Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт маргааш буюу энэ сарын 7-нд болно. Санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөх юм. Эхний санал хураалт өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон хэдий ч гурван нэр дэвшигчийн аль нь ч 50+1 санал авч чадаагүй тул дахин санал хураалт болохоор болсон. Дахин санал хураалт болох өдөр хүртэл сонгуулийн сурталчилгаа явуулахгүй гэсэн боловч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн хууль зөрчсөн юм. Ингэхдээ тэрбээр Сонгуулийн тухай хуулийн хоёр ч заалтыг зөрчсөн байна.
Тодруулбал, Сонгуульд нэр дэвшигч эрхэм Сонгуулийн тухай хууль заасны дагуу ямар нэгэн амлалт өгөх ёсгүйг Сонгуулийн тухай хуулийн 67.4.3-т зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэхгүй хэмээн заажээ. Гэтэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад АН-ынхны зүгээс тодорхой иргэдийн өрийг тэглэж өгөх хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Харин нэр дэвшигч Х.Баттулга хүсэлтийг хүлээж авч, иргэдийн өрийг тэглэх даалгавар авлаа хэмээн мэдэгдсэн. Энэ бол Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эхний алхам юм.
Хоёрдугаарт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийг зөрчжээ. 125 дугаар зүйлийн 125.4.1-д банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх, 125.4.2.албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх ёстой хэмээн заажээ.
Гэтэл Х.Баттулгын эзэмшдэг компаниуд улсад 17 тэрбум гаруй төгрөгийн өртэй байгаа юм. Ямар компаниуд, хэчнээн төгрөгийг өртэй байгааг доорх зургаас харж болно.
Ийнхүү Сонгуулийн тухай хуулийн хоёр заалтыг зөрчсөн Х.Баттулга нь маргаашийн сонгуульд өрсөлдөх гэж байна. Өрсөлдөх өрсөлдөхдөө ард түмэнд байж боломгүй амлалт өгч байгаа юм. Гэхдээ түүний энэ их өр, зээл, амлалтыг харвал магадгүй тэрбээр өөртөө ашигтайгаар амлалт өгсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Сонгуулийн тухай хууль зөрчин зөрчин яаран сандран ийнхүү иргэдийн зээлийг тэглэнэ гэсэн нь өөрийн улсад учруулсан 17 тэрбум гаруй төгрөгийг тэглүүлэх гэсэн алсын хараа байж болзошгүй.
Мөн түүний ах дүү, хамаатан садны нэр дээр 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байгаа.
Тодруулбал, Х.Баттулгын бизнесийг төрсөн эгч Х.Цэндбаяр нь хариуцдаг. Харин үл хөдлөх хөрөнгүүдийг нь хүргэн ах П.Моломжамц нь хариуцдаг. П.Моломжамцын охин М.Золжаргал бизнесийн үйл ажиллагаанд нь төдийлөн оролцоод байдаггүй ч түүний нөхөр Т.Лхагвадорж бизнесийг нь удирдах үйл ажиллагаанд оролцдог. Мөн Х.Баттулгын бизнесийн гол түнш нь Жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Батсүх.
Энэ бүлэглэлийн мэдэлд хайгуулын болон олборлолтын 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө байна. Иргэд 0.07 га газраа эзэмшиж чадахгүй байхад түүний эзэмшиж байгаа газрынх нь хэмжээ 240 мянган га.
Ингэхдээ Баянхонгорт 10,
Сэлэнгэ, Дундговьт тус бүр тав,
Дорнод, Төв аймагт тус бүр дөрөв,
Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Увс аймаг, тус бүр хоёр,
Говь-Алтай, Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт тус бүр нэг нэг лиценз эзэмшиж байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга “43 компанийнх нь дунд оффшор бүсэд бүртгэлтэй компани нь бий. Нэр дэвшигч Х.Баттулга байгуулсан компаниа ихэнх тохиолдолд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр шилжүүлдэг, лицензээ тэднийхээ нэрээр авдаг. Хамгийн их анхаарал татаж байгаа нь сайдаар ажиллаж байхдаа олон компани байгуулж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан байна. Улмаар бизнес нь сайн явж байгаа компанийг нь төрсөн эгчийнх нь хүргэн Т.Лхагвадорж оффшор бүсэд бүртгүүлдэг дүр зураг ажигдагдаж байна” хэмээн мэдээлж байв.
Харамсалтай нь, Х.Баттулгын хамаатан садны эзэмшдэг 10 гаруй компанийн зарим нэг компанид хятадын иргэн хувьцаа эзэмшдэг асуудал байгаа аж.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 06, 2017 4:04:57 pm )
Энэ хүн эх оронч биш хүмүүсээ?!! Луйварчин наймаачин зальжин хулгайч дээрэмчин мафи шүү дэ. Хагаралдужлан бутаргагч, буруу аргын тагнуулч, гүтгэгч аймшгийн хүн. Өрсөлдөгчдөө үргэлж тагнаж ядарсан тархитнуудыг худал юмандаа итгүүлж орхидог балиар амьтан. Ийм хүн төрийн тэргүүн болвол улс минь бузартана. Зөв сонголт чухал!!!
-
Anonymous (July 06, 2017 4:08:08 pm )
26 жилийн турш бохир бизнес хийж мөнгө олсон үнэн юм ховор дандаа муу юманд нэр нь холбогддог аюултай хүн. Женког дэмжигсэдийг ойлгохгүй бн. Гэмт хэрэгтэн хүн хэргээ далдлах гэж тэмцэж бн. Өрөвдмөөр ч юм шиг. Тэмцэж бгаа нь толгой мэдлэгээрээ биш ГҮТГЭЛЭГ ЭВЛҮҮЛЭГ ТАГНАХ МӨНГӨӨР БУСДЫГ УРХИДАХ. өрөвдмөөр хөөрхий
-
Anonymous (July 06, 2017 6:07:39 pm )
юу ч гэж бичсэн МОНГОЛ ЯЛНА
-
иргэн (July 06, 2017 8:51:26 pm )
Mongol yalna.urgui xen baigaa ym
-
Anonymous (July 06, 2017 11:13:46 pm )
МУУЛАХ ТУСАМ ХАРЛУУЛАХ ТУСАМ БАТТУЛГАД ӨГӨНӨӨ ЗА
-
zochin (July 06, 2017 11:25:09 pm )
jastin Kaplagaas ehleed 35ter bumaa avchih. daraa ni eleg negtneesee avah uym uy baihav hayaand chini baigaa uym hoino .Mongol yalah ni baaraggyi nolson duusaa
-
Anonymous (July 07, 2017 12:45:02 am )
үнэн юм бол яагаад барьдаггүймбэээ худалаа л байх нь
-
УЧИГ (July 07, 2017 1:52:46 am )
МОНГОЛЧУУД МИНЬ НҮДЭНД ИЛ ЧИХЭНД ҮНЭН СОНСОГДОХ ЗҮЙЛ БОЛ ЯМАРТАЙ Ч ӨДИЙ БОЛТОЛ БИЗНИС ХИЙГЭЭГҮЙ ДӨЛГӨӨН ДАРУУ НЬ ДЭНДСЭН ЭНЭ ХҮН ЯАХААРАА МОНГОЛЫН ТЭРГҮҮН БАЯЧУУДЫН НЭГ ТОМ ТОМ КОМПАНИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ БИЛЭЭ ТЭГВЭЛ ТЭР БАТТУЛГА НЬ ГАХАЙНЫ ҮЕЭС Л НАЙМАА ХИЙЖ БОЛСОН БОЛООГҮЙ РОМБО ЗҮҮХ Ч ЗАВГҮЙ ЯВСААР БҮР БАЙГ ГЭХЭД ТЭР ХАГАС Л ХУЛГАЙ ХИЙСЭН БАЙЖ ТААРНАА ДАА ЯМАРТАЙ Ч ДҮЛЗЭН ЭНХ БОЛД ТЭР ЧИГТЭЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭДЭГ НЬ ТОД ШҮҮ ДЭЭ БИДНИЙ ЖИНХЭНЭ АЙХ ХҮН БОЛ ЭНХ БОЛД ШҮҮ АРД ТҮМЭЭН
-
Кореа (July 07, 2017 2:30:25 am )
Төрийн өндөрлөг их хурлын даргаа тагнаж бдаг төрийн тэрсүүд үзэлтэн женко ууганбаитар 2г яллагдагчаар татах хэрэгтэй. Энэ женко ерөнхийлөгч болвол ард түмэн бид айдастай амьдрахын бн. Гэртээ ороод тухтай ч нойлдож чадахгүй орондоо тухтай ч хэвтэж чадахгүй болохын бн. Хэзээ нууц камер оруулж тавиад тагнах бол гэж айгаад. Аймшгийн мафи!!!
-
Muugii (July 07, 2017 4:27:33 am )
Zugeer idej l baig eh orondoo uldeh bolhoor yund ni Sanaa zovdogiin. Ahiad ch zeel AV … Gehdee ariljaanii Banknaas avsan bna daa .
-
zochin (July 07, 2017 8:20:41 pm )
Компани байтугай хувь хүмүүс өрөө яая гэж амьдарч байна.Юм хийсэн нь өртэй,Төрөөс төрсөн тэрбумтангууд хуруу нь хөдлөхгүй боловч тэр бумаар хөрөнгөтэй, 1 ч зоосны өргүй байгаа нь авилга 60,0 тэр бусын гавьяа бизээ
-
Anonymous (July 07, 2017 10:13:11 pm )
Женко гарвал МАНыхан айсандаа мөнх чацгаа цувуулж байх нь
-
Иргэн (July 08, 2017 3:23:46 pm )
Энэ НОтой гараа. Одоо ч эрхийг аваад дураараа дургина даа.
-
Zochin (July 08, 2017 7:08:00 pm )
Eronhiilohch bollo.odooooriinhoo oroog teglleed daraa ni ard tumniihe oriig baragduulaarai
-
Anonymous (July 08, 2017 7:25:38 pm )
shudraga sai xvn shvvmongol yallaa
-
ззочин (July 09, 2017 1:10:16 pm )
жинкгаас айгаад байгаа хүмүүс нотой хүмүүсэл айх байхдаа зүгээр хүн яахаараа айх болж байнахүмүүсыг айлгаж байвал сайн манай монгол чууд хэнээсч айдгүй дэндүү дураараа болх бохгүй юм их хиидэг гэмтэй хүнл хүнээс айн шүү дээ
-
Anonymous (July 09, 2017 4:17:34 pm )
battulgiig umuurch baigaa yum bish, er ni companiud bankind ortei baih ni heviin uzegdel. ter tavisan ur ni bankuudiin shalguuriig hangaad avsan bol asuudal bish.
-
зочин (July 16, 2017 3:31:12 pm )
Жинхэнэ луйварчинг сонгосон юм биш үүү
-
irgen (July 17, 2017 4:58:44 pm )
Zasgiin gazraa demjij ajillaarai , ajild ni hutgaldan davhar ajillaad bas yahav , namchirhaliig mash turgen halmaar bna . ev negdliig hangaj asilaasai .
-
Зочин (July 18, 2017 6:55:42 pm )
Ерөнхийлөгчөө өрөө төл өрөө төл
20 Comments