УИХ-ын чуулган завсарлачихлаа, гишүүд тойрогтоо ажиллаж байна гэх нэрээр орон нутагт явцгааж байгаа хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ л дэмжиж явна. Түүнээс бус тойрогт ажиллаад байх ч зүйл үгүй. Ямар татвар нэмсэн, цалин нэмэхгүй гээд яриад явалтай биш дээ.
Ерөөсөө манай УИХ-ын гишүүд парламентийн дугуй танхимд орж ирээд л ард түмнээс сонгогдсон гэдгээ мартаж орхидгийг бид мэднэ. Өнөөх л нам бүлэглэлийн эрх ашгийн төлөөх тулаанаа үргэлжлүүлнэ. Өчигдөрхөн сонгуульд нэрээ дэвшүүлээд юу гэж ярьж явснаа ор тас мартаж орхино. Уг нь манай түшээд “Бид чинь ард түмний төлөөлөл шүү. Энд ямар ч бүлэглэлийн ашиг сонирхлын дагуу орж ирээгүй” гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй. Өчигдөрхөн иргэдийн дунд ярьж байсан зүйлээ өнөөдөр чуулганы хуралдаан дээр мартаж, өнөөх л бүлэглэлийнхээ үгийг дагаж хуйлрахаас ядахад ичдэг баймаар. Мэдээжийн хэрэг улстөрийн бүтэц зохион байгуулалт, хувь гишүүний үзэл баримтлал гээд байх нь зүйн хэрэг. Нэр дэвшин өрсөлдсөн, үзэл баримтлалаа нэгтгэж итгэл үнэмшлээ өгч ирсэн намынхаа үзэл бодлыг дагах нь ч аргагүй хэрэг байх. Гэхдээ ард түмний төлөөлөл бол ард түмний элч, тэдний итгэл үнэмшил байх учиртай сан. Харин манай парламентад хуруу дарам гэж болох ард түмний төлөөлөл бий.
Монгол Улсын бүхий л зүгт гишүүд маань аяны тоостой давхилдаж явна, тэд эх орон элгэн түмнийхээ төлөө хэдхэн хоногт ийм хурдтай тойргууддаа ажиллаж чаддаг билүү. Намынх нь дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн учраас ийнхүү хөлөө хугалах нь шахам давхилдаж байна. Үнэнийг хэлэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улс, нийгмийн амьдралд нэг ч ахиц гараагүй, хамгийн наад зах нь цалин тэтгэвэр нэмсэнгүй. Баахан татвар нэмэх тухай хууль гаргачихсан, тэр нь хэзээ мөдгүй мөрдөгдөх гээд байдаг. Гишүүд маань тойрогт ажиллах үнэхээр хүндрэлтэй байгаа. Юугаа гайхуулж ярих юм бэ.
С.Баяр
Shuurhai.mn
Холбоотой мэдээ
-
зочин (June 16, 2017 7:35:08 pm )
Цаашид хуулиндаа зайлшгүй өөрлөлт оруулснаар ямар ч шатны сонгуулийн хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хэрэгтэй ёстой гэж өчүүхэн болхи миний биё бодож сууна…
-
зочинзочин (June 16, 2017 8:13:54 pm )
Ми овогтон ийм л Хятал санаатай хүн. Их хурлын гишүүдээр сонгуулийнхаа сурталчилгааг хийлгэх муу санаа Ми овогтонд төрнө. Сонгуульд оролцохгүй.
-
zochin (June 16, 2017 10:37:50 pm )
хоолойгоор нь хоол горойхгүй ордог байхдаа иргэд нь банкны болон татварын дарамтанд эрх мэдэлтэнгүүд нь ингэж л тансаглаж байна МАН иргэдийн толгойг угаахаа зогсоо Монгол хүн эх орондоо монгол ёсоороо амар тайван амьдармаар байна сонгуульдаа идэвхитэй оролцоорой оролцохгүй бол бузарууд таны өмнөөс Энхболдод өгнө шүү тэгэхээр өөрсдөө л өг монгол хүний төлөө хамтдаа саналаа өгцгөөе
-
СЭЛЭНГЭ (June 16, 2017 11:23:50 pm )
СЭЛЭНГЭД ОЮУНДАРЬ САДАРЛААД Л БАЙЖ БАЙНА….ӨНӨӨ ОРОЙ
-
zochin (June 17, 2017 2:09:09 am )
Бид чинь эх орондоо байж ингэж амьдрах ёстой юмуу захын хужаа вьетнамаас ч дор аж төрж байна эрх баригчидаа жирийн иргэнд олддоггүй газар яахаараа нэг хүний эрхэнд бөөнөөрөө төвлөрдөг юм бэ бид ажлын байр нэхсэн болохоос албан тушаал горилоогүй гэр хороолол утаа их гэж яриадл байна нүүрсээ түлэхгүй өөр юу түлэхийн дэд бүтэцийг нь шийдээд төвийн шугаманд холбоод өгчихөж чадахгүй байж сонгууль болсон чинь юу гэнэ үү байр өгье урдчилгаагийн бид даая гэнэ үү сэрүүн зүүдэлж сэрж март урьдын газраа өгсөн хүмүүсийн асуудлыг шийдэж ёадахгүй байж дээрээснь дахиад л одоо болсон сонгуулийн өмнө юу гэж хуцаад сая татваруудыг юу юу гэж улиад нэмлээ зайл даа МАНАН
-
Новш (June 17, 2017 4:11:04 am )
Новшнууд
-
Anonymous (June 17, 2017 4:32:07 pm )
Их хурлын гишүүн гэдэг чинь улс төрийн албан тушаал. Тийм болохоор намынхаа төлөө сурталчилгаа хийлээ гээд буруутгаж болохгүй ээ. Ардчилсан намынхан ч гэсэн бас л явж л байгаа биз дээ.
-
Zochin (June 18, 2017 11:49:17 am )
Battulga companynuudaas mungu tataj bn shuu . Mungu taraah gd bna anhaaraldaa avarai
8 Comments