Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзлаа. Миеэгомбын Энхболд Хотын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүрэн хувьчлалыг хийж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийг Удирдлагын менежментийн гэрээгээр шилжүүлж ажиллуулсан байна. Үүний үр дүнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг өдгөөг хүртэл амжилттай сайн ажиллаж байгааг Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ онцоллоо. Тэрбээр Миеэгомбын Энхболд даргын ээж Цэдэв 1977-1991 онд энэ эмнэлэгт сүрьеэгийн тасгийн эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг улсаас төсөв авалгүйгээр төрөөс иргэдэд үзүүлдэг бүх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Тиймээс энэ сайхан гарцыг нээж өгсөн Миеэгомбын Энхболдод эмч, эмнэлгийн ажилтнууд талархлаа илэрхийллээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж ажиллахаа энэ үеэр хэлсэн. Ялангуяа эмч, багшийг эрхэмлэн дээдэлдэг нийгмийг цогцлоох, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхээр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгасанд эмч нар баяртай байна. Түүнчлэн 10 жилийн өмнө хэрэгжүүлж байсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг үргэлжлүүлэх санаачилгыг дэмжиж буйгаа эмч нар илэрхийлэв. Тиймээс эмч, ажилтнууд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод амжилт хүсч, мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохыг захилаа.
“МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб
Холбоотой мэдээ
Comments are closed.