antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2017 11 comments

Т.Мөнхсайхан: “Эмч нар осолдсоныг улс төржүүлж ташаа мэдээлж байна” гэв

нийтлэсэн Admin
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн захирал Т.Мөнхсайхан болон эмч нар тус эмнэлгийн таван эмч орон нутагт автозамын осолд орсон талаар мэдээлэл хийв.
Ослын тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдаж эмч нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн ажлаар орон нутгийг зорьсон гэх албан бус ташаа мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар өгөв.
“ГССҮТ-ийн Чанар албаны дарга Р.Гантуяа  болон тус албаны хоёр мэргэжилтэн, Яс, үений гэмтлийн хоёр эмчийн зорчиж явсан УБН 89 79 улсын дугаартай  “Приус” машин Элсэн тасархайгаас нааш 10 гаруй км-ийн зайд зорчиж яваад зорчигч тээврийн автобустай мөргөлдөн, осолдсон нь үнэн.  Энэ нь улс төртэй ямар ч хамаагүй, таван эмчийн биеийн байдал хүнд, бүгд сэхээнд байхад ослыг сонгуультай холбон худал тайлбар хийхгүй байхыг хүсье” хэмээн тус эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан онцлон мэдэгдлээ.
Осол өчигдөр /2017.07.02/ 15 цагийн үед гарчээ. Тэд Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу зорчиж явсан бөгөөд ГССҮТ-ийнхэн хамт олноороо амралтын өдөр Эрдэнэзуу хийдэд очоод буцах замдаа нэг машин нь осолдож, таван эмч хүнд гэмтсэн байна. Эсрэг урсгалд жуулчид тээвэрлэж явсан дунд оврын автобусны жолооч дүрэм зөрчиж, гэнэт урсгал сөрснөөр осол гарчээ.
“Автобус, приус машинтай халз мөргөлдсөнөөс машин нь авах юмгүй болсон гэхээр дотор нь суусан иргэд маш хүнд гэмтсэн нь тодорхой. Осолдсон машины ард ГССҮТ-ийн бусад ажилчин, эмч нарын сууж явсан автобус, машинууд ойрхон явсан учраас цаг алдалгүй осолд өртсөн эмч нартаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Зам дахь эмнэлгүүдэд орж, яаралтай  тусламж үзүүлсэн. Хоёр цаг гаруйн дараа онцгой болон өөрийн хоёр түргэний машиныг дайчилж, ГССҮТ-ийн эмнэлэгтээ осолдсон эмч нараа авчирч, дотуур цус алдсан нэг эмчээ яаралтай хагалгаанд оруулсан. Үлдсэн дөрвөн эмч нь сэхээнд эмчлэгдэж байна” гэж тус эмнэлгийн зөвлөх эмч Б.Бүргэд ярив.
“Орон нутгийн зорчих эгнээ нарийнхан ийм үед жолооч нар дүрэм зөрчөөгүй бол өнөөдөр таван эмч ийнхүү эмнэлгийн орон дээр сэхээнд хэвтэхгүй байлаа. ГССҮТ-д өдөрт ирдэг 300-500 өвчтөний 80 хувь нь автын осолд орсон байдаг. Ослын гол шалтгаан нь орон нутгийн замын чанар болоод хурд хэтрүүлсэн, урсгал сөрсөн зэрэг дүрэм зөрчсөн ухамсаргүй жолооч нартай шууд холбоотой”-г ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн онцолж байв.
Тэрбээр “Олон нийтэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцсон гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажилласнаас өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ осол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осолдлоо. Ийм хүнд үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна” гэв.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (July 04, 2017 3:49:41 pm )

    МАН төрийн албан хаагчдаар сурталчилгаа хийлгэж байгаа нь үнэн шүү дээ, хайран эмч нар _хурдан эдгээрэй

  • зочин (July 04, 2017 3:50:07 pm )

    МАН төрийн албан хаагчдаар сурталчилгаа хийлгэж байгаа нь үнэн шүү дээ, хайран эмч нар хурдан эдгээрэй

  • Anonymous (July 04, 2017 6:50:28 pm )

    АН болоод женко юмыг дандаа гүтгэж улаан цайм буруу тийш эргүүлдэг. Түүн шигээ хоорондоо шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг талцсан хямралдсан аймааршдэ. Женко гарвал монгол яг тийм болно. Женкод үйлчилж бга хүмүүсий нь хүртэл харчих. Доржзодов мөнхбаясгалан аса аварга цэрэн бүгд но той ёс суртахуунгүй гарууд

    • Anonymous (July 05, 2017 11:35:41 pm )

      Үнэн бодит явдлыг олж мэдээлсэн Оюунгэрэл гишүүн лүү дайрах яах вэ. Гол нь цаана чинь хүний амв нас дээсэн дөрөөн дээр байна ш дээ. Зүгээр ажлаа хийгээд явж байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэр 10 хүн чинь ар гэртэй, төрө садантай, найз нөхөдтэй хүмүүс шүү. Бүгдийнх нь амыг барина гэж лав байхгүй. Цогцэцэг яахав Манхсайхан гэх энэ гэмтлийн эмнэлгийн шинэ даргыг өөрөө томилсон тул хүссэн зүйлээ хэлүүлдэг байх. Бусад олон хүнийг яа гээв?!!! Цогцэцэг гуай хөлсний бичээч нараар элдэв комент хариу бичүүлж суухын оронд үхлийн ирмэг дээр байгаа эмч нарын төлөө үнэн сэтгэлээсээ залбир, эс бөгөөс чи эсвэл чиний хүүхдүүд дээр үйлийн үр ирнэ гэдгийг мэдэж яваарай

  • Anonymous (July 04, 2017 6:51:22 pm )

    Баттулгын ээлжит худал цуу хов жив. Хүний амийг хүртэл оролцуулж аймшгийн. Женко гарах ёсгүй шүү

  • Anonymous (July 04, 2017 10:51:08 pm )

    Мөнхсайхаан чи болиочээ. Тэнэг гар вэ чи. 5 дахийн орой бүх эмч нараа аваад зугаалганд явахыг МАН үүрэг болгосны дагуу явсан биз дээ?

  • zochin (July 05, 2017 1:57:44 pm )

    манай эмнэлгийнхэн баахан яаруу сандруу л амралтанд очоод ирсэн

    • Anonymous (July 05, 2017 11:40:48 pm )

      1-р эмнэлэг Хайрт хан, 2-р эмнэлэг Тэрэлж, Хавдар хар усан тохой, Халдварт Хонхор, Эрүүл мэндийн хөгжлийн төв Тэрэлж, Гэмтэл Хархорин, Эрүүл мэндийн яам өөрөө Чингисийн хүрээ, Арьсны эмнэлэг, Герентлогийн төв гээд яамны харьяа бүх эмнэлэг зохион байгуулалттай явсан нь үнэн ш дээ. Сүүлд нь 3-р эмнэлэг, хүүхдийн сувилал ба яюсан. Нэгэнт дээрх аваар гарчихсан, хэл ам эхэлчихсэн байсан тул хагас тэр 2 байгууллагыг хагас жилийн тайлангийн хурлаа хийсэн гэж хэлээрэй гэсэн үүргийг Сайд Цогцэцэг өөрөө биечлэн өгсөн болно

  • Gazarchin (July 05, 2017 4:09:38 pm )

    deereesee daalgavartai uruvdultei amitad ingehgui bol ajilgui bolno sh dee

  • Зочин (July 05, 2017 7:35:44 pm )

    Та нар улс төрчдийн гар хөл болж эмч нарыг амралтанд явуулснаас бүх зүйл болсон юм бишүү.Одоо дэмий ингэж худлаа ташаа мэдээлэл гаргаж байхаар хүндээр бэртэж гэмтсэн эмч нарынхаа төлөө гол анхаарлаа хандуулж ар гэрийн хүмүүсээс нь уучлал гуй.Бас 570 тай явсан эмч нар осолдож 5 хүн хүнд бэртэл авсаныг тас нууж байна гэсэн мэдээлэл гарч байна.Мэдээ.мн дээр байна.

  • Anonymous (July 05, 2017 11:35:12 pm )

    Үнэн бодит явдлыг олж мэдээлсэн Оюунгэрэл гишүүн лүү дайрах яах вэ. Гол нь цаана чинь хүний амв нас дээсэн дөрөөн дээр байна ш дээ. Зүгээр ажлаа хийгээд явж байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэр 10 хүн чинь ар гэртэй, төрө садантай, найз нөхөдтэй хүмүүс шүү. Бүгдийнх нь амыг барина гэж лав байхгүй. Цогцэцэг яахав Манхсайхан гэх энэ гэмтлийн эмнэлгийн шинэ даргыг өөрөө томилсон тул хүссэн зүйлээ хэлүүлдэг байх. Бусад олон хүнийг яа гээв?!!! Цогцэцэг гуай хөлсний бичээч нараар элдэв комент хариу бичүүлж суухын оронд үхлийн ирмэг дээр байгаа эмч нарын төлөө үнэн сэтгэлээсээ залбир, эс бөгөөс чи эсвэл чиний хүүхдүүд дээр үйлийн үр ирнэ гэдгийг мэдэж яваарай

antalya rent a car