Маань мэгзмийн уншлагатай “Их майдар”, “Майдар эко” хот маргааш, нөгөөдөр, хэзээ ч баригдахгүй нь тодорхой боллоо. Нэгэнтээ УИХ-ын дарга асан ноён З.Энхболд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шав тавьсан “Их майдар” төслийн нээлтэд оролцох үеэрээ “Дэлхийд, тэр дундаа Азид нэгт орох эко хотын алтан сертификат авчээ” хэмээн цээжээ дэлдэж, төслийн хамт олны цөсийг хөөргөж байв даа. Тэр ч байтугай төслийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбилэг 2014 онд “Одоогоор 9 сая ам.долларын ажил хийгээд байна. Урд хөршид 84 метр цутгамал бурханыг бүтээгээд наашаа ачуулчихсан байгаа” гэж ярьсан байх. Бүтэн гурван жил юугаар тээвэрлэж яваа болоод өдий болтол бараа нь харагддаггүй бүтээл вэ. Төслийн шав тавьсан суурин дээр Майдар бурханы цутгамал хоёр хөл л байна лээ.
За даа, ер нь анхнаасаа энэ төсөл Оюутолгойтой дүйцэхүйц хэмжээний эерэг нөлөө үзүүлэх хэмжээний томоохон төсөл болж чадахгүй нь ойлгомжтой байсан. Төслийн багийнхан л ард иргэдийн тийнхүү мунхруулсан болохоос биш. Учир мэдэх нэгэн нь Түвдийн санваартнуудын захиалга байсан ч гэлцдэг юм билээ. Ямартай ч “Их майдар” төслийнхний хэлснээр бол 2014 онд 84 метр Майдар бурхан заларч, 2015 онд суваргануудыг бүтээж, 2016 онд нээлтээ хийнэ гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр Хятадаас ачуулсан “Майдар” бурхан сураггүй. Төслийг санаачлагч, өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд “бяр” үзэж буй Х.Баттулга эх орон, цэвэр цус ярьдгаараа бол эх орныхоо уран гартнуудаар бурханаа бүтээлгэж болох байлаа. Яагаад урд хөршийг сонгов.
Хэлж ярих нь хийж бүтээхийнхээ эсрэг байдгийг энэ жишээнээс тольдож болохоор. За энэ яриаг түр орхиод “Майдар” яагаад мангуужин болсныг сонирхоё.
Нийт 17 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай уг төсөлд иргэд 9 тэрбум төгрөгийн хандив өргөснийг өмнөх нийтлэлдээ дурьдсан. Харин төслийн багийнхан үнэнд гүйцэгдэж, долоон жилийн өмнө хандив өгөөд бурханаа байршуулахаар хүлээж байсан хүмүүст мөнгийг нь буцаан олгохоор болсон тухайгаа манай нийтлэлийн дараагаас өчиж эхэллээ. Тэгэхээс ч яахав 500 мянга, 3, 5, 15 сая төгрөгөө өгсөн 18 мянган иргэн байгаа шүү дээ. Явуургүй болсон дээрх төслийг нэр дэвшигч Х.Баттулга харамсалтай нь одоо ч сүндэрлэж буй мэтээр Төв аймгийн иргэд сонгогчдод ярьсан нь уг төлсийг “эрэн сурвалжлахад” хүргэсэн юм. Түүнээс өмнө энэ сэдвийг хөндөхгүй долоон жил өнгөрчихөж.
Гэтэл өнөөдөр хийж байна гэж хэлээд, маргааш нь бүтээн байгуулалт зогссон “мөнгийг нь буцаан олгоно” гэж ярих нь түүний сонгуульд “нэмэх” оноо авчирч чадах уу. Ийм л туйлбаргүй, нэг суудал дээрээ хэд ч хувирч мэдэх хүн төрийн тэргүүнд санаархаж байна.
Нэгэнтээ одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өнөөх бондын мөнгийг “мангаслачихсан” төмөр замын асуудлаар дуудаж уулзах үедээ “Чи ажил хийж чаддаггүй. Хийсэн ажил чинь хаана байна. Чи өөрөө ч ажил хийдэггүй, хүнээр ч ажил хийлгэдэггүй нөхөр” хэмээн хатуухан бангадаж байв. Магадгүй “Их майдар” бас нэг тиймэрхүү л юм болсондог уу даа. Дээрх төслийг ийн мөрдөж мөшгөөгүй бол хандивлагчийн 9 тэрбум төгрөг хэний халаасанд орох байсныг таашгүй. Одоо ямар байдлаар мөнгийг эргүүлэн тараах бол гэдэг нь бас нэг хүлээлт үүсгэнэ. Ямартай ч зургадугаар сарын 15-наас олгож эхлэнэ хэмээн мэдэгдсэн байна билээ. Миний бодоход нэгэнт хандивлагчид буян хийхээр хандивласан мөнгө учраас өвчин шаналалдаа баригдан эмнэлгийн хонгилд хэвтэж буй бяцхан үрсдээ зориулаад хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг барихад зориулбал “Майдар”-аас дутахгүй буян болох учиртай. “Би “Майдар”-т л зориулна гэж хүүхдээс харамлах сэтгэлтэн байхгүй л болов уу.
Б.Ням
Холбоотой мэдээ
-
Монгол (June 16, 2017 10:48:40 pm )
Ард түмний өргөлийн зориулсан зүйлд нь ашиглах хэрэгтэй
-
Хмм (June 17, 2017 12:22:43 am )
Баттулгаа тэрэнд чинь хандивласан 500.000 гаа авъяа. Чиний хужаа найзын карма руу орсон гэж бодохоор энэ их мөнгө хайран бн. Шуналтай хагаралдан бутаргагч увайгүй гүтгэгч болж дууслаа женко минь. Ухаантай бай!!!
-
ззочин (June 17, 2017 6:08:45 pm )
тэрийг хяндагхүмүүс байгаа биздээ Баттулга ганцаараа тэр мөнгийг толгой мэдэж авна гэж юул болдоо та нар батлгаатай юм ярилдаа хүн үнэмших юм яриач бид лавхужаад элэгтэй хүнд санлаа өгхгүй үнэн юм бичих хэргтэй дандаа худлаа бичээд байх юм үнэн байсанч худал болж харгдах юм яг үнэн юм бич үзсээр харсаар худал ярихаар хэн үнэмших юм бэ
-
Зочин (June 18, 2017 11:08:04 am )
Элбэгдорж яагаад Баттулгыг дуудаж загнасны учрыг мэдэх үү? Учир нь Ц.Элбэгдорж, М.Энхболд, Нямдорж нар Хятадын төмөр замыг Монгол улсын гүн рүү оруулж сунгах гэснийг нь Баттулга саатуулсан. Тийм болохоор нь Батолдын засгийн газар санхүүжилтийг нь зогсоочихоод түүнийгээ олон түмнээс нуух гэж, Баттулгыг золионд гаргаж тийм жүжиг тавьсан нь илэрхий байна биш үү? Хүмүүс минь өөрийн толгойтой байх хэрэгтэй, зүгээр нэг бөндгөртөй биш, толгойтой байх хэрэгтэй шүү.
-
Зочин (June 18, 2017 11:25:11 am )
Цэцэрлэг барих мөнгийг улсын санг хоосолсон хүмүүсээсээ аваачээ. Олон түмний итгэл, сүсгээр өгсөн хандивтай бүү хутга. Энэ хоёр чинь шал өөр юм. Хандив өргөсөн хүмүүсийн мөнгийг надад өг гэж байгаа тэр хүн өөрөө ямар хандив өгсөн юм бол? Сохор зоос ч өгөөгүй л байх даа.
-
Зочин (June 18, 2017 11:29:54 am )
Хот төлөвлөлт, хотхон байгуулна гэж юу байдаг, яаж хэрэгжүүлдгийг Б.Нямаа та өөрөө мэддэг юм уу? Ямар үе шаттай хэр хугацаа, хөрөнгө хэрэгтэй байдаг юм бэ? Тийм буруу юм болчихсон бол яагаад буруу гэдгийг уг үндсээр нь гаргаж тавиач. Хов живээр хол явахгүй, харин хоол нэг удаа олж магадгүй л дээ.
6 Comments