antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2017 Comments are off

Д.ТАМИРЫН НАЧИН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМД Н.ТҮВШИНБАЯР ЗААН ТҮРҮҮЛЭВ

нийтлэсэн Admin
Д.Тамирын начин цолны мялаалга наадамд Н.Түвшинбаяр заан түрүүлэв

Булган аймгийн Бүрэгхангай  суманд Монгол Улсын начин Д.Тамирын цолонд хүндэтгэл үзүүлэх баяр наадам боллоо.  Долдугаар сарын 27-28-нд болсон уг наадмаар Бүрэгхангайчууд уран мэхийг уралдуулж, эрхий  мэргэн цэцээ шалгаж, хийморт хүлгүүд нь шандас сорин нааджээ.

Монгол Улсын начин Д.Тамирт хүндэтгэл үзүүлэхээр УИХ-ын гишүүн Ч.Бат-Эрдэнэ болон Булган аймгийн удирдлагууд, Монгол Улсын заан Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд хүрэлцэн ирсэн байна.

Монгол Улсын  шинэ начин Д.Тамирын  цолыг Бүрэгхангай сумын ЗДТГазар  10 сая төгрөг, Булган аймгийн ЗДТГазар 5 сая  төгрөг, “Булган хан”  дэвжээнээс  хоёр өрөө байр, Ай Ар Би ХХК /ARB Mongolia  LLC/-аас  “Прадо-150” маркийн авто машин, Д.Тамирын нагац  ах  азарга  адуу, аав Дармаа нь иж  бүрэн хэрэглэлтэй эмээл хазаартай  хүлэг морь, ээж Болормаагийн нь найзууд таван ханатай гэрээр тус тус мялаажээ.

Наадмын үеэр хамгийн үзэмжит “Хос морьтон”  “Хэн сайн айраг уух вэ?”  зэрэг үзэгчдийг хөгжөөсөн сонирхолтой уралдаан тэмцээнүүд болсон байна.

Хүчит бөхийн барилдаан

Наадмын эхний өдөр сумын цолтой болон залуу  бөх  нийт  128  зодоглолоо.  Уг барилдаанд  Бүрэгхангай  сумын залуу  бөх М.Гармаа  түрүүлж  “Сумын заан”  цол, Хишиг-Өндөр сумын залуу бөх Ц.Мөнхбаяр үзүүрлэж,  “Сумын начин”  цолоор эр бяраа  мялаасан байна. Хоёр дахь улс, аймгийн цолтой  64 бөх  зодоглож, Монгол Улсын заан Н.Түвшинбаяр түрүүлж, Монгол Улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Хурдан морины уралдаан

Бүрэгхангай  сумын зон  олон  сүргийн манлай  эрдэнэт адуугаа  хоёр түмд хүргэж, “Хоёр түмэн адууны баяр”-аа  төр улсын их баяр, Монгол улсын начин Д.Тамирт хүндэтгэл үзүүлэх баяртай  давхцуулж баяр дээр баяр нэмлээ. Үүнд нь аймгийн ЗДТГ-аас  баяр хүргэж, өргөмжлөл гардуулсан юм.  Наадмын чимэг хурдан морины уралдаанд 6 насны  нийт 298 хурдан хүлэг шандас сорилоо. Үүнээс  азарга  47, их нас 74, хязаалан 48, соёолон 58, шүдлэн 71, даага 38 уралдлаа.

Эрхий  мэргэд цэцээ шалгалаа 

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадам, Монгол улсын начин Д.Тамирын цолонд хүндэтгэл үзүүлэх, сүргийн манлай  адуугаа  хоёр түмд хүргэсний баяр наадмын сурын харваанд МУ-ын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Улсын мэргэн Д.Норжмаа тэргүүтэй  эрэгтэй 16, эмэгтэй 15, хүүхэд 17 орж  цэц мэргэнээ  сорилоо. Эрэгтэй  сурын харваанд  Спортын мастер Л.Эрдэнэбат,  эмэгтэй  сурын харваанд МУ-ын мэргэн Д.Норжмаа, хүүхдийн эрэгтэй  харваанд Ш.Амарболд, эмэгтэй харваанд  Б.Долгоржав нар түрүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car