antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 12, 2017 Comments are off

ШАГАЙН ХАРВААНД Ш.ОТГОНБАЯР АХЛАГЧТАЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЭВ

нийтлэсэн Admin

Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүлжээ.

Харин хоёрдугаар байрт Үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн Спорт сургуулийн баг, гуравдугаар байрт Дархан мэргэн Г.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг орсон байна. Харин дөрөвдүгээр байрт Үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Булган аймгийн баг оржээ.

Шагналт байранд Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг болон Багануур дүүргийн баг шалгарсан байна.

Энэ жилийн шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, Улаанбаатар хотын нийт 62 багийн 558 харваач цэц мэргэнээ сорьсон. Энэ жилийн харваанд Даяар дуурсах Дархан мэргэн 2, Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 32, Гарамгай мэргэн 31, Хошой мэргэн 29, Монгол улсын мэргэн 44, Харьшгүй мэргэн 24, Аймгийн гоц мэргэн 132 оролцож байгаа юм.

Нийт харваачдын 63.2 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид байгаа нь энэ жилийн наадмын нэг онлог бөгөөд шагайн харвааг сонирхон хичээллэх залуусын тоо нэмэгдэж буйн илрэл гэдгийг зохион байгуулагчид онцлов


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car