antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2017 18 comments

Б.Бат-Эрдэнэ: Цэргүүд осолдсон асуудлаар бүх түвшинд хариуцлага хүлээнэ

нийтлэсэн Admin
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой” гэдэг газар хадлан хадаж явсан гурван байлдагч усанд осолдож амиа алдсан хэргийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Ховд аймагт гурван байлдагч усанд осолдсоныг эрэн хайж байна. Он гарсаар долоон цэрэг амиа алдсан, Тавантолгойн цэргийн сургуулилалтын хээрийн баазад гранат дэлбэрсэн гээд хэд хэдэн асуудал гарсан. Үүнийг таны хариуцаж байгаа салбарын үйл ажиллагаа, хариуцлагатай холбож иргэд шүүмжилж байна. Тайлбар өгөхгүй юү?
-Тогтолцооны хувьд нийгэм сайн ойлгохгүй зүйлүүд байна. Хуучин цэргийн удирдлагатай, ЗХЖШ-ын дарга нь Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга байх үеийнх шиг ойлголт нийгэмд байгаад байна. 1996 онд тэр үеийн улстөрч, сайд энэ салбарт иргэний хяналтыг тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор томилогдсон. Харин 2016 оны есдүгээр сард УИХ Батлан хамгаалахын тулгуур багц хуулиудыг баталсан. Энэ хуулиар батлан хамгаалах, цэргийн салбарын удирдлагуудыг маш тодорхой болгож өгсөн юм. Өмнө нь ерөнхийлсөн заалтууд байсан бол энэ удаа төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх субьектууд нь ерөнхий командлагч, Засгийн газар, хариуцсан салбарын сайд байхаар хуульчилсан. Мөн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэх, энэ томилгоо тус штабын даргаас эхлээд бүх төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын орлогч нарыг тус штабын дарга томилдог. Харин салбарын сайд Засгийн газрын яам агентлагийг тодорхой хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдгийг болон төсвийн зарцуулалтыг хянана. Үнэхээр энэ салбарт хариуцлага суларсан гэдэгтээ санал нэг байна. Энэ асуудлыг би УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд мэдээлэл өгч, тодорхой асуудлыг гаргаж тавьж байсан. Тиймээс энэ салбарт ажил авсан цагаас хойш ямар нэг ажил алба асуудлыг нуухгүйгээр иргэний хяналтыг тавих үүргийн хүрээнд гаргаж  байгаа. ЗХЖШ-д ч ийм шаардлага тавьж байгаа.
Уржигдар орой Ховд аймгийн Зэвсэгт хүчний анги байгууллагын цэргийн ангийн алба хаагчид Ховд голд усанд осолдсон тухай мэдээллийг надад өгсөн. Холбогдох албаныхан шуурхай ажиллаж, өчигдөр өглөө 06.00 цагт ЗХЖШ-ын байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар явсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. ЗХЖШ-ын даргын мэдээлснээр дайчилгааны нөөцийг барьж байх ёстой. Энэ хүрээнд Ховд аймагт улсын дайчилгааны 2500 мал өвөлжих учиртай. Тиймээс жил бүр малаа өвөлжүүлэх зорилгоор тухайн анги байгууллагын цэргийн алба хаагчид ажиллаж байсан юм байна. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байгаа учраас зөвшөөрөл аваад хадлан бэлтгэж байсан юм билээ. Одоогоор нарийн тодорхой мэдээлэл ирээгүй байна.
-Цэргүүд амь эрсэдсэн асуудалд сайд нь хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь ч байна. Та хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?
-Хариуцлага хүлээнэ. Бид бүх түвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана.
-Өөр сэдэв хөндөхөд Засгийн газрыг огцруулах асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ? 
-Парламентын засаглалтай улс орнуудад Засгийн газарт хариуцлага тооцох, огцруулах асуудал нээлттэй. Өмнө нь олон Засгийн газарт хариуцлага тооцож байсан. Энэ удаа Засгийн газрыг огцруулах асуудлаар 30 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан. Хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцэх байх. Засгийн газрын кабинетын гишүүний хувьд би нэг жилийн хугацаанд гүйцэтгэх засаглал боломжийн түвшинд ажилласан гэж бодож байна. Ялангуяа эдийн засгийг тогтворжуулах, тодорхой хэмжээний өсөлт бий болгох чиглэлд ажлууд хийсэн. Үр дүн нь ч эхнээсээ гарч байгаа. Хасахтай байсан эдийн засгийг зогсоож, 5.3 хувийн өсөлт бий болголоо. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын үнэмлэж нэмэгдсэн. Засгийн газарт алдаа дутагдал болоод ажил урагшлахгүй байгааг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг олон талаас нь авч үзээд шийдвэрээ гаргах хэрэгтэй.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • 00 (August 30, 2017 9:35:32 am )

    Өчигдөрийн чиний өгсөн тайлбар ард түмний дургүйцлийг хүрэглээ сайдад хамаарахгүй, ЗХУШ хамааралтай гэж юу гэсэн үг вэ. Тэгээд МУ-н ерөнхийлөгчид хамааралтай гэж хэлэх гээд байна. Ийм байдалдаа тулсан юм бол БХСайд гэж байгаад яах вм бэ. Бодлого яаманд л байх ёстой гэж ард түмэн ойлгож байгаа шүү дээ

  • цэргийн хүүгий аав (August 30, 2017 10:26:28 am )

    Батэрдэнэ та ямар түвшинд хэн хэнд яаж хариуцлага тооцсоноо нэн дариу илгээ, шаардаж байна

  • Зочин (August 30, 2017 11:33:50 am )

    Хөдөө орон нутагт ажиллаж байгаа цэргийн анги байгууллагын удирдлагууд гэж хэмжээгүй эрх дархтай хүмүүс байдаг.Тэдэнд байнгын хяналт байхгүй хааяа очсон шалгалтын комиссынхныг архи хоолоор хахаж цадтал нь идэж, архидуулаад,дайлаад л явуулдаг нь нууц биш.Үүний гор нь гарч байгаа юм

  • АВАРГА (August 30, 2017 11:56:04 am )

    Аварга хүн бөхтэйгээ л яв аа төрөөс зайлах болсон

  • zochin (August 30, 2017 1:04:46 pm )

    Zugeer zailaad eg, yamaa udirdaj chadahgui baigaagaa mederdeggui yum uu ,hunii huuhduudiin altan ami hohirsoor baikhad ta shigdeed suugaad baikh uu

  • ИРГЭН (August 30, 2017 2:54:53 pm )

    ЭНЭ ЛАЛАРТ ЭЦСИЙН ЭЦЭСТ ЦЭРЭГ ЯАМАР ХАМАА БАЙНАА?? ЦЭРЭГИЙН АСУУДАЛЫГ НААД МАХАН ТОЛГОЙ МЭДЭХГҮЙ ШҮҮ?? НЭГЭЛ ТОМ САЙД ЭЭ ЧАВААСДАА????

  • ззочин (August 30, 2017 4:35:35 pm )

    ардчилсан төр бариж байхад босоодол хамгын түрүү шүүмжилдэг байсан оорийхөө нам гархаар хэлгүй болчихдог залтай нөхөр одоо болсон суудлаа тавижөг хувааж идэх нэг нөхөр юм шиг байгаа юм

  • Anonymous (August 30, 2017 10:05:19 pm )

    bi hamaagyi geed l hutsaad suuh yum

  • Anonymous (August 31, 2017 1:55:13 am )

    Teneg har ogtsor

  • Anonymous (August 31, 2017 1:56:56 am )

    Hichneen hun uhej baij ene mangar hariutslagaa oilgoh yum bol?

  • уугий (August 31, 2017 3:01:18 pm )

    Цэрэг амь насаа алдсан тохиолдол энэ тэнэгийг сайд болсоноос хойш хэд хэдэн удаа гарлаа.Гэхдээ тэр нэг ч удаа ядахдаа харамсал илэрхийлж байсангүй.Үнхээр хүний мөсгүй бүдүүлэг амиа хичээсэн өөдгүй бэртэгчин юм даа.

  • zochin (August 31, 2017 6:41:46 pm )

    Өөрөө ч гэсэн хариуцлага яаж хүлээснээс тайлбарла,
    Би хамаагүй гээд л суудалдаа шигдээд байхийм
    яасан албан тушаалд дуртай юм дээ.
    Саналаараа огцорооч

  • хххн (August 31, 2017 7:15:28 pm )

    БХС д үлдэх нэг л их ашиг сонирхол бн Нотой доо

  • Anonymous (September 01, 2017 1:14:03 am )

    Тэртэй тэргүй одоо огцорлоо наад сайд чиньяваг чааваас

  • Ганаа (September 01, 2017 5:19:39 pm )

    Олон долоон юм ярьж гоншигнолгүй зайлаач, яасан салдаггүй суудалтай , давхар дээлтэй бээрэг сайд вэ, бөх хүн хэзээ даарч байсийм, хэзээ унжиганаж байсийм, өөрийгөө их ичгүүргүй магтахаа болиод огцроочээ

  • Bohir (September 01, 2017 6:01:36 pm )

    Chuud choloologoh huseltee ogoochee……..,, ta ajillah chad ar alga Dahiad bitgii songuulid orooroi . ZAlHAJ bn

  • Zob (September 01, 2017 6:08:38 pm )

    Ogsor !!! Eronhiilogch boloogui ni ih um said dundaas turuuleed ajlaa ogooch OLON TAIlBAR gunchihmaad baih um . Abhai BOLORMAA ohid ni heleech

  • Anonymous (September 02, 2017 6:34:36 pm )

    БАТ ЭРДЭНИЙГ ЗӨВХӨН СОНГИНЫ 120-Р АНГИЙН ЦЭРГҮҮДИЙГ ШУВУУН ФАБРИК ОРЧИМИЙН ХУВИАРАА НОГОО ТАРИАЛДАГ АЙЛУУДАД ЦЭРЭГ ӨГЧ ЗАРЦЛУУЛДАГ ХӨДӨЛМӨРИЙНХ Нь ХӨЛСИЙГ ӨӨРСДӨӨ АВЧ ЗАВШИХИЙГ Нь ОФИЦЕРҮҮДАД ЗӨВШӨӨРСӨНИЙХ Нь ТӨЛӨӨ ОГЦРУУЛАХАД ХАНГАЛТТАЙ

antalya rent a car