antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2017 30 comments

Ц.Элбэгдоржийг ялуулсан гол ажиллагаа

нийтлэсэн Admin

            Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил гэхээсээ илүүтэй хар мэдээлэл шидэлцсэн өдөр хоногууд ард сугаран үлдэв. Нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөрөөс эхлээд хэвлэл мэдээллээр явуулж байгаа бодлого, пиарчдын багийн санаархал гээд бүхий л зүйл их энгийн, илүү массад давамгайлсан, дунд сургуулийн бага ангийн хүүхэд лавхан ойлгохоор болжээ. Үүнээс харвал манай нэр дэвшигчдийн сонгуулийн пиар технологи жил ирэх тусам улам хэврэгшиж байгааг өчигдөр өгсөн саналын хувиас ч харж болно. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн 2009 оны сонгуульд орохдоо эхлүүлсэн технологийн нэгээхэн хэсгээс сөхье.

            Өдгөөгөөс арваад жилийн өмнө буюу 2008 оны сүүлээр нэрт нийтлэлч Баабар нарын онолчид Монгол Улсын нийгмийн тогтолцоо биш боллоо. Яг одоо өөрчлөх цаг нь болсон хэмээн академик түвшний хэлэлцүүлэг хийн, нийгэмд мэдээлэл удаа дараа өгч байсан. Мэдээжийн хэрэг, эрдэмтэн мэргэд тойрч суугаад онол практик талаас нь яриад байхаар ард олонд ч чамгүй хүрсэн. Чамгүй хугацаанд үргэлжилсэн энэ сэдэв нь нийгэмд танил болж, улмаар энэ тогтолцооны буруутанг эрж хайж эхэлсэн.

Харин ард түмнийг энэ буруутанг хайж бэдэрч байх үед Баабар “Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө “Энэ хүн Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хангалттай хорлолоо. Дахиад цааш хорлох асар их ирээдүй байна. Иймээс салах цаг нь болсон юм биш үү” хэмээн тухайн цагийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт хаягласан байв. Ганц нэгэн олны танил эрдэмтэн мэргэд ч эзнийг нь шууд л Н.Энхбаяр гэж цохож хэлээгүй ч алсуур нь дөхүүлээд өгсөн. Ингээд тогтолцооны гажуудлын буруутанг Н.Энхбаяр гээд олчихсон ард түмэн буруутнаа зайлуулж, аажмаар тогтолцооны гажуудлыг засах хүний эрэлд сэмхэн мордсон. Энэ бол нийгмийн араншин мөн. Ийнхүү нийгмийг засах хүний эрэл хаа хаанаа бий болсон цагт  намынхаа даргын суудлыг өгчихөөд ажилгүй суусан Ц.Элбэгдоржийн ярилцлагыг нийтэд түгээв. Түгээхдээ тогтолцоог хорлогч Н.Энхбаярыг зад шүүмжилсэн ярилцлага байв. Ёстой л шуугиулсан. Ингэхээр эрэлд хатаад байсан тогтолцоогоо засуулах эзнээ ард түмэн ч олчихлоо. Сонгуулийн пиар технологи ядаж ийм баймаар юм.

Үүнээс хойш манай нийгмийн тогтолцоонд өөрчлөлт гараад цэвэршээд сүйд болсонгүй. Магадгүй тухайн үеийнхээс муудсан үзүүлэлт л биднийг угтах байх. Тэгэхээр нийгмийн тогтолцооны талаархи кампанит ажиллагаа нь ерөөсөө 2009 оны сонгуульд зориулсан ажиллагаа байсныг тухайн үед яаж мэдэх билээ. Энэ кампанит ажил маш сайн явагдсан учраас 2009 оны сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулж, улмаар хоёр дахь удаагаа улиран ажилласан юм.

С.Баяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Зочинбат (June 27, 2017 1:02:13 pm )

    Бага ангийн хүүхэд ярьж байна М.Энхболд гэдэг чинь их муу хүн гээ биз дээ гэж байна, ингэтэл нь зурагт facebook-р хүний нэр төрийг гутааж байна, юу гэнэ ээ чи номоо сайн мэдэхгүй байж юу яриад байгаа юм гэж загналаа. Арай ч дээ төрд гарах гэж байгаа 3 сая хүн удирдах гэж байгаа хүмүүс ийм ч байх гэж дээ ухаан балартмаар юм, Гарч л байвал аягүй бол нөгөөхөө алах нь ээ.

    • (June 28, 2017 7:50:40 pm )

      Новшийн Элбэгдорж бол ярихаас өөр юу ч хийгээгүй. Хэдэн цааз сонсоход бэлэн болсон байсан луйварчдаа цаазын ялгүй болгож аварч өгөх шив дээ. Уг нь бол цаазын ялны оронд насаар нь хөдөлмөр эрхлүүлэх нь дээр л дээ. Гэхдээ манайд тэгж тэжээгээд тэгж ажиллуулах хөрөнгө санхүү нь байна уу? Чадаж байна уу? Арай эрт байсан шүү. Мөн өршөөл гэдэг зүйл байж огт болохгүй юм шүү дээ. Ер нь энэ нөхөр гарч ирээд мөн л улсад хорлонтой хувьдаа ашигтай бодлого явуулсаар байгаад л дуусгалаа даа.

  • bayar minidee (June 27, 2017 1:04:26 pm )

    Монгол хэлэнд дараах гадаад үгийг “компанит” гэж бичнэ. Бас Монголоор бичвэл үүнийг байгууллага гэж орчуулнадаа.

    • компанит гэж үгийг байгууллага гэж орчуулах уу тээ хэхэ (June 27, 2017 1:55:21 pm )

      компанит гэж үгийг байгууллага гэж орчуулах уу тээ хэхэ

      • FB (June 28, 2017 7:47:14 pm )

        хахаха

  • Enhbold (June 27, 2017 1:28:08 pm )

    Managar teneguud ajilgaand huurtaad ard tumen mini odoo yahav deeremchin hulgaich mafiinhanaar udirduulaad doromjiluujaad, erhend ni orood, ugguireer hoosrood, utaagaaraa amsgalaad, ulsuud, hugjiliin doroitold orood, yaduu tarchigiin tuil bolood amdarch dee hedenhen mongolchuud mini

  • Зочин (June 27, 2017 1:58:13 pm )

    Монголчууд улс төрийн боловсрол тун нимгэн байж яасан ч улс төржих дуртай юм. Мэдээллийг шүүн тунгаах чхдваргүйгээсээ болоод бүр туйлширцгаачих юм. Их хүссэн зүйл хүзүүгээр татах өлөр ирэх бийдээ.

  • Zochin (June 27, 2017 2:13:58 pm )

    Hunii erhend jargahaar uuriin erheer zov gej ug biidee

  • Anonymous (June 27, 2017 3:18:00 pm )

    Х.БАТТУЛГА ӨРСӨЛДӨГЧӨӨ ХЯТАД УГСААТАЙ ХҮН ГЭСЭН НЭВТЭРҮҮЛЭГ БЭЛДҮҮЛЭН ЦАЦАЖ ХЯТАД ЦУСТАЙ ХЯТАДЫН ЗЭЭ ХҮҮ М.ЭНХБОЛДЫГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШЭЭД БАЙНА ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН БЯМБАСҮРЭНГЭЭР ЯРИУЛАН ӨДӨР ШӨНГҮЙ ӨӨД УРУУУГҮЙ МЭДЭЭЛЖ БАЙНА. БИ БЯМБАСҮРЭН. Х.БАТТУЛГА НАРААС ГАНЦХАН АСУУЛТ АСУУЯ ТА НАР Ц. ЭЛБЭГДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХ ГЭЖ СУРТАЛЧИЛГААНД ЯВЖ БАЙХДАА ХЯТАД УЛСААС ОРЖ ИРСЭН Ц. ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛААР ТЭР ҮЕД ЯРИХГҮЙ ЯАСАН ЮМ ВЭ? БЯМБАСҮРЭН БАТТУЛГААС ХЭДЭН ТӨГРӨГ АВСАН БОЛООД ИЙМ ЗҮЙЛ ЯРИАД БАЙГАА ЮМ ХҮНИЙГ УДАМ УГААСГААР ОРЖ ХҮН АСУУДЛЫГ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ БАЙГАА ЮУ АМАЛСАН БОЛООД ИНГЭЭД БАЙГААГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

  • Бат (June 27, 2017 5:23:56 pm )

    Баттулга монгол ялна гэдэг уриа нь угтаа Энхболдыг хятад өөрийгөө монгол гэсэн утгатай байлаа уг нь Энхболдыг үүх түүхээр нь би сайн мэднээ монгол хүн шүү дээ харина одоо монгол хүн болхоор Энхболд ялах байхаа

    • ГӨЛӨГӨӨ (June 27, 2017 6:13:35 pm )

      МОНГОЛ ХҮН ЭХ ОРНЫХОО ГАЗАР ШОРООГ ЗАРЖ БАЯЖИЖ МОНГОЛ ТӨРӨӨ ЖАРАН ТЭРБУМААР ЗАРААД СУУЖ БАЙДАГ ЮМ УУ???

    • Хөөе (June 27, 2017 7:09:57 pm )

      энхболдтойгоо монголоос тонил

    • (June 28, 2017 7:54:42 pm )

      Харин тэр хогийг чинь хужаа гэж бодоод байсан чинь Элбэгдорж шиг эцэг талаараа биш эх талаараа хужаа юм байна лээ ш дээ. Монголын хаад ноёд хол хужаа хүүхнийг мөн ч их авч суусан даа. Тэгэхээр шууд хужаа гэж дайраад байх зохимжгүй юм байна лээ. Харин газар зарж хөлжсөн зартай луйварчин бол мөн шүү дээ. Гэхдээ Баттулгаас бол луйвар ч боловсрол ч аль аль талаараа арай дээр юм байна лээ.

      • зочин (June 28, 2017 10:25:25 pm )

        5 үе монгол байна гэдэг яасан бэ?

  • jab (June 27, 2017 7:50:43 pm )

    bandi

  • jamboo (June 27, 2017 7:52:25 pm )

    battulga yalchihssn shdee joomnuudaaa

  • Гончигдорж (June 27, 2017 9:56:43 pm )

    ТОМ зохион байгуулалттай далайцтай ажлыг “кампанит” гэдэг юм. Мэдэхгүйгээ мэдэхгүй хүнийг тэнэг гэдэг юм Элбэг дорж 8 жил уйгагүй тэмцлийг ганцхан Энхбаяртай хийсэн боловч ялагдаж таарлаа. Энхбаяр улс төрд хэзээ мөдгүй орно Энхболд ерөнхийлөгч болно Үүнийг Элбэгээ хийнэ Гэхдээ Энхболд Энхбаярыгаа дахиад шоронд хийж зүрхлэхгүй. Ингээд Энхбаярын хашаанд найр үргэлжилнэ. Эв нь таарвал Эбээч оймсныхоо өнгийг харуулж мэднэ

  • иргэн (June 27, 2017 10:47:02 pm )

    Бямбасүрэн гуай арай ч дээ миеэгомбо гуайтай их л танил байсан хүн ш дээ одоо хүүгий нь хятад гээд сурталч лгаа хийгээд лл.хойд нас гэж байгаa . Миеэгомбо гуайтай уулзах цаг байх л ёстой

  • Uragshaa (June 27, 2017 11:34:00 pm )

    E ne huzuugui tagdagar mongold heden yueree tuluud duusahgui gai hiij bna

  • Irgen (June 28, 2017 1:08:45 am )

    Har piaraar AN nam aldartai shuudee uur hen ch ingej nobshrohgui shudargaar ursulduid uaj suhufch bailaa gantshan NARANTSATSRALT shudarga zantaigaaraa gantsaaraa tsorogood l garch irj bilee

  • Судлаач (June 28, 2017 6:39:25 am )

    БУриад Вандановын зээ Бямбасүрэн Орост ясны өштэй, Орсуудын эсрэг 20 дугаар тогтоол гэгчийг гаргаж, Зөвлөлтийн барилгачид, мэргэжилтнүүд, цэргийнхний гар дээр байсан монгол мөнгөний ханшийг хоёр дахин унагаах замаар төгрөгийг үнэгүйдүүлж, өмч хуьвчлал нэрээр социализмбн үед буй болгосон үйлдвэр, аж ахуйн байгууллагуудыг сүйрүүлж, Монголыг элгээр нь хэвтүүлэн бах таваа хангасан цагаантны оргодол. Миеэ багш үүний хажууд бараг бурхан хүн. Бурханы оронд заларч байгаа.

  • Эх орны төлөө (June 28, 2017 9:14:15 am )

    Энэ улс орныг уруудаж ийм болгох үндсийг Бямбасүрэн гэдэг хүн тавьсаныг тэр үеийн хүмүүс мэднэ.Муу юмны үр хогийн ургамал шиг хөрс голохгүй хаа сайгүй ургаж хүн мал тоохгүй байдаг даа.Сайн бүхнээ алж муучилж төрийг доройтуулж хүн ардаа өлөн байлгаад сонгуулиар мөнгө тарааж худалдаж авдаг увайгүй явдлыг хэн ч ярихгүй бараг зөв мэтээр бичиж байгаа нь монгол хүн мөн үү.Ёстой гадны даалгавараар монголыг эв нэгдэлтэй байхыг буснуулж ингэж ярьсан эвлэлдүүлж нэгтгэх гэж ярьсан хүнийг үгийн муугаар балбаж байхыг хархад эзэндээ үнэн ч эх орондоо халтай хүмүүс бололтой.ЭНЭ БОХИРЫГ АРД ТҮМЭН Л ЦЭВЭРЛЭЖ ЯЛГАЖ ЧАДНА ХИЧЭЭГЭЭРЭЙ ЭХ ОРНОО БОДООРОЙ

  • zochin (June 28, 2017 9:37:45 am )

    Ard tumen mergen songoltoo hiisen.Ekh oron. ardchilal. buteelch setgelgeend ugch bgaa irgediin sanalig hundlunguus ni shuumjleh. buruu zuruu ba gej teneg, mangar, bolovsrolgui gej doromjloh erkh khend ch baihgui.

  • zochin (June 28, 2017 12:22:54 pm )

    byambasuren guia odoo taivan amar suuj baival uurt ni ug ni heregtei dee. nastai hun nambatai l bh ni saihan.

  • Anonymous (June 28, 2017 1:15:43 pm )

    Сонгуульд оролцох бэлтгэл бсан байж болох,гэхдээ л тэр үед энгийн луйвар хийж л гарсан ш дээ.

  • Сонгогч (June 28, 2017 1:50:49 pm )

    Бямбасүрэн угаасаа Мянгуужин нэртэй шүүдээ, мартсануу

  • Zochin unuree (June 28, 2017 3:21:15 pm )

    Erenhii said baisan hun yamar ch or undesgui ym yrij dooshoo orohig uzdeg l ym baina hyatadaas irsen ch bai elbegdorj mongold tursun mongol hun shuu dee enhboldin ubuu emee nar bugd mongol humuus shuu dee ingej hudlaa yarij yah gesen ym be zugeer l ter hund durguigee heleed songohgui baibal boloo bishuu denduu muuhai har gutgeleg baina huuliar shalguulj ner turuu sergeelgeh heregtei uud bologsdig ch helj baih shig manaihan chini iim archaagui iim judaggui bolchihson baina shtee arai ch dee

  • зочин (June 28, 2017 10:56:38 pm )

    Энэ АН гээч дандаа бусдаас брууг хайж өөрсдөө өөгүй цэвэрхэн гэх өвчтэй улс. Анх Ээбээ гээд сүйд болоод байсан улс одоо түүнд буруугаа чихээд сууж байна. Үнэндээ Улсаа төлөөлдөг болохоор хичнээн ардчлагч байсан ч гэсэн Ээбээ улсаа бодоод МАН-г илүү дэмжих болсон юм. АН төр бариад монгол банкны мөнгийг бараад хувааж идээд хэдэн залуугаа монголд ирэх аргагүй болгосон шүү дээ.

  • Зочин (June 29, 2017 1:23:20 am )

    Бусдыг муулахаасаа өмнө өөрийгөө нэг сайн муулаад үз дээ, гэхдээ үнэн сэтгэлээсээ бодит байдалтай харьцуулаад шүү. Өөрийгөө хэн болохоо мэдэхгүй жулдрайнууд мөн ч хоосон чалчих юм даа. Залуучууд ийм хоосон толгойтой байхад энэ улсын хойч ирээдүй яана даа яана.

  • dgdg (June 30, 2017 4:44:15 pm )

    Энэ улс орныг уруудаж ийм болгох үндсийг Бямбасүрэн гэдэг хүн тавьсаныг тэр үеийн хүмүүс мэднэ.Муу юмны үр хогийн ургамал шиг хөрс голохгүй хаа сайгүй ургаж хүн мал тоохгүй байдаг даа.Сайн бүхнээ алж муучилж төрийг доройтуулж хүн ардаа өлөн байлгаад сонгуулиар мөнгө тарааж худалдаж авдаг увайгүй явдлыг хэн ч ярихгүй бараг зөв мэтээр бичиж байгаа нь монгол хүн мөн үү.Ёстой гадны даалгавараар монголыг эв нэгдэлтэй байхыг буснуулж ингэж ярьсан эвлэлдүүлж нэгтгэх гэж ярьсан хүнийг үгийн муугаар балбаж байхыг хархад эзэндээ үнэн ч эх орондоо халтай хүмүүс бололтой.ЭНЭ БОХИРЫГ АРД ТҮМЭН Л ЦЭВЭРЛЭЖ ЯЛГАЖ ЧАДНА ХИЧЭЭГЭЭРЭЙ ЭХ ОРНОО БОДООРОЙ

antalya rent a car