antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2017 9 comments

Ж.ЭРДЭНЭБАТ: АЛТ, МОД ХОЁРООР ОРОЛДОХГҮЙ

нийтлэсэн Admin
Ж.Эрдэнэбат: Алт, мод хоёроор оролдохгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр/06.21/ Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав.

Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй хувийн өсөлттэй гарч байгааг тэрээр тэмдэглэлээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй уруудаж хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 4.2 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 5000 хүнээр буураад байгааг хэллээ. Эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч, тогтворжиж эхэлсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байгааг ч Ерөнхий сайд онцоллоо. Мөн эдийн засагт ногоон гэрэл ассан учир ирэх оноос тэтгэвэр нэмж, 2019 оноос цалин нэмэх шийдвэр гаргасан. Зөвхөн тэтгэврийн нэмэлтэд гэхэд л 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг дуулгалаа.

Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн олж авч хамтран ажиллах ёстой. УИХ, Засгийн газар нэг бодлогоор, нэг зүгт харж ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна гэв. Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг. Тариалан эрхлэгчид, ногоочид хамтарч зоорь барих хэрэгтэй, бүтээгч, үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжээ Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ. Мөн Ерөнхий сайдын хувьд алт, мод хоёроор оролдохгүй. Тухайлбал Ноён уулыг хөндөхгүй гэж хэлснийг иргэд талархан хүлээж авлаа.

Газар тариалан эрхлэгчдэд Итгэлийн зээл олгон, мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих, тэжээлийн тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлж аймгуудад сүүний үйлдвэр байгуулж эхэлсэн. Энэ аяны үр дүнд манай улс хуурай сүүний импортыг бүрэн халж, улмаар гадаад зах зээлд экспортлох боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Цалинтай ээж” хөтөлбөр, төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1.5 жилээр нэмж тооцох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, Тавантолгой зэрэг уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгмийн даатгал,  Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, “Насны хишиг” зэргийн талаар иргэдэд танилцууллаа.

Мөн өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн төвийн “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвөөр орж лангуу эрхлэгчидтэй уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээнд оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (June 23, 2017 1:03:50 am )

    орон гаран биш гаран гаран нөхөрүү АЛТ2хөтөлбөр чинь яасан бэ

  • Anonymous (June 25, 2017 8:43:15 am )

    Ард түмний амьдрал 30% доройтуулсан өсөлт бидэнд хэрэггүй Харин амьдралыг өсгөөгүй ч доройтуулаагүй бууралт бидэнд хэрэгтэй

  • Зочин (June 25, 2017 3:06:35 pm )

    Хятад монголын газар нутгийг авах тактикаа өөрчилжээ. Алт, мод хоёр нь байж байг, монголын оршихуйн үндэс болсон мал, газар тариалангаар нь оролд гэж зааварласан бололтой. М.Энхболд малд тохирохгүй вакцинийг ивээлдээ авсан кампианиараа оруулж ирж малчдад шахлаа л гэсэн, хөрсийг үржил шимгүй болгодог рапс тариаллаа, талбайг нь өргөтгөлөө л гэсэн.

  • Зочин (June 25, 2017 3:14:05 pm )

    Гурван Э – д итгэх хэрэггүй гэдгийг хүмүүс ойлгож баймаар л юм. Яагаад өнөөгийн монголчууд ийм хулчгар, хүлцэнгүй дорой болчих воо? Өвөг дээдсийн цөс ихтэй, зоримог чанар хааччихваа? Эрлийз хурлийзуудыг дээш нь өргөмжилчхөөд аврагч мэт бодож долигнох нь долигнож, дальдчих нэг дальдчиж, үнэнийг хэлсэн нь хавчигдаж байна вэ? Монголын ирээдүйг авч явах залуучуудын сэтгэл яагаад булингартчих ваа? Энэ бүхнийг засмаар байна. Ухаармаар, ухааруулмаар байна. Үүнийг хэн хийх вэ, монгол аав, ээжүүд л хийнэ шүү дээ.

  • Гончигдорж (June 27, 2017 10:26:47 pm )

    Би хужаа биш төвд гаралын бурхан шашны ном эрдмийн хүмүүсийн үр сад ХаринЭнхболд Эрдэнэбат хоёр хятад гарлын эгч дүүсийн хүүхдүүд. Элбэгдорж Хятадын нутагт төрсөн хүний хүүхэд болохоос биш хятад цусных биш гэдэг Энд гарал хамаагүй амьдарч байгаа газар нутгаа ухаж сэндийлж болохгүй Ноён уулыг ухаж болохгүй Өвөг дээдэс Хүннүгийн булштай зөв шийджээ

  • a (June 27, 2017 11:03:54 pm )

    hamaatnuud chin teruugeer chin oroldood bgaam bishuu hu,

  • odoo bee (June 27, 2017 11:09:27 pm )

    aan tiin, duush mandal sanalaa sanalaa. eerkaa hugchuun

  • tegul vee (June 27, 2017 11:14:53 pm )

    togloomgui, hamaatnuudaa boliulaa, nutagtaa ner nvvrgui bolchihno shuu, end nam zam hamaague hu, hunii esoor za minii hamaatnuudaa odoo bolichihoo, nogoo tarij, mod tarij amidraarai geech, tegul goe shde

  • зочин (June 29, 2017 2:15:46 am )

    Чудлаа ярьж сонгуулийн санал луйвардахаа больж үздээ тэнэг гэж санаж байгаа юмуу хэлсэн ярьсанаа мартдаг сайдтай байсаар байхуу

antalya rent a car