Хятадаас орж ирдэг Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны халдварт өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлснийг МОНЦАМЭ агентлаг Монголчууддаа анхааруулсан билээ.
Нинбо хот нь Хятадын хүн ам хамгийн шигүү суурьшсан өмнөд хэсгийн Жэжянь мужид оршдог бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд SK5 хэмээх шинэ төрлийн халдвараар таван хүн нас барсан байна. Хятадын Далянь хотод 3167 хүн тарвасны халдвар авсан байна.
Манайд худалдаалагдаж байгаа бүх төрлийн жимс жимсгэнийг урд хөршөөс оруулж ирдгээ жимсэний худалдаачид ч хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл одоо манай улсад зарагдаж байгаа тарвасны 60 гаруй хувь нь урд хөршөөс орж ирдэг юм байна.
Хуваасан тарвасаа хөргөчинд хадгалдаггүй. Тэгээд ч хүнсний гялгар скочоор ороосон юм чинь цэвэр байгаа. Бид бизнесээ л бодож худалдана. Ер нь тэгээд та л авахгүй бол болоо юм бишүү, надаас өчнөөн хүн жимс жимсгэнэ худалдаж авдаг. Их хэмжээний тарвас бөөндөж авсан болохоор одоо бөөний үнээр нь өгч байна. Түүнээс 1 кг нь 1200 төгрөг байгаа. Би 1000 төгрөг болгочихлоо. Том бөөрөнхийгөөр нь иргэд авдаггүй юм. Ингээд хуваагаад зүсээд тавьчих нь хамаагүй хурдан зарагдаж дуусдаг” гэлээ.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 02, 2017 11:38:27 pm )
наадуул чинь мөнгө л олж байвал ямарч хор хөнөөлтэй байсан тоохгүй шүү дээ
-
зочин (July 05, 2017 4:34:16 pm )
хүмүүс эрүүл мэндээ бодвол ийм газар зарж байгаа жимсийг худалдан авахгүй л болчихвол тэд зархаа боличино шүү дээ
2 Comments