antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2017 Comments are off

Ажил хэргийн харилцааг сайжруулах 13 зөвлөмж

нийтлэсэн Admin

Нийтлэлч: Бэвэрли Флаксинтон (Beverly Flaxington) нь сэтгэл судлаач мэргэжилтэй бөгөөд карьер болон бизнесийн зөвлөгчөөр ажилладаг. Тэрээр Бусад хүнийг ойлгох нь: Хүн төрөлхтний зан авирын 5 нууц, Хүссэн зүйлээ олж авахын тулд хийх хэрэгтэй 5 үйлдэл гэх зэрэг 5 ном зохиосон билээ.

Карьерийн амжилтын 99 хувь нь удирдах албан тушаалтан, хамт ажиллагсад, харилцагч болон үйлчлүүлэгч нартайгаа харилцах  чадвараас шалтгаалдаг байна. Өөрөөр хэлбэл та бусадтай сайхан харилцах зөв дадал зуршлыг  бий болгосноор карьерийн амжилтанд хүрч чадах болно.

Иймээс таныг карьерийн амжилтанд хүрэхэд түлхэц болох 13 дадал зуршлыг доор дурдлаа.

  1. Бусдын санаа бодлын эсрэг зогсохдоо маш хянуур бай.
    Тэсвэрлэшгүй зан авиртай хүнтэй харилцахад хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй, маргалдах эсрэг байр сууринаас хандмаар санагдах үе байдаг.  Та тухайн үед маш нухацтайгаар бодож байж, хариу үйлдэл үзүүлж сураарай.
  2. Таамаглалд найдах хэрэггүй.
    Аливаа зүйлийг зөвхөн өөрийнхөөрөө таамаглах нь харилцан үл ойлголцол болон борлуулалт, бизнесийн гэрээ хэлэлцээрээ алдахад хүргэдэг. Иймээс сониуч зангаа нэмэгдүүлж, аливаа асуудлыг  харилцан нээлттэйгээр харахыг хичээ. Бусдын юу бодож, хүсч байгааг таах гэж оролдсоны хэрэггүй. “Яагаад” хэмээх асуултыг байнга асууж байгаарай.
  3. Байгууллагын соёлдоо анхаарал хандуул.
    Ихэнх хүн байгууллагын соёл, хүрээлэн буй хүмүүсийнхээ дохио зангаанд ач холбогдол өгдөггүйгээс өөрийгөө зөв зүйл хийж байна  гэж эндүүрдэг.
    Таны хүрээлэн буй орчинд юуг хүлээн зөвшөөрч болохуйц, юуг болохгүйг маш анхааралтай ажигла.
  4. Бусдыг өөрчлөх гэж оролдохоо зогсоо.
    “Өөрийн толгой дээрх бухлыг харалгүйгээр
    Бусдын толгой дээрх өвсийг харна.” хэмээх үлгэрээр, бусад хүний жижигхэн алдааг дөвийлгөх амархан байдаг. Бусад хүн алдана уу яана вэ? танд ерөөсөө ч хамаагүй, өөрийгөө л хичээж амьдар.
  5. Харилцахад хүнд хүмүүсээс зайлсхий.
    Та харилцахад хүнд хүмүүсээс зугатааж хэдий чадахгүй ч, тэд таныг стрессдүүлэх, сэтгэлээр унагах боломжийг бүү олго.
  6. Харилцааны ур чадвараа нэмэгдүүл. 
    Хичнээн хичээнгүй ажилтан хэрнээ, амжилтанд хүрдэггүй хүмүүс байдаг. Та гярхай байж, бусдаас суралцах, өөрийн харилцааны болон бусдыг ойлгох чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй.
  7. Бусдын яриаг бүү тасал.
    Харилцаа холбоогоо сайжруулах хамгийн шилдэг арга бол тухайн хүнээ ярьж дуустал саад бололгүйгээр анхааралтай сонсох билээ.
  8. Гайхалтай ажиглагч бай.
    Бусдын үйлдлийг сайтар ажигла. Бусдад тусч, бусдын төлөө санаа тавигч, бусдад гараа сунгагч нэгэн болохыг хичээ.
  9. Мэдлэгийн хүрээгээ тэл.
    Тархиндаа орж буй мэдээлэл, мэдлэгээ сайтар тунгааж, түүндээ шүүлт хийн, нарийн сайтар боловсруул. Сэтгэлгээгээ тэлж, дэлхий ертөнц зөвхөн танд зориулагдаагүй гэдгийг санаж яваарай.
  10. Уур хилэнгийнхээ өдөөгч хүчин зүйлсийг тодорхойл.
    Хэн нэгэн эсвэл ямар нэгэн үйлдэл таныг бухимдуулдгийг бодож үзэн, тэрхүү зүйлсэд хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэхээ сайтар тунгаа.
  11. Өөрт буй үнэт чанараа илэрхийл.
    Та хамт ажиллагсад, харилцагчид болон хэрэглэгчдийнхээ ажил, амьдралд ямар тус нэмэр болж чадахаа үйлдлээрээ нотлон харуул.
  12. Сөрөг бодлоо авч хая.
    Танд тулгарсан асуудлууд болон хэн нэгэнтэй харилцах явцдаа хэлсэн үгс, гаргасан сөрөг үйлдлүүд тань таны харилцаа холбоонд нөлөөлж байна уу? Та  тэрхүү сөрөг бодлоо авч хаян, дахин сөхөх хэрэгггүй.
  13. Өөрчлөлт хий.
    Та өөрийн карьер болон ажлын байран дах харилцаа холбоонд гарч буй хүндрэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн засаж залруулахад хүчин чармайлт гарга.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car