antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2017 Comments are off

“Машид тунгалаг”-т буй П.Нямлхагвын магадлал

нийтлэсэн Admin

Би уламжлалд, тэр тусмаа уламжлалт уранзохиолд хайртай л даа, даанч энэ хайраасаа болоод “онолчид”-оос хоцрогдсон, сэтгэдэггүй, уншдаггүйгээд элдвийн үг сонсох нь бий. Гэхдээ гаднаас хулгай хийгээгүй ээ. Харин мань мэтийн ижил “хоцрогдсон, сэтгэдэггүй”  П.Нямлхагва гэдэг нөхөр байгаад хань татан олзуурхалаа. Олзуурхасны учир гэвээс “хоцрогдсон” нөхрийн“Машид тунгалаг” нэртэй дурсамжит өгүүллэгийнгэж нэрлэж болох ном гараад чамгүй хугацаа өнгөрсөн ч хүмүүс энэ номыг эрж сурж байгаад л оршино. Ийнхүүтанил нөхөд маань “Машид тунгалаг”-ийг дам сураглаж асуугаад байхаар нь “сэтгэдэггүй”нөхрийн номыг дахин харлаа. Унших тусам надад болон миний ойр орчмын уншигчдад бас үнэ цэнэтэй хэвээрээ байгаад баярлаж байна. П.Нямлхагвын ном худалдаанд гарч тэгтлээ борлогдоогүй л болов уу. Лангуун дээр тавиа ч үгүй байх аа мэдэх нөхөр. Гэтэл найз нөхөд, номын садангуудын дунд тараагдсан энэ арав орчим хэвлэлийн хуудас ном яагаад ийнхүү эрэлттэй байна вэ гэдгийг тунгаах нь зүйн ёсны хэрэг болно.

“Машид тунгалаг”-ыг яагаад хүмүүс надаас сураад байгаагийн учрыг олох гэж ядах ч юм алга. Нэгдүгээрт, суурин иргэншил, бодит байдлаас хэт тасарсан хоосон цэцэрхэгчид, гаднаас даялуулж шомбодсон харь санаагэх мэт өнөөдрийн хэрэглээнээс зайлсхийж, бодит байдал, хүн чанар руу алгуурхан буцах гэж байгаагийн нэгэн шинж энэ байх гэж бодлоо. Хоёрдугаарт, хорьдугаар зууны уранзохиолын уламжлалт бодь гал шинж, зохиолчдын авьяас билгийг энэ цагаас эрэлхийлэн, нэхсэн, тэднийг нэлээд мөлжсөн, тэдэнтэй жиших хэмжээний бүтээлийг XI зууны уран бүтээлчдээс нэхсэн шаардсан хандлага мөн байх гэж бас бодлоо. Гуравдугаарт, энэ бүх нөхцөл байдалд дүйж очихгүй юм гэхэд бүхий л цаг хугацааны Монгол сонгодог гэж нэрлэх уран бүтээлийн өчүүхэн нэг хэлбэр дүрс биелэлээ ололгүй тэнүүчилж яваа нь П.Нямлхагвын “Машид тунгалаг”-т сүүдрээ ч болтугай тусгасан байж мэдэх юм гэж горьдлоо. Ч.Лодойдамба, Д.Намдаг, С.Эрдэнэ нарыг санагдуулдаггүй юм гэхэд Б.Догмид, бүр наашлаад наяад оны Д.Төрбат тэргүүтэн монгол зохиолчдыг санагдуулах магадлал “Машид тунгалаг”-т бий. Зөвхөн магадлал шүү. Дөрөвдүгээрт, арвин баялаг бүхий монгол хэлтэй уран зохиол маань орчуулгын гэж болох жижүүрийн хэдхэн үгэнд багтаж мэдэхээр болчихсон энэ цагаас П.Нямлхагва ангид байхыг эрмэлзсэн нь надаас уншигч олон “Машид тунгалаг”-ийг сурахын нэгэн шалтгаан болсон байх. Мэдээжийн хэрэг эцэст нь П.Нямлхагвын авьяас билэг, зохиогчийн арга барилд хөтлөгдөхгүй уншигч гэж хаа байхав. Түүнийг дүгнэхгүй нь бүр ч үгүй биз ээ. Уншигч миний хувьд ийм л шалтгаан тогтоох байна. Үүнийг уншаад үйл явдалд хөтлөгдөхөөсөө илүүтэй олж харсан зүйл бол П.Нямлхагва цаашид үргэлжилсэн үгийн олон сайн бүтээл төрүүлэх магадлалыг би “Машид тунгалаг”-аас мэдэрсэн.

Зарим зохиолч, яруу найрагч нэртний хариас дамжуулсан хэвшмэл үгс, хэт худлаа хийсвэрлэлээс залхасан уншигчид “Машид тунгалаг”-ийн “Хайдаг ингэ”-ийг эхнээс нь харахад л “…хаврын дунд сарын цасан бүрэгдэс моригнон хачин их хүйтрэн салхилж билээ…” гэсэн өгүүлбэр таарахаар эрэлхийлэлтэй байгаа энэ цагийн уншигчдад амттай санагдаж таарна. Зарим “зохиолч”-ид толь бичиг ч хайхаа сийхгүй. Магадгүй, Монголын зохиолчдын бодлогыг авч яваа байгууллага ч зарим хийсвэр онолч, хуулбарлагчдаа өөгшүүлэн дэврээгээд байвал өчигдөрхөн бичигдсэн монгол уран зохиолоо маргааш нь монголчууд бид өөрсдөө толь бичигтэй унших хэрэг гарах байх шүү.

Хадуурав, энэ “моригнон” шуурсны маргааш авга ах нь тэмээндээ яваад хайдаг улаан ингэ туун ирж байгаагаар зохиол өрнөнө. Тэр өглөөг зохиогч дүрслэхдээ “…хавар цагийн туниа муутай бядгүй саарал зэрэглээг…” хэмээн дүрсэлсэн нь зэрэглээг тодотгох тэмдэг үгсийг ёстой нэг харамгүй хэрэглэжээ. Гэхдээ оновчгүй, чихэлдээд шахалдаад байсан юм бол алга. Уугуул П.Нямлхагва шүлгэндээ ч ийнхүү үгийг хайр гамгүй хэрэглэдэг хүн. Энэ нь хувь уран бүтээлчийн бусдаас ялгарах онцлог байж болох юм. Түүнээс үгийг гамгүй хэрэглэх нь тэр бүрий уран бүтээлчид зохицоод байдаггүй л харагддаг. П.Нямлхагвын шүлгээ үгээр зодох, гоёчлох чанар нь шүлгэндээ бус  үргэлжилсэн үгийн бүтээлд нь илүү утга зохицож байгааг би анзаарч сууна. Угаасаа тэр үргэлжилсэн үгийн зохиолч ч байсан юм билүү хэн мэдлээ.

 Мөн л зохиогч бичихдээ хайдаг ингийг эмээ нь сааж чинэсэн дэлэнг нь амирлуулахаар очиход зовлонт  ингэ “…харайж хэдэрлэн, хавчин хавирч ойртуулах царайгүй” гэж өнөөх л өөрт байгаа онцлогтоо дулдуйдан үйл үгийг нэгэн дор дөрөв таваар нь хэрэглэсэн нь гоёчлох гээд ч байгаа юм шиг, эсвэл бүр нэг нүдэнд харагдтал урлах гээд дутуудаад байгаа ч юм шиг санагдаж магад. Гэвч зохицоод байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй.

“Хайдаг ингэ” дурсамжит өгүүллэгийг би л өө сэв хайгаад байгаа болохоос биш үйл явдал, баримт, тэр уламжлалт арга барил, урлах чадварын хувьд бол боломжийн гэж харахад болно. “Хайдаг ингэ”-ийг уншсан хэн ч цээжин цаанаа нэгэн хөндүүр зурсхийн тээх болно. Энэ өгүүлэгт зовж шаналсан хайдаг ингэний хөх дэлэнг хоосолж амируулдаг муу эмэг эх нь нэг л өдөр бурхан болж, хотоос зохиогчийг очиход бас нэгэн хайдаг ингэ хөх дэлэнгээ амируулдаг эзнээ ертөнцөөс одсныг мэдэхгүй бурхан болоочийн зул мандаасан гэрийн гадаа гунганан зогсохыг нүдэнд харагдтал урласан байхыг уншсан хэн боловч хөндүүр тээхээс аргагүй.

“Машид тунгалаг”-т “Халуун рашаан” хэмээх баримтат өгүүллэг бий. Түүний гол дүр Сэмжүүхэй басганы бие хаа тэр гоо үзэсгэлэнг зохиогч маань байгал эхийн гэрэл гэгээтэй хамтатган урласныг хараад  улам унших, Сэмжүүхэй арван тавтай банди хоёрын адал явдал хэрхэн төгсөхийг шимтэж таарна. Хүн байгал хоёрын шүтэлцээ, ерөөсөө жамаараа урлаж өгсөн тэр нандин зүйлийг зохиогч гаргууд мэдэрч, өөрөө сайтар гаргаж өгснөөрөө уран зохиолын нэг аугаа чанар оршдог биз ээ. “Машид тунгалаг” номоос говийн таанын айрагны арааны шүлс асгарам амтыг мэдрэх зууртаа үрээ алдсан харцага шувуу хэрхэн эрэмгий зориг гарган өөрөөсөө хэд дахин том, хоёрын хоёр хэрээг тас татан хаяхыгбишрэн бас эгдүүцэн уншиж болно. П.Нямлхагвын эл номноос нүүдэлчдийн соёлын аугааг, түүний мөн чанарыг зураглалаар нь харж болж байгаад л уранзохиолын утга учир оршиж байх шиг.

Мөнхүү номын “Усан хайлан цэцэг” хэмээх өгүүлэгт “эрэг хөвөөгөө мөсөөр бамбарцаглаад” хэмээн илт үгийг хүч оруулсан өгүүлбэр зөндөө таарахдаа чухам дүн өвлөөр ургадаг ямар цэцэг байдгийг, тэр цэцгийг ямархан бүсгүй зохиогчид тайлж өгч байгааг ч унших нь амттай байж таарна. Түүний “Ган” өгүүллэгийг хөдөө төрж өссөн мань бол нүдэндээ зураад л уншчих юм билээ. “Машид тунгалаг”-т тэр нь тиймхэн юм даа гэж ад шоо үзээд байх зүйл үгүй. Тэнгэрт тултал шүтээд гаслаад байх ч зүйл алга. Найруулга, үг сонголтоос эхлээд зохиогч өөрөө тун нягт бичсэн хийгээд зураач яруу найрагч Ж.Саруулбуян ч сайтар ариутгасан нь харагдана. Энэ номонд “Адууны баатар” гэж өгүүлэг бий. Дүн өвлөөр хөл тэнцсэн нэг муу халзан унага чих нь хув болсноор онд орж, агтчдаас “Адууны баатар” хэмээн нэр хүртэж байна. Ирэх намар нь сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтээр дааганы уралдаан болоход мань эр “Адууны баатар”-аа уямаар болж ганц хоёрхон хөлс аваад моруудлах болтол хүүхэд олдохгүйн зэрэгцээ наадамчин олны доог тохуу болно. Унаачийн эрэлд хатаж яваад Ногоон малгайтын Дондов гэгч тавдугаар ангийн хүүхдээр унуулахад “янзган дээр суусан тас шиг харагдана” хэмээн их оносон зүйрлэлээр шигтгэжээ.

Ийнхүү түмний доог тохуу болж байсан “Адууны баатар” маань хурдан даагнуудын тэргүүн магнайд явж байгааг “Том биетэй хүн ява унаад хар эрчээрээ давхиулж яваа юм шиг” хэмээн зүйрлэжээ. “Адууны баатар” томдсон унаачтайгаа  уралдааны замд гарахдаа “янзган дээр суусан тас шиг” байсан бол түрүү магнайд явахдаа “том биетэй хүн ява унасан шиг”  гэх хоёр өөр зүйрлэл нь өөрөө тус өгүүлэмжийг дүртэй, дүр нь хөдөлгөөнтэй үнэмшилтэй болгож байна. Тас дээр нь суусан муу янзага бараг л муриганан хөл тэнцэж ядан явах биз. Үүнийг бодитоор харсан бол тийм шүү гэж уулга алдах нь дамжиггүй. Мэдээжийн хэрэг том эзэндээ дасаж ядан уралдааны замд гарч байгаа дааганы дүр зургийг л харуулсан хэрэг байх. Харин хурдан даагнуудын түрүү магнайд давхиж яваа даагыг “тас дээр нь суучихсан янзагаар” төсөөлөх арга үгүй юм. Тиймээс зохиогч маань “ява унасан хүн шиг” хэмээн хурд хүч нэмэн зураглажээ. Уран зохиолын хэлхээ холбоо өрнөл тайлал гэдэг дүрээ улам тодотгон уншигчдын оюун санаанд  юүлж байж сая амь ордог гэдгийг энэ өгүүлэгээс харж болно. Уншигч миний бие үүнийг уншин суухад уяж хурдлуулж байсан “Мөлүү цоохор” азаргаа хачин ихээр дурсаж сууснаа нуух юун. Аль тэртээ 1990 оны дүн өвлөөр эхээс унаад чихээ хөлдөөчихсөн мөлүү цоохор адуугаар би мөн ч олон удаа магнайн үрчлээ тэнийлгэснийг нутгийхан мэднэ дээ. Ийм л дурсамж сэдрээсэн олон өгүүллэгийг энэ номноос уншиж болно.

Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй “Арслан” Мөнжигөө гэх өгүүлэг бий. Би л өгүүллэг гээд байгаа болохоос биш уранзохиолын онолчид, эрхэм мэргэд чухам юу гэж тунгаахыг хожмын өдөр харуулна биз ээ. Энэ өгүүллэгт говийн нэгэн сайхан ах хүүгийн дүр бий. Түүнийг дүрслэхдээ “төвд эхнэрүүдийн хүзүүндээ зүүдэг бодын шагай шиг том том улаан шүрнүүд байдаг даа. Яг түүн шиг балин хэлбэртэй барсайсан улаан хамартай инээхэд араа шүднүүд нь яралзан харагддаг том амтай, цийлэн ногоон нүдтэй, дамар шиг данар толгойтой тагжгардуухан шар эрийг Мөнх гэнэ” хэмээн гол дүрээ муугийн жишээ бүгдээс татан дүрсэлсэн нь зарим хүнд таалагдахгүй хэтрүүлэг мэт санагдаж болно,оо. Тэр тусмаа хүрээ залуус нь нүүрээ будахдаа тулчихсан энэ цагт үзэшгүй муухай дүр бол П.Нямлхагвын босгосон “Арслан” Мөнжигөө мөн. Гэсэн хэдий ч нутгийнхааноён нуруу болсон энэ эрхэмд хүн зон нь ам сайтай, жаргал зовлонгийн алинд ч хамгийн түрүүнд зогсож байдаг нөхөр аж. Манай говь нутагт нэг ийм ах нар байдаг л байсан даа. Барзайж бүрсийсэн нүүрэнд нь тос даагаад л инээхэд нь хойш урагшаа болсон шав шар шүдний завсараар нь шүлс годхийгээд л сууж байдаг. Гэсэн ч тэдэнд цаанаасаа тос даасан нэг тийм буян байдгийг би сайн мэдэх учраас П.Нямлхагвын босгосон ч юм уу,угаасаа ийм ч нөхөр байсан юм уу, юутай ч энэ дүрийг бол би шууд хайрлана. Энэ мэт содон хачин дүрийг өвөрмөц байдлаар дүрслэн өгүүлэх энэ номд олон байгааг уншигч та сайтар болгооно буй заа.

Мөр, хайрцагандаа багтаж ядсан олон тодотголтой шүлгүүд бичдэг П.Нямлхагвын энэ арга барил үргэлжилсэн үгийн орон зайд бууриа лавхан засаад авбал хэрэгтэй юм шиг санагдлаа. Гэхдээ энд яруу найргийг тань огт ад үзсэнгүй, гагцхүү яруу найрагтаа шигтгэж өгдөг энэ арга барил нь үргэлжилсэн үгт илүү зохимжтой байгааг л анзаарлаа.  “Машид тунгалаг”-т байгаа олон сайхан зүйлээс илүүтэй “Машид тунгалаг”-т байгаа магадлал л анхаарал татлаа.

Санзайгалсангийн Ууганбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car