antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2017 3 comments

МАК цементийн үнийг өсгөсөн үү

нийтлэсэн Admin

Сүүлийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдээр цемент хомсдож, борлуулалтанд олдохгүй боллоо. Барилгын улирал ид явагдаж байгаа энэ үед цемент бол барилгын гол түүхий эд билээ. Цементийн үнэ нэмэгдэхээр орон сууцны үнэ ч дагаад нэмэгдэх зэрэг маш олон сөрөг талтай. 

Барилгын материал бөөнөөр нь худалдаалдаг томоохон захуудад сүүлийн долоо хоногт цементийн үнэ огцом өсчихлөө. Тодруулбал, зуун айл болон гурвалжингийн гүүрний ойролцоох бүх барилгын дэлгүүрүүд нэг уут цемент 7000-8000 төгрөг байсныг 12000 төгрөг, нэг тонн тутам нь 150 мянган төгрөг байсныг 240 мянган төгрөг болгон, тонн тутамд 80 мянган төгрөгөөр нэмсэн ажээ.

Тэгвэл ченжүүд үүний учрыг тайлбарлахдаа гаалиар хятад цемент оруулахгүй байгаа. Харин ирэх сарын нэгнээс МАК цементээ зах зээлд нийлүүлж эхлэх юм байна. Ер нь хятад цемент үнэ хямд хэрнээ боломжийн байдаг тул хүмүүс худалдан авдаг ажээ. Гэтэл дотоодын үйлдвэрүүд цементээ өндөр үнээр зарж их ашиг олохын тулд энэ мэт иргэдийг хөлдөө чирсэн хор найруулаад байдаг юм байна. Ченж нар ингэж ярьж байгаа учир нь МАК борлуулалтаа өндөр үнээсээ буулгаагүйн тулд ийм арга хэрэглэж, цементийн үнийг автоматаар өсгөөд байгаа болотой. Ер нь үгсэн хуйвалдаж цементийн үнэ нэмвэл хуулийн хариуцлага хүлээх ёстой шүү дээ.

Г.Наран

zaluu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (June 22, 2017 4:27:35 pm )

    MAN mafi MAK

  • Гэрэл (June 23, 2017 5:29:52 pm )

    Яг ингэнэ новшнууд

  • д (June 25, 2017 10:18:30 am )

    тэгвэл монгол цементээ авахаан болиод үнэтэй ч байсан хятадыг нь ав тэгвэл аяндаа үнээ буулгана шүү дээ

antalya rent a car