antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2012 Comments are off

Улстөрийн салхич шувууд буюу өнөө цагийн улстөрч жаалууд

нийтлэсэн Admin

Улстөрчид хоёр хуваагддаг болсон байна лээ, цаана чинь. Ангилал гэсэн үг л дээ. Өөрсдөө ярьдаг юм байна лээ, улстөрийн цонхоор үсэрч орж ирэгсэд болон хаалгаар орогсод гэж… Цонхоор нисч ирэгсдийн тоонд Эрүүл мэндийн дэд сайд Цолмон, Н.Номтойбаяр мэтийн нөхөд багтана.

Харин хаалгаар орж ирэгсдэд Гарамжав, Эрдэнэчимэг, Идэрмаа тэргүүтэй бүсгүйчүүд тооцогдоно. Нуулгүй хэлэхэд Т.Ганди сайдын нэр 90-ээд оны үед цонхоор орж ирсэн нөхдийн дунд явдаг юм байна билээ. Орж ирээд 20 он болж дээ.

Гоочлох юмгүй. Дэд сайд Цолмон ч гэсэн 20 жил улстөрдөх ч юм билүү хэн мэдэхэв. Сонирхуулахад сүүлийн үед АН дотор цоо шинэ фракци үүсгэн байгуулаад байгаа нөхөд чинь бүгд л цонхоор ирэгсэд шүү дээ. Мөнх тэнгэр фракцийн Б.Батбаатар, Шонхорын Г.Баярсайхан бүгд цонхоор цоролзогсод.

Тэрнийгээ мэддэг юм уу фракцлахдаа шувуу, агаартай нэр өгөх юм. Гэхдээ эрчүүд салхивч шувууны дүрд хувилан салхивчаар орж гарах нь нэг л тиймхэн. Бүсгүйчүүдийг салхич шувуутай зүйрлэхэд нэг их гайхамгүй гээд хэлчихвэл жендерийн асуудал болчих болов уу… За ямартай ч Монголын улстөрчдийг хаалгаар орогсод болон цонхоор цорволзогсод гэж хоёр хуваадаг юм байна. Улстөрчид өөрсдөө энэ ангиллыг бий болгож бас хүлээн зөвшөөрчихсөн байна лээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car