antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2017 1 comment

200 автомашины зогсоолыг ашиглалтад оруулав

нийтлэсэн Admin

Б.ҮЕНЧ

Хотын захиргаанаас Сүхбаатарын талбайн урд хэсэгт 200 автомашины зогсоолыг өчигдөр ашиглалтад орууллаа.

Автомашины зогсоолд зургаан автобус, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд автомашинаа байрлуулж болохоор тохижуулжээ. Нийслэлд автомашины зогсоолын тоог нэмэгдүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг 25 хувиар бууруулна гэсэн тооцоо гарсныг албаны хүмүүс онцлов. Тиймээс хотын зам талбайн засварт анхаарлаа хандуулж байгаа аж.

Улаанбаатарт далд болон ил зогсоол барих 70 байршил байгаа гэнэ. Зогсоолын нээлтэд оролцсон Хотын дарга С.Батболд “Олон нийтийн үйлчилгээ үзүүлж байгаа албан байгууллага, үйлчилгээний газрууд иргэдэд хүрэлцэх хэмжээний зогсоолыг бий болгох ёстой. Цаашид бид аж ахуйн нэгж, нийтийн үйлчилгээний төвүүдэд газар олгохдоо авто зогсоолыг давхар шийд гэсэн шаардлагыг тавина. Одоогийн байдлаар тав дахь автомашины зогсоолыг шинээр ашиглалтад оруулаад байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Цэгий (July 03, 2017 5:34:41 pm )

    Зөв ажил хийгдэж байгаа тул амжилт хүсье.

antalya rent a car