Л.ХЭРЛЭН
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Х.Баттулга “Зөвхөн Монгол HD” телевизээр л зохион байгуулах мэтгэлцээнд оролцоно гэсэн бол АН “МОНРТ-ээр явуулах мэтгэлцээнд манай нэр дэвшигч оролцохгүй. Энэ бол нэг талыг барьж, эрх баригчдын гар хөл болдог телевиз” хэмээн мэдэгдсэн. Үүгээрээ Ардчилсан нам эрх барьж байхдаа МҮОНРТ-ийн удирдлагад туслах, зөвлөхөөс эхлэн намынхаа улс төрийн ажилтнуудыг томилж, тус телевизийг хэрхэн өөрсдийн гар хөл болгон ашиглаж байснаа хүлээн зөвшөөрлөө. АН-ын зүгээс өдгөө эрх барьж байгаа Ардын намынхан МҮОНРТ-ийг Ардчилсан намын үед ямар байсан,яг түүн шиг болгочихсон байгаа хэмээн хардаж, мэтгэлцээнд оролцохгүй гэж байна. АН-ын үед тус телевиз хамгийн их улстөржсөн газар болж хувирсан нь ч үнэний ортой. Үүнийг өнгөрсөн намар УИХ-аас томилогдон тус газарт шалгалт хийсэн Ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд танилцуулж байв.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.