antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2017 2 comments

Сурвалжлага: Гяндангийн 7 ялтан, баривчлах ялтай 152 ялтан эрх чөлөөтэй иргэн боллоо

нийтлэсэн Admin

Энэ сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэв. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ял тэгшитгэлээр зарим ялтнууд суллагдах ёстой. Гэхдээ долдугаар сарын 1 бямба гариг таарсан учир өчигдрөөс /2017.07.03/ эхлэн улсын хэмжээнд байгаа бүх хорих ангиудад шүүх хурал болж, ШШГЕГ-аас шүүхэд хүргүүлсэн 4727 ялтны материалыг хяналаа.

Тодруулбал, шүүгчид 4727 ялтны материалыг хянаж, суллагдах нөхцөл хангасанг нь суллаж, ял буурах, хөнгөрөх ялтнуудыг ялыг бууруулах юм.

Хуулийн хэрэгжилттэй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү зэрэг ажлын хэсгийн гишүүд танилцлаа. Тэд хамгийн эхэнд ШШГЕГ-ын харьяа 431 дүгээр ангид ажилласан юм.

Баривчлах ялтай 152 иргэн эрх чөлөөтэй боллоо

Улсын хэмжээнд баривчлах ялтай буюу 1-6 сарын хорих ялаар шийтгүүлсэн 152 ялтан бий. Тэдний 52 нь 431 дүгээр ангид, үлдсэн 100 нь аймгуудын хорих ангид ял эдэлж байсан юм. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан баривчлах ялаар шийтгүүлээд байсан 152 ялтан өчигдрөөс эхлэн эрх чөлөөтэй иргэд болов. Учир нь шинэ Эрүүгийн хуулинд баривчлах ялыг бүр мөсөн халсан. Тиймээс ялын тэгшитгэлийг хангаж, баривчлах ялтай ялтнуудыг ялаас бүрэн чөлөөлсөн нь энэ юм.

Энэ талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын Мэргэжлийн удирдлага, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ “Суллагдсан иргэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, судалгаанд хамрагдаад хурууны хээгээ бүртгүүлнэ. 431 дүгээр ангиас суллагдаж байгаа иргэд харьяа дүүргийнхээ, харин орон нутагт суллагдаж байгаа иргэд орон нутгийнхаа цагдаагийн байгууллагад бүртгүүлэх юм. Орон нутагт хүргэгдэх иргэдээ зохион байгуулалттайгаар хүргэж өгнө” гэлээ.

Баривчлах ялтай адил танхайрах зүйл заалтаар шийтгүүлсэн иргэд ч мөн эрх чөлөөтэй болж байгаа юм. Учир нь хэрэгжиж байгаа шинэ хуулиар танхайрах гэсэн заалтыг зөвхөн бүлэглэн танхайрч үйлдсэн бол ял онооно гэж тусгасан. Тэгэхээр хуучин хуулиар танхайрах гэсэн заалтаар шийтгүүлсэн иргэд гэм буруугүйд тооцогдож байгаа тул ийнхүү суллагдаж байгаа юм. Гэхдээ энэ нь бүлэглэж танхайран ял эдэлж байгаа ялтнуудад хамаарахгүй.

Зургаан эмэгтэй ялаас чөлөөлөгдлөө

Харин үүний дараа ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллалаа. Тус ангид нийт 200 гаруй ялтан ял эдэлж байгаагаас 224 ялтны материалыг шүүгчид хэлэлцсэн юм.

Энэ талаар БЗД-ийн Эрүүгийн хэргийн шүүгч Н.Одонтуул “2017.07.03-ны 12.00 цагийн байдлаар зургаан ялтан ялаас чөлөөлөгдсөн. Үлдсэн ялтнуудын ялыг хуульд нийцүүлж, хасах, ялаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ” гэв.

Харин оройн 20.00 цагийн байдлаар шүүх хурал дуусаагүй байлаа. Шүүх хурал өнөөдөр үргэлжилж байгаа учраас нэгдсэн тоо баримт гараагүй байгааг албаны хүмүүс онцоллоо.

Ялтан Б: Ээж дээрээ очно

Хамгийн сүүлд онцгой бүс болох ШШГЕГ-ын харьяа 405 дугаар анги буюу гянданд ажиллав. Тус ангид мөн 200 гаруй ялтан ял эдэлж байгаа. Түүнээс 85 ялтны материалыг хэлэлцэж, 14.00 цагийн байдлаар долоон ялтан эрх чөлөөт иргэн болсоноо мэдсэн гайхалтай мөч тохиов.

СХД-ийн Эрүүгийн хэргийн шүүгч Ц.Оюунчимэг гурван ялтныг ялаас чөлөөлж байгааг шүүх хурлын үеэр танилцуулсан юм.

Чухам яагаад гянданд ял эдэлж байсан ялтан эрх чөлөөтэй болж байгааг шүүгч Ц.Оюунчимэгийн шүүх хурлын үеэр ялтнуудад танилцуулсаныг тэмдэглэн буулгалаа.

Шүүгчийн захирамжаас….

Ялтан Г та 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Шинэ хуулиар хорих ялын дээд хэмжээ 20 жил болсон учраас таны биеэр эдэлсэн 22 жил 3 сар 3 хоногийг дүйцүүлэн ял эдэлсэнд бүрэн тооцож, нэн даруй суллах шийдвэр гарч байна.

Ялтан Б та 1986 оны Эрүүгийн хуулиар 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үеийн хуулиар танхайн сэдлээр санаатайгаар хүний аминд хүрсэн гэж ялласан. Шинэ хуулиар дүйцүүлэхээр танхайн сэдэлт байхгүй учраас шинэ хуулийн 10.1 дугаар зүйлийн 1-т зааснаар ялд дүйцүүлэхээр таны биеэр эдлэх ял 15 жил болж байгаа юм. Харин та 19 жил 11 сар 26 хоногийн биеэр эдэлсэн байгаа тул шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 34, Эрүүгийн хуульд заасан заалтыг журамлан нэн даруй суллах шийдвэр гарч байна.

Ялтан Б та 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Шинэ хуулиар хорих ялын дээд хэмжээ 20 жил болсон учир таны биеэр эдэлсэн 21 жилийн хорих ялыг ял эдэлсэнд бүрэн тооцож, нэн даруй суллах шийдвэр гарч байна.

Ийнхүү гурван ялтанд уншсан шүүгчийн захирамжаас хуулийг хэрхэн дүйцүүлж байгааг харж болж байна.

29-хөн насандаа алдаж эндэн өргөст торны цаана орсон ялтан Г өдгөө 51 настайдаа шинэ хуулиар дүйцүүлэн суллагдлаа. Хууль хэрэгжиж эхлээгүй бол тэрбээр 59 насандаа суллагдах байв. Тэрбээр суллагдангуутаа шууд нутаг буцаж ижийтэйгээ уулзахаар яарч байгаагаа хоолой зангируулан ярив.

Ялтан Г “Шинэ хуулиар эрх чөлөөт иргэн болж байгаадаа үнэхээр баяртай байна. Ийм шийдвэр гарна гэж мэдээгүй. Сонсох мөчид үнэхээр их балмагдлаа. Эндээс гараад бушуухан нутаг буцаж, ээж дээрээ очно. Одоо ээж минь 70 гаруй настай. Ял сонсоод гяндан руу ачигдахад 50 хүрч байсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Харин суллагдаж байгаа болон ял нь буурч байгаа ялтнуудад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар“Шинэ Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг бүр халсан. Цаазаар авах ялыг халж бүх насаараа хорих ялыг дүйцүүлж байгаа. Хорих ялын дээд хэмжээ 20 жил болсон. Тиймээс ял эдэлж байгаа та нарын эрхзүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор та бүхний ялыг хорих ялын дээд хэмжээтэй дүйцүүлэн шүүхийн шийдвэрээр эрх чөлөөт иргэн болгож байна. Хүн болгон хуулийн дор амьдардаг гэдгийг та бүхэн маань энэ хугацаанд ухаарч ойлгосон байх гэж бодож байна. Цаашид нийгмийн эрхзүйн эсрэг үйлдэл гаргахгүй. Бусад залуучууддаа үлгэр дуурайлал болоорой. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг суллагдаж, ял хөнгөрч байгаа хүмүүсийн нэг нь л хэрэгт орооцолдвол ялын тэгшитгэлд хамаарч байгаа бүх хүмүүсийг нийгэм даяараа жигшин зэвүүцэх үйлдэл гардагийг мэдэж байгаа байх. Төр шийдвэрээ гаргаж, үйлдсэн гэм бурууг чинь өршөөж байгааг чин сэтгэлээсээ ойлгож, цаашид зөв амьдраарай гэж хүсч байна” хэмээн захилаа.

Х.Нямбаатар: Суллагдсан иргэдийн хурууны хээг бүртгэж, нэгдсэн сан үүсгэнэ

Ингээд хуулийг санаачилсан, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас зарим зүйлийг тодруулав.

-Шинэ хуулийн хэрэгжиж, ялын тэгшитгэлээр зарим ялтнууд эрх чөлөөтэй боллоо. Суллагдсан хүмүүсийг хэрхэн нийгэмшүүлэх вэ?

-Орон нутгуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үндсэн ажил, чиг үүрэг гарч ирж байна. Өөрөөр хэлбэл хорихоос суллагдсан хүмүүсийг хөтөлбөрт хамруулах, ажилд оруулах, зуучлах, ажлын байраар хангах ажлуудыг бүх орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дэд зөвлөл, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран ажиллана. Суллагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь орон гэр, ах дүү хамаатан садангүй болсон байдаг. Тиймээс харьяа дүүргийн цагдаагийн харьяалах хэлтсүүдэд очиж, хуралдана. Хурлаар нэг цэгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.

-Хурууны хээг бүртгэлжүүлж байна. Энэ яг ямар учиртай вэ?

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хурууны хээний нэгдсэн санг бүрдүүлэн, суллагдсан иргэдийн хурууны хээг бүртгэн авч байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, эрх зүйн зөрчил гаргасан хүмүүсийн хурууны хээг бүртгэлжүүлж авдаг. Энэ бол аль ч улсад байдаг жишиг. Энэ нь гэмт хэргийг илрүүлэхэд маш дөхөмтэй байдаг.

-Шинэ хуулиар гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-14 наснаас эхлээд хүнд гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцно. 16 наснаас бусад төрлийн хэргүүдэд хариуцлага тооцож, мөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна.

-Ялын тэгшитгэлд хүүхэдтэй хоригдож байгаа ээжүүдэд ямар боломж гарч байгаа вэ?

-Энэ бол Өршөөлийн хууль биш. Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулинд заасан тодорхой төрлийн хэргүүд, хорих ялын дээд доод хэмжээ хасагдаж байна. Тодруулбал, гэмт хэрэгт тооцогдохоо больсон, ял нь хасагдсан асуудлуудад шүүх шийдвэрээ гаргаж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байгаа гэв.

Ийнхүү ШШГЕГ-аас шүүхэд хүргүүлсэн 4727 ялтнуудын материалыг өнөөдөр ч шүүгчид хэлэлцэж байна. Улсын хэмжээнд нийт 62 шүүгч хорих ангиудад хуваагдан ажиллаж байгаа юм. Шүүгчид 4727 ялтны материалыг хянаж дууссаны дараа нийт хэчнээн ялтан ялын тэгшитгэлээр суллагдсан гэх нэгдсэн тоо баримт гарах юм. Үүнийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

Б.Чимэг

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin unuree (July 15, 2017 6:32:30 pm )

    Hunii ami hohiroochood amid yabaad baihdaa ch yahab dee huuli het zuuluniig dslimduulj mssh ih grmt hereg garch baina

  • Zochin unuree (July 15, 2017 6:34:31 pm )

    Sdgiin muu hulgai hurtel arilahgui l zuun jil bolj baina shtee yadaj hulgaigui oron bolchih ymsan daa

antalya rent a car