“Да хүрээ трейд” ХХК-ийг түшиглэн ажил үйлчилгээ явуулдаг иргэд, аж ахуй нэгжийн тоо 903, ажлын байрны тоо 1500-аар нэмэгджээ. “Да хүрээ трейд” ХХК. 2012.02.16
Нэг нь гайгүй явбал нөгөө нь заавал араас нь татаж чангаадаг тамын тогооны үлгэр шиг амьдралаасаа манайхан хэзээ салах юм бол доо. Бусдын зовлон, бэрхшээлийг далимдуулан ашиг хонжоо олж амьдардаг “дамчид” сүүлийн үед дэндүү олширч, улс орны хөгжлийг ч тэр хэмжээгээр хойш татсаар байна. Яг үүний бодит жишээ “Да хүрээ трейд” ХХК-ийн машины зогсоол дээр гарчээ.
Хэсэг бүлэг хүмүүс нийлж, тус компанийг зогсоолынхоо түрээсийг үндэслэлгүй нэмсэн хэмээн шуугиан дэгдээгээд амжсан билээ. Үнэхээр бор өдөр шар нарыг өнгөрүүлж амь амжиргаагаа залгуулдаг иргэдэд хүндрэл учруулсан юм болов уу гэдгийг тодруулахаар газар дээр нь очиход байдал бүр эсрэгээрээ байсанд нэлээд гайхсан юм. “Да хүрээ” зах нь 1996 оны дөрөвдүгээр сард “Да хүрээ трейд” ХХК болон хувьчлагдсан цагаас эхлэн зориулалтын зогсоолын талбайг 24 цагийн харуул хамгаалалттайгаар 1000 төгрөгөөр иргэдэд түрээслэх болсон байна. Ийнхүү 15 жилийн хугацаанд үнийн хувьд ямар ч өөрчлөлт хийлгүй байсаар өдий хүрчээ.
Хотын төвийн нэг зогсоолд хоёр цаг машин тавихад л 2000 төгрөг байдаг. Тиймээс тус байгууллагынхан мөнгөний ханш, инфляцийн түвшин зэргийг харгалзан үзэж, үнээ 2000 төгрөг болгон нэмэхээс аргагүйд хүрснээ бидэнд тайлбарласан юм. Тус компанийн Олон нийтийн харилцааны менежер Г.Ганбаатар “Манайх зогсоолын үнээ нэмсэн нь олон шалтгаантай. Үнэ ханшийн өсөлт өөс гадна хотын гуравдугаар зэрэглэлийн бүсэд хамаардаг болохоор нэгдүгээр зэрэглэлийн бүстэй адил татвар төлдөг. Мөн бусад ил задгай шороон зогсоолуудын үнэ 2000 байхад манайх зориулалтын цементэн талбай, дугаарлалт бүхий зогсоолтой байж 24 цагийн 1000 гр өгөөр түрээслэх нь бодит байдалд нийцэхгүй” гэв.
Ийнхүү тэднийг үнээ нэмснээс хойш албан ёсоор нэг ч гомдол ирээгүй гэнэ. Гэтэл зарим нь үүнд дургүйлхсэн нь тун сонирхолтой. Яагаад гэвэл өөрчлөлт хийснээр тус байгууллагын үйл ажиллагааны үр шимийг чимээгүй хүртдэг “дамчид”-ийн бизнес дампуурахад хүрээд байгаа юмсанж. Тэд зогсоолын үнэ 1000 төгрөг байх үед илүү зогсоол худалдан авч, түүнийгээ цааш нь гурав, дөрвөн мянгаар дамлан түрээсэлдэг байжээ.
Харин тэдний энэ үйлдлийг зогсоолын үнийг 2000 болгосноор тасалбар болж ёстой л нөгөө боож үхэхэд бор шидмэс олдохгүйд хүрээд байгаа нь энэ аж. Түүгээр ч зогсохгүй тус компани ажилчидтайгаа ганцаарчилсан гэрээ байгуулж байгаа нь “дамчид”-ын боломжийг хааж байгаа гэнэ. Гэрээ хийснээр тухайн үйлчлүүлэгчийн ажлын байр баталгаатай болж, гадаад явах визний тодорхойлолтыг компаниасаа гаргуулах, банкны зээлийн үйлчилгээнд компаниараа дамжуулан хамрагдах боломж бүрдсэн зэрэг олон таатай үйл ажиллагааг зохион байгуулсан төдийгүй, зогсоолын үнэ зэрэг нь тодорхой заагдаж, “мөлжигч” ямар ч завсар оруулахгүй байдлаар зохицуулж байгаа аж.
Хүмүүс гэрээг дуртай хүлээн авч, компаниас ингэж түшиж, тулж өгөхөд баяртай байгаа гэнэ. Гэрээний ажил дуусахаар тэдэнд компаниас хамгийн бага боломжит үнээр даатгалын, банкны гэх эт цогц үйлчилгээг хүргэх юм байна. Дашрамд дурьдaхад “Да хүрээ трейд” ХХК нь 2011 оны “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага”, “Баянзүрх дүүргийн шилдэг аж ахуй нэгж”-ээр хоёр дахь жилдээ шалгарсан. “Нийслэлийн найдвартай татвар төлөгч”-ийн гэрчилгээ, “Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Diamond”-ийн гишүүний батламж зэрэг шагнал, урамшуулал хүртсэн, салбартаа нэр нөлөөтэй компани билээ.
Мониторингийн судалгаагаар Монгол Улсад байгаа авто тээврийн хэрэгслийн 60 хувь нь тус зах дээр төвлөрч худалдаалагддаг. Үүнийгээ дагаад техникийн худалдаа үйлчилгээний суурь үнийн жишгийг эндээс тогтоодог гэсэн баримт ч бий. Сүүлийн гурван жилийн байдлаар “Да хүрээ трейд” ХХК-ийг түшиглэн ажил үйлчилгээ явуулдаг иргэд аж ахуй нэгжийн тоо 903, ажлын байрны тоо 1500-аар нэмэгджээ. Цаашдаа ч тус байгууллагын хамт олон шударга, цэвэр өрсөлдөөнд тулгуурласан бизнесийн харилцаагаа баталгаажуулан, эх орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засагт гүйцэтгэх үүргээ улам бүр нэмэгдүүлэн ажиллах зорилготой байгаа гэнэ.
Харин “дамчид” гэж яг хэн бэ? Тэд бол баялгийг бүтээх биш, бүтээж яваа нэгний дундаас ашиг хонжоо олох гэсэн явцуу сэтгэлгээтн үүд. Өөрөөр хэлбэл дамчид зогсоолын үнийн талаар худал шум дэгдээж нийгэмд янз бүрийн сэтгэгдэл төрүүлж байна шүү дээ.
Г.Батзаяа
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 17, 2012 9:13:23 pm )
Lalariin chenjuud ugaasaa hachin garuud sh de
-
Anonymous (February 29, 2012 12:35:42 pm )
Posts like this make the itnernet such a treasure trove
-
-
4 Comments