antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2017 26 comments

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр тодорч эхэллээ

нийтлэсэн Admin

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч зөвлөхүүдийн багаа бүрдүүлж эхэлжээ. Хамгийн түрүүнд түүний сонголтод өртсөн хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг.  Тэрбээр улстөрийн болон ахлах зөвлөхийн албанд томилогдоод байна. Улстөрийн хийгээд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж, АН-ын нэр хүндийг  өргөсөн олон бүтээн байгуулалтын авторын хувьд түүний туршлага мэдлэг  Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг тулах цэг байх нь гарцаагүй. Тэгээд ч нэг засгийн газар хамтран ажиллаж, бас Ерөнхийлөгчийн сонгуулийн буухианд хамтдаа өрсөлдөж байсан болохоор энэ хоёр эрхмийн хувьд гар сэтгэл нийлж ажиллах бүрэн боломжтой.

Өөр нэг зөвлөхийн сураг гараад байгаа нь УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Р.Бурмаа. Тэрбээр Ерөнх ийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн зөвлөхөөр ажиллах юм байна. Р.Бурмаагийн хувьд МоАХ-ны гишүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгын  хамгийн ойрын хүмүүсийн нэг. Тэр Сонгогчдын боловсрол төвийн тэргүүнээр олон жил ажиллаж байгаа. Нэг үгээр хэлбэл иргэний нийгмийн чиглэлээр ажилласан туршлагыг нь харгалзан үзсэн бололтой.  Түрүүчээсээ эхлэн дуулдаж байгаа зөвлөхүүдийн дунд яруу найрагч Ц.Хулангийн нэр бас үе  үе хавчуулагдан яригдаж байна. Гэхдээ энэ  тийм ч баттай мэдээ биш. Ц.Хулангийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгыг идэвхтэй дэмжиж ажилласан болхоор иргэдийн зүгээс түүнийг эчнээгээр зөвлөхийн албанд “томилоод” байж мэдэх юм.

Ерөнхийлөгчийн маш чухал гэж тодотгож болох  хуулийн болон гадаад бодлогын зөвлөхүүд хэн байх нь одоогоор тодорхойгүй байна. Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэр түлхүү дуулдаж байгаа.  Ц.Сүхбаатарын хувьд мэргэжлийн дипломатич, мэргэжлээрээ олон жил дагнан ажиллаж, гадаадын хэд хэдэн оронд Монгол улсаа төлөөлөн ажиллаж байсан бэлээхэн туршлага дадлагатай гэдгээрээ илүү оноо авах магадлал өндөр.

Харин хуулийн бодлогын зөвлөхөд одоо хүртэл хэн нэгний нэр дуулдаагүй байна. Ерөнхийлөгч бол хууль санаачлах эрх бүхий субъектийн хувьд  хуулийн зөвлөх нь сайн хуульч төдийгүй УИХ-ын танхимд  Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулах  ур чадвартай нэгэн байх учиртай.

Ерөнхийлөгчийн зөвлөхийн багт шинээр дуулдаж байгаа нэг нэр бий. Тэр бол  Ө.Шижир гэх залуу. Тэрбээр эдүгээ  Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргар ажилладаг гэх мэдэлэл байна.

Ө.Шижир нь Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан аж.

Ерөнхийлөгчийн ажлын албанд зөвлөхүүд чухал байр суурь, үүрэг рольтой. Ойрын үед зөвлөхүүд томилогдож ажилдаа орох бололтой.

П.Булган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (July 26, 2017 9:04:09 pm )

    Женко ийм намхан юмуу, алтанхуягаас чүт чүт өндөр юм. АН ыхан давжаа бие шигээ сэтгэдгийн биш биздээ. Уг нь бие жижиг ч бэлчээр том гдг дэ ккк

  • Anonymous (July 26, 2017 9:05:09 pm )

    Туслахууд нь авах юм алгаа. Өөрөө мэдлэг боловсрол дутуу туслахууд нь бас тийм бол яаж улс орон өөдлөхөв

  • ЗОЧИН (July 26, 2017 9:28:06 pm )

    хөгжлийн бэрхшээлтэй нөхдүүдийн л баг болох нь дээ.

    • irgen (July 27, 2017 8:43:47 pm )

      yasan hyn doromjloh durtai malnuud ve, hooson tolgoitoigoo gaihuulah umaa,,,,hogjiltei orond ta nar hyn ingej bie byaldraar ni doromjilvol shorond orno shyydee, mongold bas udahgui tiim boloh estoi, ,,,,,

  • zochin (July 27, 2017 9:12:39 am )

    хөгжлийн бэрхшээлтэй нөхдүүдийн гэж харьцуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүн биш гэж хэлсэнтэй адил байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүнд чинь хүний мөн чанар оршиж байгаа даа.

  • иргэн (July 27, 2017 10:50:49 am )

    Xvn nam unduruur dvgneed baixaa bol dyygvi shvvmjilj syyxaar ajil xii.yxaanaar alsiin xaraatai baij ajil xiideg ym.undur nam bn yy nuluuluxgvi.zvb tulubluguu zvb zam xeregtei bj bno.manaixan yasan ux xvn dooglno be.yu xuuj chadaxgvi bj.dyygvi bsan deer ulvv ym yardag zalyysaa.

  • зочинзочинзочин (July 27, 2017 10:55:09 am )

    ерөнхийлөгчииг та нар боловсролгүй гэж гойчлоод байх юм нэгэн цагт Герман 3 р рейхийн удирдаг гуталчин шар айрагний мөн мухлагий эзэнгээд дунд зарим нь бүүр боловсролгүй л байсан биздээ. тэрний дэргэд манай хүн дажгүй шш дээ

  • Зочин (July 27, 2017 12:41:57 pm )

    Улс орныг ч самарах нь дээ Баттулга ч энэ хэдэн төрөөс идэж ууж хагартлаа баяжсан хүмүүсээс өөр чадвартай хүн алга уу ?

  • зочин (July 27, 2017 2:07:06 pm )

    Эд улс оронд гай л болох байх даа, бага л гай болбол уул нь ард түмэнд хэрэгтэй юм даа,,,,,Өнгөрсөн 4 жил шиг хүний цэвдэг сэтгэлээр хандвал ард түмэн улам л ядрах байх шүү,
    Одоо ажлаа эхлэж байгаа байдал нь өш хонзон авах гэсэн, явуургүй л зүйл ажиглагдаж байна шүү

  • irgen (July 27, 2017 2:28:27 pm )

    MAN-Miegomboton.Sandui manduidaa moljuuleed molhoj balhdaa taarsan malnuud ih bainaa

  • zochin (July 27, 2017 4:20:19 pm )

    Gui yahav, turiin mekhanizm yaj ajillaad baidgiig meddeg humuus l bagt ni orj baij yaj temtsehee medeh baih daa. Tegehgui bol neeh tsagaan gartan hudlaa yarisan humuus orood irvel yum hiij chadahgui l baih daa, onoldohoos tsaashgui. Odoo Huuliin sain zuvluh l heregtei baina daa. X.Battulga guain huvid ajil amidraliin turshlaga, bolovsrolooroo M.Enkhboldiig hol hayah hun gej bodoj baigaa shuu!!! Odoo ajlaa hiihed ni buu saad bolj, gonginotsgoo!!! Uursdiigoo muuhai buu haragduul!

  • БАТАА (July 27, 2017 4:59:18 pm )

    Урдуур хойгуур гүйхдээ сайн албан тушаалын хэнээтэй Алтанхуяг хэрэггүй дээ,Ухаалаг бус хүн Үүнээс арай шудрага тууштай ажил хэрэгч Бат-Үүл дээр байсан юм. Алтанхуягийн өндөр албан тушаал хашихдаа элдэв луйвар арга саамаар гарч ирдэг булхай луйварт их холбогдож мэднэ шүү .Ийм хүнийг томилчихлоо. Тэнд жинхэнэ ажил хийдэг шудрага хүмүүс хэрэгтэй

  • Bold (July 27, 2017 7:21:39 pm )

    Uutsan bnshdeeeeeeeee Ene Aagi ah.

  • ззочин (July 28, 2017 8:35:46 am )

    Баттулга хүнээ мэдэж байгаа байлгүй ажилна унвал өөрийхнэ нэр төрд муу юм болно шүү дээ олон жил цуг ажилсан хүн хүнээ мэдэж байгаа байлгүй харжил байя

  • songogch (July 28, 2017 10:16:29 am )

    Erunhiilugch mine Tamgiin dargaa nam bus huneer tomilvol ih sain daa

  • zochin (July 28, 2017 12:57:23 pm )

    ерөнхийлөгчийн багаас хамгийн зөв сонголт нь З.Энхболд маш няхуур ухаантай хүн харин энэ алтанхуяг ёстой биш шууд л ой гутаж байна

  • БАТАА (July 28, 2017 11:59:00 pm )

    Ажлаа мэддэг зарчимч хүмүүсийг сонгоосой. Төрийн ажлын төлөө яваж чаддаг хэлтэй боловсролтой хүмүүсийг сонгомоор юмдаа. Ажлын төлөө өөрийгөө золиослож чаддаг хүмүүс чухал

  • зочин (July 29, 2017 11:23:22 am )

    Амжилт хүсье.Маш туршлагатай зөв хүмүүс яригдаж байна.Муу хэлүүлэхээргүй,, хүмүүс шүү ,их ч юм хийсэн.Харин МАН,МАХН 2 20 жил Засаг бартчихаад юу ч хийсэнгүй Монголд авлигыг цэцэглүүлж,төрийн албыг саяас тэрбум болтол үнэлж Монголын төрийг ч ёстой нэг самарч дууслаа.МАН-МАХН тарвал таарна.Нэр хүнд нь навс уналаа.сонгуулийн өдөр МАН-н гудамны хэсгийн ахлагч нар айлаар гүйж мөнгө тараах ажил хийж айлаар гүйж 40000-60000 төгрөг иараагаад ч хүн нь гарсангүй.

  • зочин (July 29, 2017 11:23:22 am )

    Амжилт хүсье.Маш туршлагатай зөв хүмүүс яригдаж байна.Муу хэлүүлэхээргүй,, хүмүүс шүү ,их ч юм хийсэн.Харин МАН,МАХН 2 20 жил Засаг бартчихаад юу ч хийсэнгүй Монголд авлигыг цэцэглүүлж,төрийн албыг саяас тэрбум болтол үнэлж Монголын төрийг ч ёстой нэг самарч дууслаа.МАН-МАХН тарвал таарна.Нэр хүнд нь навс уналаа.сонгуулийн өдөр МАН-н гудамны хэсгийн ахлагч нар айлаар гүйж мөнгө тараах ажил хийж айлаар гүйж 40000-60000 төгрөг иараагаад ч хүн нь гарсангүй.

  • зочин (July 29, 2017 11:23:22 am )

    Амжилт хүсье.Маш туршлагатай зөв хүмүүс яригдаж байна.Муу хэлүүлэхээргүй,, хүмүүс шүү ,их ч юм хийсэн.Харин МАН,МАХН 2 20 жил Засаг бартчихаад юу ч хийсэнгүй Монголд авлигыг цэцэглүүлж,төрийн албыг саяас тэрбум болтол үнэлж Монголын төрийг ч ёстой нэг самарч дууслаа.МАН-МАХН тарвал таарна.Нэр хүнд нь навс уналаа.сонгуулийн өдөр МАН-н гудамны хэсгийн ахлагч нар айлаар гүйж мөнгө тараах ажил хийж айлаар гүйж 40000-60000 төгрөг иараагаад ч хүн нь гарсангүй.

  • зочин (July 29, 2017 11:23:22 am )

    Амжилт хүсье.Маш туршлагатай зөв хүмүүс яригдаж байна.Муу хэлүүлэхээргүй,, хүмүүс шүү ,их ч юм хийсэн.Харин МАН,МАХН 2 20 жил Засаг бартчихаад юу ч хийсэнгүй Монголд авлигыг цэцэглүүлж,төрийн албыг саяас тэрбум болтол үнэлж Монголын төрийг ч ёстой нэг самарч дууслаа.МАН-МАХН тарвал таарна.Нэр хүнд нь навс уналаа.сонгуулийн өдөр МАН-н гудамны хэсгийн ахлагч нар айлаар гүйж мөнгө тараах ажил хийж айлаар гүйж 40000-60000 төгрөг иараагаад ч хүн нь гарсангүй.

  • Anonymous (July 29, 2017 7:52:57 pm )

    МАН гаа 20 иод жил харлаа, болохгүй юи болохоор АН руу буруугаа чихчихээд л, АН тай хамтарч байсан ньүнэн, АН ч 96 онд олонхи болж байсан ньүнэн гэхдээ тэд МАН шиг төрийн бүх яам тамгын газар, аймаг сум хот дүүрэгийн бүх шатандаа өөрсдийн бүрэн бүтэц бүрэлдхүүнээрээ ажиллаж байсан удаагүй юм шүү дээ. Одоо тэгээд ард түмэн цөхрөнгөө бараад л 2 удаагаа намын дотоод сонгуультайгаа нийлбэл бүр 3 ч удаагаа сонгуулийг Х.Баттулгад өглөө ш дээ, цаг хугацаа бүгдийг харуулах биз

  • БАТАА (July 29, 2017 8:14:31 pm )

    Монгол улсын нэг сайд гадаадад хуралд очоод орсын сайд сүйд болооод мэндлэх гэтэл хэлгүй дүлий хүн шиг танихгүй царайлаад зөрүү харан өнгөрөөж байсан тохиолдлууд бий шүү , Хэлтэй устай ажил хэрэгч хүмүүсийг томилохгүй бол хэрүүлч бүдүүлэг сайд нар чинь монголын нэрийг баастаж байна шүү цаана чинь

  • Anonymous (July 31, 2017 5:07:53 pm )

    Ард түмнийг өрөнд оруулсан ийм хүнээр /Алтанхуяг/ зөвлөхөө сонгож ажиллуулахаар улс орон, ард түмэн өрнөөс гарах уу Женко Баттулга ийм хүмүүсээр зөвлөхөө сонгож ажиллуулахаар Монгол улс сүйрэх юм байна даа арай өөр чадалтай хүн алга ,хуучин хүмүүсээр сонгож байхаар чадалтай залуучууд байж л байгаа даа сайн судлах л хэрэгтэй тэрнээс биш сонгуулийн ажилд сайн тусласан гэж шагнал маягаар албан тушаал амлаж болмооргүй санагдах юм. Шинэ ерөнхийлөгчийг их юм хийнэ гэж ард түмэн харж байгаа шүү….

  • даш (July 31, 2017 11:53:07 pm )

    Засаг ,нам хоёроо УНАГАСАН хоёр нөхөр дэргэд нь очижихсон байх юм . Юу л болдог болдоочих

  • nergui (August 03, 2017 1:38:06 pm )

    erunhii said asan bymbasuren guaig ydaj opon toonii bus zuwluhuuruu awaaraidaa burmaagiin hajuud hamaagui deer

antalya rent a car