antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2017 4 comments

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

2017 оны 06 дугаар сарын 23-ны 20 цагаас 06 дугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Болд (June 24, 2017 2:03:41 pm )

    1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

  • Болд (June 24, 2017 3:32:42 pm )

    Женкогийн бүх компани улсдаа төлдөггүй татвараа Оффшортоо хадгалдаг юм байна шдээ 1.1 ТЭРБУМ доллар шдээ

  • Мөнхөө (June 24, 2017 4:31:53 pm )

    Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

  • Болд (June 25, 2017 12:52:26 am )

    Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. “Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

antalya rent a car