antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2017 Comments are off

Махны шинэ зах зээл үүдээ дэлгэлээ

нийтлэсэн Admin

-Долоо хоног тутам мах худал­дан авах санал Иранаас тавьжээ-

Нарлаг Иранд монгол хонины мах худалдана. Төв Азийн Монголын хүнс Ойрхи Дорнодын хэрэглэгчдэд хүрэхэд ойртлоо. Манай улсын “Eco food trading” компани Иран улсад 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулжээ. Үүний эхний ээлж болох хонины 42 тонн мах ачсан цуваа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дарханаас хөдөллөө.

Ингэснээр мах үйлдвэрлэлд шинэ зах зээл үүдээ дэлгэлээ.

“Eco food trading” нь Иран улстай гэрээ байгуулж, Дарханы “Дархан мийт фүүд” компанийн үйлдвэрт махаа бэлтгэн, нийлүүлж буй нь энэ. Иран улсаас их хэмжээний мах тогтмол худалдан авах сонирхолтойгоо илэрхийлжээ.  Тодруулбал, тус улс долоо хоног тутамд 4000 тонн мах онгоцоор авах саналтай аж.

Монгол Улс уг махыг исламын шашны уламжлалт халал аргаар бэлтгэж байгаа. Монгол Улсад  “Дархан мийт фүүд” болон “Мах маркет” компани халал аргаар мах бэлтгэх зөвшөөрөлтэй. Тиймээс ч “Eco food trading”-ээс гадна “Мах импекс” 120 гаруй мянган төлөг экспортлохоор бэлтгэж байна.

Ойрхи Дорнодын нөлөө бүхий улс болох Иран нь бидний хувьд онцгой зах зээл. Газрын тос, байгалийн хийн нөөцөөр баян энэ улс 80 орчим сая хүн амтай. Иргэдийнх 99 хувь нь исламын шашинтай. Тиймээс шашны зан үйл багтсан халал аргаар бэлтгэсэн махны эрэлт өндөр байдаг аж. Манайд энэ аргаар мах бэлтгэх зөвшөөрлийг  Монголын Мусламан  шашинтны нийгэмлэгээс олгодог байна. Ингэж бэлтгэсэн махны үнэ нь ОХУ, БНХАУ-ын экспорттой харьцуулахад яльгүй өндөр байдгийг “Дархан мийт фүүдс” компанийн гүйцэтгэх захирал М.Энхбаатар хэллээ. Тус компанийн  үйлдвэр нь нэг ээлжинд 1500 бог мал, 350 бод мал нядлах хүчин чадалтай. Өдөрт 20 тонн мах ангилж, савлах бо­ломж­той аж. Тус компанийн үйлдвэрт Ираны мэргэжлийн хя­налтын байцаагч ажиллаж бай­гаа. Ирэх наймдугаар сараас эхлээд  ОХУ руу адуу болон үх­рийн мах нийлүүлэхээр төлөвлөж байна.

Иранаас гадна бусад улстай хийж буй махны худалдаа урагшилж байна.  Манай улс одоогоор ОХУ, БНХАУ, Япон, Казахстан зэрэг орнуудад мах нийлүүлж байгаа. Экспортын хэмжээ нь жилд 10 орчим тоннд хэлбэлзэж байна. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дээгүүр бичигддэг Монгол Улс жилд  160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн дүн бий.  Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөлөөс үхэр болон адууны махны экспортод квот тогтоосон. Тодруулбал, жилд үхрийн 30, адууны 20 мянган тонн мах нийлүүлэх эрхтэй. Харин богийн маханд квот тогтоогүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн БНХАУ-д айлчлах үеэрээ хорио цээрийн хяналтын талаар урд хөршийн талтай хэлэлцсэн.

Өнөөдрийн байдлаар дотоо­дод махны чиглэлийн 50 ор­чим үйлдвэр ажиллаж байна. Сал­­ба­рын яамнаас энэ тоог нэмэг­дүүлэхээр зорьж буй. Үүнээс гадна монгол малыг эрүүл­­жүү­лэхээр зорьж байгаа. Үүнийг ч үйлд­вэрлэгчид дэмжиж байна.

Тухайлбал,  “Дархан мийт фүүдс” компанийн гүйцэтгэх захирал М.Энхбаатар “Монгол малыг эрүүлжүүлсэн тохиолдолд махны экспорт үлэмж хэмжээ­гээр ахих боломжтой. Мах боловс­руулах үйлдвэ­рүүд ч үүнд бэлэн байна. Сүү­лийн нэг жилийн хугацаанд салбарын яамнаас  “Мал эрүүл­жүүлэх үн­дэсний хөтөлбөр боловс­руулан, энэ чиглэлд зориг­той бөгөөд дорвитой ажиллаж байна. П.Сэргэлэн сайдын бод­логыг дэмжиж байна” гэв.

Ийнхүү манай махны салбарт шинэ зах зээл үүдээ нээлээ. Энэ эрчээрээ Ирантай махны худалдаагаа өргөжүүлэх боломж монголчуудын өмнө бүрэн байна. Махны экспорт ялангуяа хөдөө аж ахуйн салбарын орлогыг нэмэгдүүлснээр олон тулгуурт эдийн засгийг цогцлооход нэг алхам ойртоно гэж албаныхан үзэж байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эдийн засгаа солонгоруулах тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн хоёр салбарыг хөгжүүлэхэд анхаарч буй.  Иран улс руу махны экспорт хийснээр исламын шашинт орнуудад монгол малын махыг таниулах боломж бүрдэх аж.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:  Булангийн орнууд руу экспорт хийхээр төлөвлөж байна

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгээс зарим зүйлийг тодруулаа.

-Иранд мах экспортолсны ач холбогдолыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд хийж буй ажлын нэг нь Иран улс руу мах экспортлох.  Тус улс харьцангуй ашигтай зах зээл тул долоо хоногт тутамд  онгоцоор мах авах санал тавьсан. Манай махны үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас цаашид үйлдвэрүүдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын эдийн засагт орлого нэмэх, малчдын хөдөлмөр үнэлэгдэх цаг болсны илрэл. Монгол Улсын үе үеийн Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсны үр дүн. Цаашид махаа тогтвортой  экспортолж чадвал монгол махны үнэлэмж дэлхийд дээшилж, Монгол Улсын эдийн засагт оруулах үр өгөөж нь нэмэгдэнэ.

-Иранаас өөр ямар улсад экспорт хийх вэ?

-Персийн булангийн орнууд руу экспорт хийхээр төлөвлөж байна. Судлаачдын хэлж буйгаар жилд махны экспортоос 3.8 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Гэвч бидэнд олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэр, чанарын батал­гаат лаборатори мөн ма­лын өвчин гээд олон сорилт бий. Тиймээс эдгээрийг шийдэж чад­вал монгол мах дэлхийн зах зээлд гарна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжихээр малыг эрүүлжүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээрийг худалдааны түнш орнуудтай байгуулж буй. Ингэснээр  олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, хони­ны махны хэрэглээ бүхий исламын шашинтай орнуудад экспортлохоос гадна дэлхийн бусад оронд ч махны экспортоо төрөлжүүлэн нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

-Шинэ үйлдвэрийн тухайд?

-Мах боловсруулах үйлдвэрийг тодорхой бүс нутагт барих, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлуудыг эхлүүлсэн. Тодруулбал, мах боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх 20х100 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Австрийн хөрөнгө оруулалтаар Увс аймагт шинэ үйлдвэр нээсэн. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалт­тай Өвөрхангай аймагт махны үйлдвэр байгуулж байна. Энэ намарт багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car