханшдаа анхаарал хандуулж байгааг илтгэж байгаа юм. Юанийн ханшийн өсөлт нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бодит нөлөө үзүүлнэ гэж “Nomura Securities”-ийн БНХАУ дахь салбарын шинжээч онцоллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car