antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 24, 2017 22 comments

Алгасч очсон “АН-ын” Я.Санжмятав нь “МАН-ын 30”-ын ноён нурууг хугалав

нийтлэсэн Admin

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах уу. Гарын үсгээ зурсан 30 ухрахад хүрэх үү. Одоогоор Ц.Нямдорж тэргүүтэй “30 тэмцэгч жаал” очиж очиж УИХ-ын дэд даргад АН-ын бүлгээс сонгогдсон Я.Санжмятавын хэлсэн ганцхан өгүүлбэрт “бут цохигдож” тун эвгүй байдалд оров.

УИХ-ын дарга, МАН-ын даргаа гадаадад явааг мэдсээр байж “толгойлогчдоо” өргөн барих эвгүй санагдаад сөрөг хүчнээс сонгогдсон дэд дарга Я.Санжмятавт “Манай намын Засгийн газрыг огцруулж өгөөч. Бидний томилсон Засгийн газар муухай байна” гэсэн боловч төрийн хүний ноён нуруутай, улстөрчдийн хорыг дэндүү олон жил ажиглаж холхон явдаг  тэрбээр зангараг, занга аль алины завсраар асуудалд хандсан нь “огцруулагчдын”  урмыг хугалчих шиг боллоо.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “МАН-ын 65 гишүүний 30 нь гарын үсгээ зуржээ. Манай бүлэг энэ асуудлаар хуралдаагүй байна. Би цаг үеийн хүнд байгаа энэ үед жудагийн хувьд ч, төрд олон жил ажиллаж байгаа хүний хувьд ч Засгийн газрыг муулж сайлж дүгнэлт өгөх нь илүүц гэж бодож байна” гэжээ.

У.Хүрэлсүх ээ, шинэчлэгч залуу улстөрч та Я.Санжмятаваас ичээч ээ. Олон жил АН-ыг боорлосон Ц.Нямдорж, улс төрийн тайзыг эзэгнэн ард түмнийг уйдтал тоглолт хийхдээ ингэж цөөн үгээр олон оноо авч үзсэн үү. Яншаад л байдаг, яг цаанаа хувийн эрх ашиг чинь л байдаг шүү дээ. Гэтэл сөрөг хүчин ямар үед сөрдөг, хэний тоглоом болдог, болдоггүйн голч байр суурь, холч хараа ямар байдгийг харж аваарай. Энд Я.Санжмятавыг магтаад түүнд баярлаад байхдаа гол нь биш зөв цагт зөв үг дуугарлаа. Харин “Манайхныг бидэнтэй нийлээд огцруулаад өгөөч. Шагналд нь танайхыг уриад шинэ Засгийн газар байгуулъя” гэж яваа сураг дуулдаад эхэлсэн шүү.

Өмнөх дөрвөн жилд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “заналтайгаар” гарын үсэг зурж огцруулсан хүн Ерөнхийлөгч болчихоод хуруу,хумсных нь үзүүрт зарагдсан У.Хүрэлсүхэд яаж “заналтайгаар зурж” огцруулж болдгийг зааж өгсөн бололтой. “Зануулж” огцорсон Н.Алтанхуяг нь өнөөх “заналтай зурдаг” хүнийг Ерөнхийлөгч болчихоор нь улс төрийн бодлогын зөвлөх болж байх юм. Харин намын бусад нөхдөө сонгуульдаа зүтгүүлчихээд гудамжинд хаячихаад орон тооны бусуудаа сонгосон байдал нь АН-ынханд тэгтлээ таалагдахгүй л байгаа юм билээ. Тэр тусмаа дүүргийн Засаг даргыг “чирдэг нь” ч юу билээ. Өнөөх нь удаа дараа ялалт байгуулсан эрч хүчтэй, хийсэн ажилтай, бас алдаатай ч татаас түлхээсгүй өөрийгөө аваад явж байтал Нийслэлийн нэг том дүүргийг Засаг даргагүй болгочихов. Үүнийг юу гэж ойлгох вэ.

Н.Алтанхуяг бол АН-ын түүхэнд хамгийн удаан буюу 819 хоног Засгийн эрх барьж найзуудынхаа хоронд хордож огцорсон Ерөнхий сайд. Тэр үед АН-35, МАН-26, “Шударга ёс” эвсэл-10, бие даагч-2 гишүүнтэй байхад 66 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож 36-ийнх нь саналаар огцруулж, оронд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихоод МАН-ын Бага хурал дээр захиа бичиж Засгийн газартаа урьж байв. Харин Н.Алтанхуяг энэ гашуун түүх, ингэж “заналтай зуруулсан” Засгийн газар яаж бужигнадаг, хаана, хэнд ханддагийг одоо зөвлөж суугаа биз ээ. Түүний Засгийн газар олон сайн ажил хийсэн. Гэхдээ үүнийг нэг настай Засгийн газартай харьцуулах хэрэггүй. Бас “Нэг настай” Засгийн газар нь “өндөр настныхаа” тарьсан алдаа гэмийг засахад чамгүй хугацаа, хөдөлмөр зарцуулж байгаа ч түүнийгээ улстөржүүлж ярихгүй байгаа шүү.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны 10 дугаар сарын 26-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан” /худалдан авсан/ гэх асуудлыг хэлэлцэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоныг дагуулан очиж шинэ парламентын гишүүдийн тавьсан бүх асуултад бүрэн хариулсан. Хамгийн их дайрч давшилсан асуулт тавьсан, тэр нь бараг байцаалт болж хувирсан нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байлаа. Мөн “гол дүр” УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Арилжааны банк Монгол төрийн дээр гарчихлаа”, “Орхон Та яагаад томроод байгаа юм бэ” хэмээн мөнөөх “худалдан авалтыг” шүүмжилж байв. Тэднийхээр бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг Монголын талд авчирсан нь дур мэдсэн хэрэг, буруу үйлдэл байсан бололтой.

Одоо “гарын үсэг зурсан 30” гишүүн дараагийн Засгийн газарт сайд болохгүй гэцгээж байгаа. Тэгвэл “Чи миний гавьяагаар сайд болсон” гэж дарамталж болох төлөөллөө дараагийн Засгийн газарт оруулах бололтой. Тэр тусмаа 65 суудалтай МАН, 10 хүрэхгүй суудалтай АН-ыг “Хамтарсан Засгийн газарт урих магадлалтай” байгаа нь ч “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын асуудалтай холбоотой байж мэднэ.

Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 30 нь Ерөнхий сайдыг огцруулахаар саналаа өргөн бариад байна. Тэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол Засгийн газар муу ажиллаж байгаагийн илрэл” гэж, концессийн гэрээ байгуулах эрх олгож УИХ-ын бүрэн эрхэд халдлаа гэж, хүүхдийн мөнгийг “ялгаварлан гадуурхахгүй олголоо” гэж огцруулахаар саналаа өргөн барилаа.

УИХ-ын дарга, МАН-ын даргаа эзгүйчилж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг алгасаж сөрөг хүчний удирдлагад өргөн барьсны учир юу болох, үр дүн хаашаа эргэх вэ гэдгийг харж л байя. Гэхдээ 65 суудал авсан үедээ АН-ынханд “Хамтаръя” гэсэн санал тавибал, бас ямар нэг тийм амлалтаасаа буцвал, тэдгээрээс өмнө 30 гишүүнээс чинь зарим нь кноп дарахдаа бодлоо өөрчилбөл тун сонирхолтой кэйсийг түүхэнд үлдээнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Unen teneg 65 (August 24, 2017 4:53:18 pm )

    Unen teneg garuud yumaa ene 65 . Ard tumen enge gej songoogui l baina daa

  • иргэн (August 24, 2017 5:13:01 pm )

    миеэ өөрөө л зугтсан шүү дээ. тэгээд унагах мөрт ялгаа юу байхав дээ.

  • Иргэн (August 24, 2017 6:35:50 pm )

    Ямартай ч засгийг огцруулах гээд байгаа нь улс орноо, ард түмнээ бодсон хэрэг биш, өш хонзон л байгаа, засаг жаахан мөнгөтэй болсон бол бас нэг зүйлийг л хувааж идэх гээд байгаа энэ 30

  • ЗОЧИН (August 24, 2017 7:01:44 pm )

    Хаяа яасаан үнээн үг баа.Үхэрнүүд мөргөлдөх тусмаа манайд сайн баа

  • zochin (August 24, 2017 8:17:51 pm )

    MUNDAG BNA ENE UED AEDCHILSAN NAM HUN SHIG HARIULT UGLUU ZUV ODOO ZASAG TOGTVORTOI BH HEREGTEI TA BUHEN TOM UHAAN ZARLAA BAYAR HURGEYE TER 30 BOL HOG SHAAR BOLJ TAARLAA BI NYAMDORJID ITGEDEG BAILAA JUJIGCHIN UM BAINALDAA .

  • zochin (August 24, 2017 8:21:18 pm )

    ZASAG TUR MINI YDAJ JILIIN DARAA SOLIGDOO BID YADARCH BNA SHUU

  • Anonymous (August 25, 2017 12:47:38 am )

    ОДОО ИНГЭЖ ХУДРАГАГҮЙ ЗАГНАЖ БАЙГАА ХҮМҮҮС ЦААШИД ЭНЭ ЗАСГААСАА ИЛҮҮ БАЙЖ ЧАДАХ УУ? ТҮҮНИЙ ОРОНД ЗҮГЭЭР Л ИХ ХУРЛАА ТАРААХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛААЧ. ТЭГЭХ ХОНШООРТОЙ ГАРЫН ҮСЭГЧИД БАЙХГҮЙ БИЗЭЭ

  • Монгол (August 25, 2017 9:09:12 am )

    Олигтой засаг хэрэгтэй Байна. Их хурлаас биш жинхэнэ мэргэжлийн засаг байгуулж чадвал Харин дордуулж орхивол тэгээд л будаа болнодоо хеерхий

  • бат (August 25, 2017 1:17:09 pm )

    )

    Алтанхуяг АНыг МАХНам буюу НЭнхбаярын доогуур хийснээс МоАХыхны дургүйг хүргэж унасан юм Баттулга тэр үед МоАХны дарга байсан одоо ч хэвээрээ байна

  • ЗОЧИН (August 25, 2017 3:23:46 pm )

    Өөрөө ингэхэд хэний тал вэ. Нурууг хугалав ч гэх шиг. Сөрөг зүйл бичихдээ гаргууд юмаа.

  • Зочин (August 25, 2017 5:24:25 pm )

    Ойлгосонгуй. Их хурлын дээ дарга Нямдорж нь байхад яагаад Санжмятавд ерген барьж байгаа юм бол. Гарын усэг зурсан 30 юу сэдээд байна даа.

  • иргэн (August 25, 2017 7:04:28 pm )

    Zasgiin gasraa demjij ajillaach ee man -aan .

  • zochinzochin (August 26, 2017 12:47:09 am )

    донгож нэг жил болж байна цаашдаа очноон ажил байна. заавал огцруулах гээд байгаа нь ойлгомжгуй байна. Огцруулна гээд байгаа шинэхэн залуучуудыг ард тумэн сонгосон. Та нар эх орноо бодоод жаахан ч гэсэн жудагтай бай л даа. Гадаад улс оронд ч гэсэн монголчууд байнга засгийн газраа огцруулаад байдаг улс орондтой хамтарч ажиллах уу. Одоо ард тумэнд эх орон ард тумнийхээ толоо шударга ажиллаж сайхан амьдралын толоо зутгэх хэрэгтэй. Одоо хоорондоо хэрэлдэхээ болимоор юмаа . Арай ч дээ.

  • Dulam (August 26, 2017 10:59:22 am )

    Sanjmyatav guau estoi zuv helj Nyamdorj gazart unalaa shuu Hurelsyhteigee hutultsuud yavaach surhii um bnale shde kkk

  • Dulam (August 26, 2017 11:03:05 am )

    shinehen zaluysig yannziin siireg sain setgej tur zasagta unench zutgeh um bodson ugui um bna bas l ungu mungu alban tushaalin soliorol boljee dahij buu uzegd ta 30 daraagiin udaa garahgui um bna Uchralig ovoo tulhtai huu bolovuu gesen chi ch buruu l hudulluuduu aav chin zuvulsungui yu uhaan muutai huuhed umdaa.

  • Dulam (August 26, 2017 11:05:08 am )

    Za aav eejin mini shutej yavsan nam uchiraa sain olno bizdee bi bol hundlunguus harj buhimdaj suuna .Amjilt hyseye har tsagaanaa zuv yalgah bizdee.

  • zo (August 26, 2017 11:42:43 am )

    ийм үг чулуу хаясан ажилгүй авгай хүүхнүүдийг авч хэлцээд яах вэ.

  • зочин (August 26, 2017 4:58:51 pm )

    Янтгар хатан зарга шүүхгүй гэдэг шиг энэ мэт,харах царайны ,,ИЛҮҮ,,авгай зэс хошуу бэлүүдээд юухэв, ДУТ.КККК

  • Mart (August 26, 2017 8:23:05 pm )

    Ardchilal manai ulsad khugjij baina geh baikh daa.Shudraga nertei,khulgaichuudiin niigem yum daa…

  • П (August 27, 2017 12:20:12 am )

    2дугаар ээлжийнхээ хоолондоо гэж ХҮРЭЛСҮХ Ч ДЭЭ ТААРСАН ТААР ШУУДАЙДАА

  • zochin (August 27, 2017 1:42:44 pm )

    MAN n ene ZG g ogstruulakh bichgiig namiin dargaa baikhgyid AN d eglee. Ed nar UIKH d suugaad er ni hkeruulees eer yu ch khiigeegyi , ard tumen hkiisen ajlaa bugd tailagnaachee Neg jild ZG bas ajil khiij bna, Kharin meregjliin bus, ajlaa meddeggyi, hkiij chaddaggyi said naraa l eerchlekh biz, odoo ebel bolloo daarch ydarch bna, Makh bukh baraanii uniig ene 30 hkunees asuuj yagaad une nemegdeed bna, Yduu tetgebriin bid yaj hkooltoi hkonokh be, Saran gerlee chi Khanuuliin shar bairuudaas gadna mash ikh ydarch amidarch byu hkumuusiin amidraliig deehs ni bolgood egeech….

  • Dondov (August 27, 2017 6:42:07 pm )

    UIX-gishuun, AN-iin gishuun Canj-Mytaviin talaar humuuc, alich namiinhan ih am caitai baidag. Canj-Mytav noen nuruutai, tulhtai, Medleg chadvartai ulc torch geed magtaad baidag argagui l unen dee. Iim zov bodoltoi shudarga omnoo tavican zorilgotoi gunduugui ulc torch, manai tord olon baigaacai. Nam erdooch hamaa algaa, ene huniig jinhene Mongoloo gecen ulc torch gej helehed buruudahgui bolov yy?!

antalya rent a car