antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2017 23 comments

С.Бямбацогт: Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай гэж бодож байна

нийтлэсэн Admin
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах асуудлыг өргөн барьсан. Уг нь олон нийт энэ асуудлыг намынхаа Их хурлаар шийдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Яагаад яаран ийм асуудал тавих болов? Та Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна.  
– Журмын нөхдийнхөө урмыг хугалж болохгүй. Итгэж сонгосон иргэд олон нийтийн сэтгэл рүү  ингэж ус цацаж болохгүй гэдгийг би байнга хэлсээр ирсэн. Харамсалтай нь өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал дахь сөрөг хүчин биш нэг зорилго, нэг үйл хэргийн төлөө зүтгэж яваа бүлгийн нөхдөөс маань гаргаж тавьсныг гайхширч байна.
МАНай намд өрөөлийн өрдсөн түймрийг унтраахын оронд үлээж хөгжөөгөөд байгаа нь тун ч зохисгүй байна. Ингэж байж “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гээчийн үлгэр болчих вий дээ. Үүнээс болж бусдын идэш, хоноцын хэвтэш болж хохирох вий гэдгээ ер нь бодож үзсэн л байгаа даа.
МАН дотроо эвтэй, засаг дороо суурьтай байх нь Монгол Улсад маань, ард түмэнд маань ус агаар шиг хэрэгтэй байна.
Хар ухаанаар бодоход гэрээ гүйцэд барилгүй буурь сэлгээд байвал хүн малгүй зутарч, хөдөө хотгүй улдана биз дээ. Намынхаа гал тогоонд яриад шийдэж болох асуудлыг хэт дэвэргэж, гал дээр тос нэмэх хэрэг анхнаасаа байгаагүй. Эцсийн бүлэгтээ эндээс хэн ч хожихгүй.
Хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжинө гэж  ард түмэндээ амлаж гарч ирчихээд өөр хоорондоо хагаралдаж үймэлдэх нь үнэндээ шал утгагүй шүү дээ.
Улс гэрээ нурааж тоглох ямар хортойг өмнөх эрх баригчдын үед та бид хангалттай амссан. Тэр алдааг засч, ачааг үүрнэ гэж итгэсэндээ л ард түмэн МАН-д 65 суудал өгсөн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Гэнэтхэн тэнгэрээс буусан юм шиг бардам аашилж, гэрээ нурааж тоглох нь яавч олигтой зүйл биш. Ерэн зургаан жилийн түүхтэй энэ том намд өөрийн дүрэм, тогтсон дэг жаяг гэж бий. Аливаа асуудлыг шийддэг эрэмбэ дараалал гэж байгаа. Хөсөг хөтлөх хүн нь тодроогүй байхад гэрээ буулгаж тэргэнд ачаалах ямар хэрэг байгаа юм бэ? гэдгийг л бүлгийнхээ гишүүдэд хэлж байгаа юм.
Удахгүй намын Бага хурал болж, улмаар намын Их хурлын товыг тэндээс зарлана. Харин намын Их хурлаас намын шинэ даргаа сонгох нь тодорхой шүү дээ.
Тэр шинэ хүн нь хэн болдог юм тэр нь л Засгийн газраа тэргүүлээд, төрийн бодлогоо хэрэгжүүлээд явна биз.
– Эвтэй байя гэж хамгийн их ярьдаг, уриалдаг нам танай нам шиг санагдах юм. Гэтэл 65 гишүүнтэй МАН шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэл амаа ололцохгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байна л даа. Цөөнх байхдаа эвлэдэг, олонх болохоороо эвдэрдэг АН-ын өвчин танайд халдварлачихав уу?    
– Өмнөх УИХ-д намайг бүлгийн даргаар ажиллаж байхад бид 26 үнэхээр зангидсан гар шиг нэг цул болж ажиллаж чадсан. Тиймдээ ч тухайн үеийн эрх баригчдын бодлогын алдааг сануулж засах, дур зоргыг хазаарлаж хязгаарлах хүч бидэнд байсан.
2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэг гол үндэслэл бол манай бүлгийн гишүүдийн эв нэгдэл, гар сэтгэл нийлж ажилласны хүч байсан юм шүү гэдгийг өнөөдөр сануулж хэлмээр байна.
Ард түмэн тогтвортой төр, тууштай бодлогыг л юу юунаас илүү хүсч байсан. Элгээрээ хэвтэж өеөдсөн эдийн засгийг өндийлгөх эрч хүч байгаа л гэж МАН-ыг итгэж сонгосон. Илүү жудагтай, илүү чадвартай гэж итгэсэн тэдний сэтгэлийг сэвтээх эрх хэнд ч байх ёсгүй.
Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд хасах руу орж ёроолдоо хүртэл унасан эдийн засгийг 5.3 хувийн өсөлттэй болголоо. Цаашаа нүүр буруулсан хөрөнгө оруулагчид наашаа харж эхэлж байна.
Үүдээ барьсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орж, эдийн засгийн цусны эргэлт эрчимжиж байна. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд бидэнд өчүүхэн төдий ч алгуурлах цаг байхгүй. Энэ намын өндөр их нэр хүнд, өмөг түшгээр улс төрийн амьдралд хөл тавьчихаад голомт руугаа нулимах, тогоо руугаа өшигчих арилсан дотортой хүн арай байхгүй биз л гэж найдаж байна.
Бид өнгөрсөн хугацаанд олон зүйлийг ойлголцол, зөвшилцөлөөр шийдэж ирсэн. Энэ удаад ч тэгж чадна, тийм чадавх манай бүлгийн гишүүдэд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Төрөө хямруулж, түмнээ талцуулах ёс суртахууны хийгээд улс төрийн эрх бидэнд байхгүй.
–  Танай намын бүлэг хуралдана. Бүлэг дээрээ хэл амаа ололцож чадах болов уу? Та юу гэж бодож байна. 
-Өвөл хаяанд ирлээ. Айл өрх төдийгүй улс орон өвлийг яаж өнтэй давах вэ? гэдэгт сэтгэлээ чилээж түлээ түлш, хоол хүнсээ базаадаг цаг. Тарьсан ургацаа бүрэн хурааж, таван малдаа хадлан тэжээлийг нь хангалттай бэлдэхэд анхаардаг үе. Энэ намрын ажлаас ирэх жилийн амьдралын өнгө хамаарна. Хэтэрхий их талцал хэрүүл, хийрхсэн улс төржилтөөс болж бид байрандаа хий эргээд суудагаа одоо болих цаг болсон.
Алдаа байвал хэлж засуулах, оноо байвал ойшоож урамшуулах нь монголын төрд хэрэгтэй болохоос биш амин хувийн амбицаа сүржин үгээр халхавчилж, улсынхаа эдийн засаг, түмнийхээ итгэл сэтгэлээр сор залаад суугаад байж таарахгүй.
Улс орон гэдэг том эрх ашгийнхаа төлөө нэгдэж чаддаг, эвлэж болдог гэдгийг, уруул дордойвч элэг дордойхгүй гэдгээ манай гишүүд ард түмэндээ харуулна гэдэгт итгэж байна. Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай гэж бодож байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • zochin (August 28, 2017 11:43:59 am )

    Demjij baina 30urvagch negiig bodoj hoeriig tungaagaasaidaa ….ard tumen bidniig neg bodood bodloosoo uhrah heregtei bolovuu gej bodoj suunadaa

  • ИРГЭН (August 28, 2017 12:06:59 pm )

    ЧИ Ч БАС ХӨГИЙН ДӨӨ?? БЯМБАЦОГТ ОО???? САЙДЫН СУУДАЛ БУДАА БОЛНО ТЭЭ???

  • zochin (August 28, 2017 12:39:20 pm )

    30 urvagch 2-r eeljind hoolond oroh geed shylsee saviruulaad goridood muuhai yum aa

  • Anonymous (August 28, 2017 12:49:40 pm )

    Нэг л их өвлийн бэлтгэл ярьсан улсууд….

  • king (August 28, 2017 1:10:03 pm )

    YANZ BURIIN LUIVAR HIIHGUI BOL UVLIIN BELTGEL YU YUM BEE JIL BOLGON L BOLDOG ASUUDAL SHDEE HULGAI LUIVARIIG N SUHUHUUR L UVLIIN BELTGEL YARISAN ULSUUD YAG YU HIIGEED YAJ BELDEED BAIGAAM

  • зочин (August 28, 2017 1:55:10 pm )

    Хэн гэдэг сайд хууль хүчний байгууллагыг удирддаг билээ. Яагаад имй юм болоод байгааг та өөрөөсөө асууж үзээрэй

    • Монгол (August 29, 2017 7:54:12 am )

      Гэр орноо эс шатаая гэвээс концессын их мөнгөнөөсөө татгалзаж, эвээ хичээе гэвээс баз хүргэнтэйгээ учраа олж, жудаг сахья хэмээвээс 60тэрбумыг ядаж бүү дэврээн, овт шаарт салбарынхаа шилдгүүдийн ухаан, хүч, сэтгэлийг зориулах боломж олгоно уу. Энэ бүхэн яригдаад буй шигээ үнэн биш бол нотлон харуулж, итгүүлэн хүндлүүлнэ үү

  • Г.Батнасан (August 28, 2017 2:30:01 pm )

    МАН-ын 30 гишүүн Энхболд, Эрдэнэбат, Мөнхбат, Бямбацогт, Номтойбаяр нартаа жудагтайгаа харуулахгүй, Энэ 5 нь нөгөө 30-даа жудагаа харуулаагүй юм биз дээ.

  • зочин (August 28, 2017 4:41:38 pm )

    Өмнөх засгийн газарт зангидсан гар шиг ХА ХА Эба ах чинь байгаад чи даалгавраар гишүүдийг тэгж барь байсан тийм биз дээ

  • Бат (August 28, 2017 4:57:21 pm )

    Монгол улсад хууль зүйн сайд байгаа юм уу Зүгээр л нээлтийн арга хэмжээ хэссэн шоучин сайд л байх юм Энэ замбараагүй байдлыг цэгэцлээч Чадахгүй байх даа Тендэр авсан хүн хөдөлж чадахгүй н ойлгомжтой огцорвол таарна

  • Зочин (August 28, 2017 5:19:49 pm )

    10 Жилд байхдаа нарийн гэдэг хочтой байсийм ямар утгатай болохыг таана уу?

  • Зочин (August 28, 2017 5:26:44 pm )

    Хүрэлсүх Оюун-Эрдэнэ 2-н зэрэг нэмэх ингээд будаа боловоо хөөрхий

  • Зочин (August 28, 2017 5:47:12 pm )

    Шудрага ёс үгүйлэгдэж байна. Шинэчлэл хийж байж л урагшаа хөгжинө.

  • suhee.j (August 28, 2017 6:14:18 pm )

    j.enhbayr BH.n said bhdaa yu hiisen yum be? nutgiin heden generald haus barij ugsun gej duuldsan ,uur giij hiisen yu bilee, sh .jadamba said bl nertei hiisen yumtai general bsn yum shuu ,etsgiin neriig buzarlaj holiborch bolohgui l gedegdee huuhed mini!

  • ИРГЭН (August 29, 2017 8:28:56 am )

    ЧАМ МЭТИЙН ТЭНЭГҮҮДЭЭР МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙН СУУДЛЫГ ДҮҮРГЭЧИХСЭН МАНГАР МАН-ЫНХАН ДОТРОО АЛАЛЦАХ НЬ ГАРЦААГҮЙ ШҮҮ ДЭЭ.МИ ОВОГТООР ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛГОХ ГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ МЭДСЭЭР БАЙЖ САНААТАЙ НУУН ДАРЖ ХУЙВАЛДСАН ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭ ЧИ ЭХЛЭЭД ХҮЛЭЭЖ ОГЦОР.ДАРАА НЬ МАН-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ БҮГДТЭЙ НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛНО.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ГЭДГИЙГ ТА НАР ХЭЗЭЭ УХААРАХ ЮМ БЭ? ЭСЭРГҮҮЦСЭН АРД ТҮМНИЙГ ТА НАР ДАХИН АЛЖ ШОРОНД ХИЙЖ АЙЛГАХ УУ? ОДОО ЦАГ ӨӨР БОЛСОН.АЙМХАЙ ХУЛЧГАР БЭРТЭГЧИН ЗАЛУУЧУУД ОЛОН БОЛСОН Ч ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ БОСОХ ЗОРИГ ЗҮРХТЭЙ ЗАЛУУЧУУД 7САРЫН 1-НЫ ЭХ ОРНОО ГЭСЭН ЭР ЗОРИГТОНГУУД ОДОО Ч БАЙГАА ГЭДГИЙГ САНААРАЙ.ТА НАР АЛЖ ШОРОНД ХАТААЖ БАРАХГҮЙ ШҮҮ.

  • Зочин (August 29, 2017 10:26:49 am )

    Улс орны тухай алхам дутамдаа бодож ажиллаж байх хүмүүс юуч дуугарахгүй хуувилдаж явж явчихаад,сонгуулийн амлалтаасаа буцсан өчнөөн үйлдэл хийчхээд асуудал ярихаар л нэг их улс орноо боддог хүмүүс болох гэх юм

  • Оогий (August 29, 2017 12:59:54 pm )

    өөрөө бас тендер авсан сураг байх юм. Энэ бүхэн чинь л өргөх огцруулах бичгийн үндэс гэж мөхөс бид үзээд байгаам, гэтэл өөрөө энэ бол юу ч биш гэх юм. хэнд итгэх вэ

  • зочин (August 29, 2017 7:04:30 pm )

    Авсан концесоо алдахаас айсан бас нэг мал,,, Гудамжны амьтадыг турхирч сар болоогүй ерөнхийлөгчөөс амлалт нэхүүлдэг хорчин

  • Zochin (August 30, 2017 1:14:27 am )

    Ye veere ideed hulgailaad tur tolgoigui hyanaltgui bolood udaj bnaa ard tvmen l hohirch vlddeg havarjingaa songuuli zunjingaa amarch horoo nairuulj namarjingaa sandal suudal bulaatsaldaj duusdagui novshiin zunugvvd ajil negch hiisengui ee tvmen olnii ajil amidrald tur garagsad bvten gai bolj bnaa

  • zochin (August 30, 2017 1:51:26 am )

    kontses absanaa hvleegeed horondoo hordoj vheh hvnii 1 ni chi, gai bolohgvi zailah hvn bol chi Byambatsogtoo deed zergiin horchin, hvn bish nobsh bol chi

  • Зochin (August 30, 2017 10:27:52 am )

    Энэ асуудал мэргэжлийн бус чам шиг хун Монголын хууль зүйн салбарыг удирдаж байгаагаас л үүдэлтэй. Чамд хуулийн мэдлэгийн үнэр ч байхгүй чиний өмнөөс нүүр улайх юм. Авлига өгч сайд болсон чи мэтийн хүмүүсээс төрийг ангид байлгахын тулд тэмцэх л болно.

  • төрөө цэвэрлэе (September 01, 2017 11:28:07 am )

    С.Бямбацогт та найрамдалд байгаа том хашаагаа багасгаж, энд байгаа хүмүүс ууланд агаарт гарах боломж олгоно уу? ИРГЭН 0,07 ийн газраа авч чадахгүй байхад тань шиг эрхмэдэлтэнгүүд нь уулийн хажууг тэр чигээр нь хашаалаад авах юм. Шударга байж энэ газраасаа татгалзахыг танаас гуйж байна

  • зочин (September 04, 2017 12:25:09 pm )

    Тулхтай намын олонд үнэлэгдсэн гэсэн М.Энхболд яагаад унав. Бямбацогт мэтийн долдой нар албан тушаал горилж түүнийгээ аваад нам эх орноо бодохгүй хуульчдыг талцуулснаас болсоныг матаж байна. Сайн хүн биш шүү.

antalya rent a car