antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2017 4 comments

ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов

нийтлэсэн Admin

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “М-Си-Эс” “Кока-Кола” ХХК болон “Химон констракшн” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд ажил олгогч томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Өнгөрсөн хугацаанд МАК ХХК-ийн цементийн үйлдвэр болон Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.

Уулзалтын үеэр Н.Номтойбаяр сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэж байна. Энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт бий болж байна. Өчигдөр Оюутолгойн уурхай дээр очиж ажиллалаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр мянга, мянгаараа нэмэгдэхээр байна. Одоо “М-Си-Эс” “Кока-Кола” ХХК дээр ажиллаж байна. Энэ үйлдвэрт одоогийн байдлаар 700 хүн ажиллаж байгаа юм байна. Тун ойрын хугацаанд 650 ажлын байр шинээр бий болохоор байна. Тиймээс хөдөлмөрийн асуудал хариуцсан сайдын хувьд хөдөлмөрийн зах зээл дээр ямар эрэлт бий болж байна. Үүнийг ямар байдлаар хангаж ажиллах вэ гэсэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Манай яамны харьяа МСҮТ-үүдийн оюутнууд бий. Тэднийг ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлагын дагуу бэлтгэх зорилготой байна” гэлээ.

Үүнийхээ дараа Н.Номтойбаяр сайд Химон констракшн ХХК-ийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Тус компани нь барилгын ажилдаа нэг ч гадны ажилтан аваагүй. Бүх ажилтан албан хаагчид нь дотоодын иргэд байдаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон ХНХЯ-наас барьж буй гадаадаас авах ажиллах хүчний тоог багасгаж дотоодын ажилчдын тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй бодлоготой уялдаж байгаа юм.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (June 16, 2017 2:47:42 pm )

    энэ мангар бацаан юуч хийж чадахгүй дээ? тэтгэвэрын насийг уртасгаад энэ бацаан нэр олохгүй харинч шороонд булагдлаа? ман хэдэн төгцөгнүүдын даалгавар шүүдээ?

  • иргэн (June 16, 2017 9:10:25 pm )

    ажлын байр нэмнэ гэж худлаа яриадч яахв дэ тэгж бхаар эхлээд наад хувийнханыхаа цалинг өгүүлдэг болго эсвэл төр юмаа буцааж аваад ард иргэдээ ажилд оруулж ажлын байраар хангаж өгвөл хүмүүс цалинтай залгаадл бх бхда нөгөө Бямбацогт сайд үйлдвэрүүдээ ажиллуулна гээд яриад байсан яагаад таг болчихвоо

  • иргэн (June 16, 2017 9:14:39 pm )

    зарим хүмүүст нь төрийн ажил олдохч үгүй байхад танил тал ах дүүсээ төрийн ажилд оруулчихаад цалинг нь нэмэх юм яриад бх юм тэгвэл хувьд өгсөн бүх юмаа төр буцааж ав тэгвэл ядарсан ард түмэн ядахдаа 2 идэхгүй хоосон хонохгүй болно

  • ззочин (June 17, 2017 5:55:25 pm )

    Номтойбаяр их хурал дээр хужаа нараа ажилууна монлчууд юуч хиидгүй гэж хэлхийг чинь би сонсон шүү оюунтолгойгээд яариад байсан цалигаа өгөхгүй унжаад гээд хүмүүс яриад байна лээ шүү хамаг баялгийн минь авчхаад бас цалин өгхгүй байгаана сонин байгаа биздээ чи ард түмныг бодож ажилуулаж чадах юмуу өөрийн кампанаа ажилуулах зорлгоорол үлгэн слган ажилаж байгаа биз дээ чины ажилчид хужаа нар л байгаа даа чи байсан цагт монгол хүн ажилийн байраар хангахгүй байхаа

antalya rent a car